мэдээ
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 90 гомдол, мэдээллийг хянан шалгав

Админ
2025 оны 12 сарын 03

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 11 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 365 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 199 мэдүүлгийг хянан шийдвэрлэв.
Одоогоор ажиллагаанд 166 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 90 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 15 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Зөрчил тогтоогдсон 4 албан тушаалтанд Авлигын эсрэг хуульд заасан хариуцлага тооцуулахаар томилох эрх бүхий удирдах албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.
Их хэмжээний хандив цуглуулсан боловч зориулалтын дагуу зарцуулаагүй, бусдыг хуурч мэхлэн төрийн албаны ёс зүйн зарчмыг зөрчсөн, үндэслэлгүйгээр өөртөө цалин урамшуулал олгосон зэрэг зөрчлийг хяналт шалгалтын явцад илрүүллээ.
Төлөвлөгөөт хяналтаар болон иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу 26 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав. Хяналт шалгалтаар хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 3 албан тушаалтны зөрчлийг тогтоон, Авлигын эсрэг хуульд заасан хариуцлага тооцуулахаар холбогдох албан бичгийг хүргүүлэв.
Ирэх 7 хоногт 1-5 дугаар ангийн хичээл танхимаар орно
Томуу, томуу төст өвчний тохиолдлын удирдлагын тогтолцооны багын хурлаар нөхцөл байдлын мэдээлэл, орчны зохицуулалтын багуудын ажил,...
3 цагийн өмнө
Автобензиний импорт 4.7 хувиар буурсан дүнтэй гарчээ
Гаалийн Ерөнхий газраас өнөөдөр гаргасан мэдээллээр энэ оны эхний 11 сарын байдлаар автобензиний импорт 753.2 мянган тонн болж өмнөх...
4 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Арвандөрөвдүгээр Леогийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хийсэн төрий...
5 цагийн өмнө
Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VIII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг өнөөдөр үргэлжилж, нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцэн ...
5 цагийн өмнө
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
2025 оны 12 дугаар сарын 5-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Арванхоёрдугаар сарын 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн ...
6 цагийн өмнө
Сэтгэгдлүүд



