Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 04

Валютын ханш

value

мэдээ

Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна

trend

Админ

img

2025 оны 12 сарын 04

news-img

Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 1, 3 дугаар хороо, Сансарын үйлчилгээний төв орчмын 1.3 га талбайг  тохижуулж, ашиглалтад оруулсан. Тодруулбал, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар авто зам, явган хүний зам, гүүрэн гарц, дугуйн зам, хүүхдийн тоглоомын талбай, амрах болон дасгалын талбай, усан оргилуур, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, бусад тохижилтын ажлуудыг хийсэн юм.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “НИТХ-ын төлөөлөгч асан М.Тулгатын санаачилгаар нийслэлийн хөрөнгө оруулалтаар Сансарын туннелт орчмыг тохижуулж, ашиглалтад оруулаад байна. Цаашид нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламжийг үе шаттай шинэчилж, шинээр байгуулна. Бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор энэ жил  3933 нэгж талбар чөлөөлсөн бөгөөд ирэх жилүүдэд ч үргэлжилнэ. Хот энэ жил газар чөлөөлөлтийн сантай болсон. Уг сангийн санхүүжилт ирэх жилээс бэхжээд явна” гэдгийг хэлж байв.

Мөн тэрбээр “Цахилгаан, дулаан хангамжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 30 гаруй жил яригдсан “ДЦС-5” төслийг эхлүүлээд байна. Дэнжийн мянгад 93 МВт хийн дулааны станц, “Хан хилсс” орчимд 112 МВт хийн дулааны станц, Морингийн даваанд баригдах хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төсөл, Амгалангийн дулааны цахилгаан станцын өргөтгөл зэрэг олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна. Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлоосоо бууруулах чиглэлээр орон сууцны төслүүд болон хийн халаагуурт шилжүүлэх төслийг хэрэгжүүлж байна. Энэ жил Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн гурван хороонд 2000 гаруй айлын газрыг чөлөөлж, Сэлбэ 20 минутын анхны жишиг хорооллын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Энэ бол 3, 4 дүгээр хорооллоос том орон сууцны төсөл юм. Ирэх жилүүдэд Дэнжийн 1000,  Дамбадаржаа, 5, 6 буудал, Ханын материал,  Цайз 16 орчимд газар чөлөөлөлт хийж, орон сууцны төсөл хэрэгжүүлнэ” гэдгийг онцоллоо.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Мал, тэжээвэр амьтдын тооллого ням гарагт эхэлнэ

2025 оны Мал, тэжээвэр амьтдын тооллого 12 дугаар сарын 7-ны өдрөөс улсын хэмжээнд эхэлнэ. Малтай айл өрх, аж ахуйн нэгж, байгууллаг...

img

7 цагийн дараа

Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай 370 вагон байна

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай  370 вагон байгаагаас 261 вагон буюу 15.6 мянган тонн дизель түлш, 9...

img

7 цагийн дараа

Дизелийн хомсдол нь шахмал түлшний түгээлтийг тасалдуулж байна

Сүүлийн гурван сар үе үе шатахууны хомсдол үүсч, иргэд олон цагаар колонкуудийн гадаа оочерлож зогсдог боллоо. Ихэнх аймаг, суманд ш...

img

7 цагийн дараа

Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна

Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 1, 3 дугаар хороо, Сансарын үйлчилгээний төв орчмы...

img

6 цагийн дараа

Кремлийн уулзалт өндөрлөв

Кремльд АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стив Уиткофф болон Дональд Трампын хүргэн Жаред Кушнер нар Владимир Путинтэй уулзаж, ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд