мэдээ
“Caffe bene” кофе шоп

Админ
2025 оны 12 сарын 04

Манайх 2018 оноос хойш кофе шопын үйл ажиллагаагаа явуулж байгаа. Үүсгэн байгуулагч нь Н.Гэрэл, Ж.Cүнжидмаа, Б.Энхзаяа гэсэн хүмүүс байдаг. Манай хаяг ХУД-ийн 15 дугаар хороонд байрладаг. “Caffe bene” нь Солонгосын алдартай кофе шопын сүлжээ бөгөөд ойролцоогоор 30 гаруй салбартай. Улаанбаатар хот маань хөгжин цэцэглэж улам л залуучуудын хот болж байгаа нь ажиглагдсан. Өмнөхөө бодвол залуу үе маань гадагшаа дотогшоо их явж , аливаа юмыг харах өнцөг өөр болж сайжирсан. Тэр чинээгээрээ үйлчлүүлэгчид бусад орнуудад байдаг тухтай орчин цэвэр бүтээгдэхүүнийг Монголдоо хүсэж байгаа нь анзаарагдсан тэр үеэс энэхүү бизнесийг сонирхон үйл ажиллагаа явуулсан. Анхны үүсгэн байгуулагч нь Н.Гэрэл хэмээх эмэгтэй байгаа. Тэр хүний маш зөв технологи байгууллагын цэвэрч, эмх цэгцтэй байдал нь одоогийн манай “Caffe bene”-тэй шууд холбоотой. Манай хотын төвийн салбарт ихэнхдээ оюутан хүүхдүүд үйлчлүүлдэг. “Caffe bene” juulchin салбарыг Б.Энхзаяа ажиллуулж байгаа.

Cалбарын онцлог
Үйлчлүүлэгчийг удаан хүлээлгэхгүйгээр хурдан хугацаанд бүтээгдэхүүнүүдээ гаргадаг. Белги вафли итали желато санал болгодог. Мөн орчин үеийн залуусын сонирхлыг татаж цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах боломжийг бүрдүүлсэн. WIFI болон гар утас цэнэглэх зориулалтын оролттой ширээ болон тухтай гэрэлтүүлэгтэй. Мөн цэвэр модон ширээ сандал, тавилга нь эрүүл орчныг бий болгоход түлхэц болсон. Манай бүх ширээ сандал, тавиур шүүгээ, тавилга гээд бүгд Солонгосоос албан ёсоор оруулж ирсэн цэвэр модон эко эдлэл байдаг. Ер нь кофе шофын үйл ажиллагааг ихэнхдээ эмэгтэйчүүд эрхэлж байгаа нь анзаарагддаг. Манайх ч мөн чамбай эмэгтэйчүүдийн хүчинд үүсгэн байгуулж өргөжүүлсэн байдаг учраас тэр эрч хүчийг алдагдуулахгүй цаашдаа авч явах юмсан гэж боддог.
Хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн
Улирлаасаа шалтгаалж янз бүр байдаг. Одоогоор бол “Americano” хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүн.

Хүндрэлтэй болон төвөгтэй нь юувэ?
Яг үнэндээ 50, 60-аад оныхон. Тэд маань хааяа бөөнөөрөө орж ирж цүнхнээсээ пакеттай кофе гаргаж ирж, хэдэн цагаар сууна. Хэсэг байж байгаад “Зөөгч өө, халуун ус авч ир” гэдэг. Бас зарим нь ажилчид руу аашлах хандлага ажиглагддаг. Гэхдээ бүгд биш шүү. Соёлтой үйлчлүүлдэг хүмүүс зөндөө бий. Мөн бид Японы франчайз кофе шоп оруулахаар судалж байгаа.
Та бүхнийг тав тухтай, чанартай бүтээгдэхүүнтэй “Cafe bene”-д үйлчлүүлэхийг урьж байна.
Cолонгосын франчайз ‘’Caffe bene ‘’coffeE shop International ба juulchin салбарын захирал Ж.Cүнжидмаа Б.Энхзаяа
“Caffe bene” кофе шоп
Манайх 2018 оноос хойш кофе шопын үйл ажиллагаагаа явуулж байгаа. Үүсгэн байгуулагч нь Н.Гэрэл, Ж.Cүнжидмаа, Б.Энхзаяа гэсэн хүмүүс ...
3 цагийн дараа
Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 3-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Бараа үйлчилгээни...
3 цагийн өмнө
Хар тамхи, мансууруулах бодисыг шингэн хэлбэрт оруулан улсын хилээр оруулсан этгээдүүдийг илрүүлжээ
Хар тамхи, мансууруулах бодисыг шингэн хэлбэрт оруулан улсын хилээр оруулсан этгээдүүдийг илрүүлжээ Тодруулбал, иргэн С, Н, Б нарын ...
3 цагийн өмнө
Сансарын үйлчилгээний төв орчмын тохижилтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа
Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 1, 3 дугаар хороо, Сансарын үйлчилгээний төв орчмы...
4 цагийн өмнө
ЦУОШГ: Төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орохоор байна
Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх улирлын төлөвөөр агаарын дундаж температур ихэнх хугацаанд ихэнх нутгаар олон жилийн дунджийн ...
4 цагийн өмнө
Сэтгэгдлүүд



