Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 27

Валютын ханш

value

мэдээ

2025 оны эхний арван сарын байдлаар 12410 зөрчил илрүүлжээ

trend

Админ

img

2025 оны 11 сарын 27

news-img

Прокурорын байгууллагаас зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааг 2025 оны 10 дугаар байдлаар 343 удаа шалгаж, 176 судалгаа хийж, 81 удаагийн танилцах ажиллагаа явуулж, нийт 12410 зөрчлийг илрүүлсэн.

Тодруулбал, “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн, албадлагын арга хэмжээ авсан шийдвэр, үйл ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан эсэх”-ийг 167 удаа, “Хүнийг саатуулах” эрх хязгаарлах арга хэмжээг хууль журамд заасны дагуу авч хэрэгжүүлсэн эсэх”- ийг 42 удаа, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн шийдвэрийн хууль зүйн үндэслэл”- ийг 37 удаа, Прокурорын хяналтын ажлын чиглэлээр 28 удаа, “Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах журам”-ын хэрэгжилт”-ийг 16 удаа, “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийн хууль зүйн үндэслэл” 12 удаа, “Зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авах журмын хэрэгжилт”- ийг шалгасан 11 удаа, “Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа сунган шалгасан хэргийн хууль зүйн үндэслэл”-ийг 10 удаа тус тус шалгажээ.

Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах, давтан гаргуулахгүй байх зорилгоор эрх бүхий байгууллагад прокурорын 182 шаардлага хүргүүлж, зөрчлийн хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлж ажиллаагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн 169 эрх бүхий албан тушаалтанд сахилгын шийтгэл авахуулсан.

Шалгалтын явцад Зөрчлийн хуулийг буруу хэрэглэсэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөөг зөрчиж, хүнд шийтгэл оногдуулсан 7181 эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичсэн байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Офицеруудын ордноос Ботаник хүртэл 1-р эгнээг чөлөөлж байна

Офицеруудын ордноос Ботаникийн автобусны буудал хүртэлх авто замын 1-р эгнээг бүрэн камержуулж, нийтийн тээврийн чиглэлийн тээврийн ...

img

8 цагийн дараа

Томуу, томуу төст өвчний тархалт “Улсын хэмжээнд дэгдэлт” -ийн түвшинд байна

Аймгийн хэмжээний дэгдэлтийн түвшинд 5, идэвхжилийн түвшинд 9, алаг цоог дэгдэлтийн түвшинд 7 аймаг байна. ТТӨ-өөр өвчлөгсдийн дотор...

img

7 цагийн дараа

“Токио-2025” дифлимпийн наадмаас 36 орон алтан медаль хүртжээ

“Токио-2025” Зуны XXV дахь Дифлимпийн наадам өчигдөр хаалтаа хийлээ. 11 өдрийн турш Японы Токио хотод үргэлжлэн явагдсан тус наадамд...

img

7 цагийн дараа

П.Наранбаяр: 1-5 ангийн сурагчдыг даваа гарагаас цахимаар хичээллүүлнэ

 Ханиад, томуу хүндэрсэн учир12 дугаар сарын 1-нээс сургуулийн 1-5 дугаар ангийн хичээлийг цахимд шилжүүлэхээр болжээ. Энэ талаар Бо...

img

6 цагийн дараа

2025 оны эхний арван сарын байдлаар 12410 зөрчил илрүүлжээ

Прокурорын байгууллагаас зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд