Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 04

Валютын ханш

value

гадаад

Кремлийн уулзалт өндөрлөв

trend

Админ

img

2025 оны 12 сарын 04

news-img

Кремльд АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стив Уиткофф болон Дональд Трампын хүргэн Жаред Кушнер нар Владимир Путинтэй уулзаж, Украинд болж буй дайныг зогсоох төлөвлөгөөг хэлэлцэв. Үүнээс өмнө Украины ерөнхийлөгч Владимир Зеленский “Энэ хэлэлцээрээс бүх зүйл шалтгаална” гэж мэдэгдсэн бол Владимир Путин сэтгүүлчдэд Украин төдийгүй Европ руу чиглэсэн “Хар тэнгис дэх Оросын нефтийн танкерууд руу чиглэсэн довтолгоонуудын хариу болгон Украины боомт, хөлөг онгоц, мөн тэдэнд тусалдаг Европын орнуудын хөлөгт бид цохилт өгч болно гэдгийг анхаарах ёстой. Украиныг “далайд гарах боломжгүй” болгох гэдэг Одесса, Николаевын бүсийг эзлэх тухай ойлголт юм.

Европ “энхийн үйл явцыг хааж”, Москвад хүлээн авах боломжгүй санал тулгаж байна. Европтой бид дайн хийх хүсэлгүй байгаа ч хэрэв Европ дайн эхлүүлбэл Москва шууд бэлэн. Украины хувьд Орос маш нарийвчлалтай ажиллагаа явуулж байгаа ч Европт өөр нөхцөл байдал үүсч болзошгүй” гэж дахиад л дотооддоо зориулсан сүржин мэдэгдэл хийсэн юм. Учир нь түүнийг ийм мэдэгдэл хийнгүүт НАТО-гийн өндөр албан тушаалтнууд болон барууны шинжээчид хэвлэлээр дамжуулан “Орос Европ руу дайрах чадваргүй, Путин ихэвчлэн биелдэггүй зүйл хэлж, ярьдаг. Орос одоогоор довтолгооны ажиллагаа явуулах хангалттай хүчгүй бөгөөд аль ч тохиолдолд НАТО ямар ч дайралтад асар хүчтэй хариу өгнө” гэж мэдэгдсэн билээ.

Путин, Уиткофф, Кушнер нарын уулзалт ойролцоогоор таван цаг үргэлжилж, Москвагийн цагаар 00:30-д өндөрлөсөн байна. Уулзалт 19:30 орчимд эхэлсэн бөгөөд анх зарласнаас бараг гурван цагаар хоцорч эхэлжээ. Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр, уулзалтын дараа Уиткофф Москва дахь АНУ-ын Элчин сайдын яамны байр руу очсон байна. Уг хэлэлцээнд Оросын талаас Путинээс гадна ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков, Хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев нар оролцжээ. Хэлэлцээний дараа Дмитриев өөрийн Х хуудсанд “Үр дүнтэй” гэсэн хоёр үгтэй пост нийтэлсэн бол Ушаков хэвлэлийнхэнд “Одоогоор буулт хийгдээгүй байна. Гэхдээ Америкийн зарим саналууд бараг хүлээн зөвшөөрөгдөхүйц харагдаж байна. Бидэнд санал болгосон зарим үг хэллэгүүд хүлээн зөвшөөрөгдөхгүй байгаа учир тэдгээрийг цаашид хэлэлцэх шаардлагатай. Тиймээс ажил үргэлжлэх болно.

Америкийн талын Украины мөргөлдөөнийг зохицуулах талаар дэвшүүлсэн зарим саналуудад Путин шүүмжлэлтэй хандсан ч олон зүйл дээр санал нэгдсэн. Орос, АНУ хоёр холбоо харилцаагаа үргэлжлүүлэхээр тохиролцож, Владимир Путин ба Дональд Трамп нарын уулзах боломж нь хоёр талын туслахууд болон ГХЯ-дын ажлын явцаас шалтгаалах болно” гэж хэлжээ. Харин ТАСС “Орос улс Трампын 27 зүйл бүхий төлөвлөгөөг судалж танилцсан, дараа нь нэмэлт дөрвөн баримт ирсэн бөгөөд энэ бүгдийг мягмар гарагийн уулзалтаар хэлэлцсэн байна.

Гэхдээ энхийн төлөвлөгөөний тодорхой үг хэллэгүүдийг бус, “утга агуулга”-ын талаар ярилцжээ. АНУ ба Орос хоёр хэлэлцээний нарийн мэдээллийг олон нийтэд дэлгэхгүй байхаар тохиролцсон байна” гэж мэдээлэв. Уиткофф энэ жил Москва руу зургаа дахь удаагаа ирж байгаа бол харин Трампын “гэрээ хэлэлцээ дуусгадаг мэргэжилтэн” гэж мэдээлсэн Кушнер энэ удаа Уиткоффыг анх удаа дагалдан иржээ. Москвагийн айлчлалаас өмнө Уиткофф, Кушнер, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар Флоридад Украины төлөөлөгчидтэй уулзаж, тэд Женевт эхлүүлсэн дайныг зогсоох төлөвлөгөөг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм.

Бэлтгэсэн Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Мал, тэжээвэр амьтдын тооллого ням гарагт эхэлнэ

2025 оны Мал, тэжээвэр амьтдын тооллого 12 дугаар сарын 7-ны өдрөөс улсын хэмжээнд эхэлнэ. Малтай айл өрх, аж ахуйн нэгж, байгууллаг...

img

7 цагийн дараа

Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай 370 вагон байна

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай  370 вагон байгаагаас 261 вагон буюу 15.6 мянган тонн дизель түлш, 9...

img

7 цагийн дараа

Дизелийн хомсдол нь шахмал түлшний түгээлтийг тасалдуулж байна

Сүүлийн гурван сар үе үе шатахууны хомсдол үүсч, иргэд олон цагаар колонкуудийн гадаа оочерлож зогсдог боллоо. Ихэнх аймаг, суманд ш...

img

7 цагийн дараа

Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна

Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 1, 3 дугаар хороо, Сансарын үйлчилгээний төв орчмы...

img

6 цагийн дараа

Кремлийн уулзалт өндөрлөв

Кремльд АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стив Уиткофф болон Дональд Трампын хүргэн Жаред Кушнер нар Владимир Путинтэй уулзаж, ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд