мэдээ
Ж.Золжаргал: Намаас гарах шийдвэрээ өнгөрсөн зун гаргасан

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ
2025 оны 12 сарын 04

Улсын Их хурлын гишүүн Ж.Золжаргалаас дараахь тодруулгыг авлаа.
-Таныг намаасаа гарч байгаа гэсэн мэдээлэл байна. Яагаад ийм шийдвэр гаргаж байгаа юм бэ?
-Түрүүчийн Засгийн газрыг огцруулах дээр би дэмжиж гарын үсэг зурсан. Ер нь түүнээс хойш нэлээд зүйлс болсон. Тиймээс би үндсэндээ аль зун өөрийн шийдвэрээ гаргачихсан байсан. Намын гишүүнчлэлээсээ татгалзчихсан явж байгаа. Сая УИХ дээр нүүрсний Хянан шалгах түр хороо байгуулах дээр нам, эвслийн бүлгүүдээс төлөөлөл болгож нэр авсан. Түүнд орохдоо би бие даагч гэж бүртгүүлээд орчихсон байж байна.
-Намаасаа гарч байгаа үндэслэл, шалтгаан тань юу вэ?
-Хүн ер нь арга барил таарахгүй бол заавал хамт байх гээд байх шаардлага байхгүй. Энэ бол зүгээр манай чөлөөт нийгмийн л асуудал.
-Яагаад намынхантайгаа арга барил таарахгүй байгаа юм бэ?
-Би бол цомхон төртэй, цөөхөн хэдэн яамтай байна. Татварыг бүр хүчтэй зохион байгуулалттайгаар лоббидож бууруулахын төлөө байдаг хүн. Түрүүчийн Засгийн газар л цомхон биш, бүүр том дэлгэмэл засаг болсон. Парламент нь тэр чигээрээ нэгдээд нэг Засгийн газар байгуулчихсан. Ингэж болохгүй гэдгийг хэлж байсан. Ер нь тэгээд ажиглаад л байлаа. Миний хамгийн их эгдүүцлийг төрүүлсэн зүйл гэвэл Засгийн газраас Биржийн тухай хуулийг дагаж бартерын асуудал орж ирсэн. Дараа нь ажлын хэсэг гаргаад үргэлжлүүлэн судлаад яваад байсан. Өөрөөр хэлбэл, газар нутгийнхаа нөөц баялгийг бартердаж ашиглах зүйл рүү орж болзошгүй юм байна. Тэгэхээр цаг нь болсон юм байна гээд залуучуудын хөдөлгөөний үеэр би гарын үсэг зурсан. Гэтэл нөгөө талдаа үгүй ээ, Засгийн газарт орж байж намаа бэхжүүлдэг. Хүмүүс ажил хийж, хариуцлагатай байж сурдаг. Энэ бол намын бойжилтын нэг үе шат юм. Тийм болохоор цомхон биш, данхар засаг байж болно гэдэг үндэслэлүүдийг гаргаж тавьж байгаа. Энэ асуудлаар бид зөндөө ярьсан. Бид чинь 10 жилийн туршид амьдралынхаа цаг хугацааг зарцуулсан хамт олон. Тэгэхээр хамт байгаа хүмүүсээ чи огцор гээд байх ямар олиг байх вэ. Гэхдээ үндсэн санаа нь бол тэр хүмүүс ингэж явж байж нам бэхжүүлж, төлөвшиж, цаашдаа хүчтэй явна гэсэн итгэл үнэмшилтэй байна. Би бол ингэж явахгүй гэсэн итгэл үнэмшилтэй байгаа. Тиймээс бүх зүйл дээр нь төвөг удаад байхаа больё. Мөр мөрөө хөөе. Та бүхэндээ амжилт хүсье. Би өөрийнхөөрөө явъя гээд аль эрт наймдугаар сард өргөдлөө биччихсэн. Одоо өмнөх ажилдаа анхаараад л явж байна.
-Ирэх долоо хоногт Оюу толгойтой холбоотой нээлттэй сонсгол болно. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-Хүмүүс сонсох, мэдээллийг авах эрхтэй. Бүгдийнх нь л аж амьдралтай холбоотой зүйл. Би сонсголыг зэсийн үнэ өсч байгаатай холбоотой хийх нь байна гэж бодохгүй. Миний харж байгаа хоёр, гурван зүйл байна. Нэгдүгээрт, зээлийн хүүтэй холбоотой асуудал бий. Хоёр этгээд хоорондоо тохироод компани байгуулсан. Харин нэг нь гарааныхаа хөрөнгө оруулалт болох 34 хувийг нөгөөгөөсөө зээлсэн. Энэ зээлийнх нь хүү дундаж байх ёстой. Гэтэл тэр зээлийн хүү нь дэлхийд байхгүй өндөр байгаад байгаа юм. Энэ бол зохисгүй. Үүнийг бууруулах хэлэлцээрийг бид хийх ёстой. Яагаад ийм өндрөөр тавьчихав, юу саад болоод байгааг хүмүүс сонсог л дээ. Энэ сэдвээр Засгийн газраас хэлэлцээр хийгээд нэлээд идэвхтэй ажиллаж байгаа.
УИХ болохоор тусгай хороо байгуулаад ажиллаж байгаа, энэ ч эрхийнх нь асуудал. Хоёрдугаарт, Оюу толгойн хүдрийн биет, талбайн нэг хэсгийн тусгай зөвшөөрөл нь “Онтрэ” компани дээр байдаг. Үүн рүү нэвтрэлтийн ажил эхэлсэн гэж байгаа. Гэсэн ч тэндээс олборлолт явагдаагүй гэсэн. Гэхдээ тэр бол Рио тинтотой байгуулсан нөгөө хэлэлцээр дээр тусгагдаагүй тусгай зөвшөөрөлтэй талбай. Тийм болохоор үүнийг яаж ашиглах вэ гэдгийг шууд Рио тинто компани дангаараа, эсвэл “Онтрэ” компанитай яриад шийдчихэж болохгүй. Энэ бол Монгол Улсын хуулиар стратегийн орд учраас Засгийн газар “Онтрэ” компанитай хэлэлцээр хийнэ. Миний хувьд өмнөх зүйлийг сөхөхөөсөө илүүтэй цаашаа яаж явуулах вэ гэдгээ түлхүү ярих хэрэгтэй гэж бодож байгаа.
Т.ДАРХАН
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.12.04) нэгдсэн хуралдаан гишүүдийн 51.6 хувийн ирцтэйгээр эхэ...
7 цагийн дараа
Мал, тэжээвэр амьтдын тооллого ням гарагт эхэлнэ
2025 оны Мал, тэжээвэр амьтдын тооллого 12 дугаар сарын 7-ны өдрөөс улсын хэмжээнд эхэлнэ. Малтай айл өрх, аж ахуйн нэгж, байгууллаг...
6 цагийн дараа
Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай 370 вагон байна
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай 370 вагон байгаагаас 261 вагон буюу 15.6 мянган тонн дизель түлш, 9...
5 цагийн дараа
Дизелийн хомсдол нь шахмал түлшний түгээлтийг тасалдуулж байна
Сүүлийн гурван сар үе үе шатахууны хомсдол үүсч, иргэд олон цагаар колонкуудийн гадаа оочерлож зогсдог боллоо. Ихэнх аймаг, суманд ш...
5 цагийн дараа
Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна
Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 1, 3 дугаар хороо, Сансарын үйлчилгээний төв орчмы...
4 цагийн дараа
Сэтгэгдлүүд



