Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 04

Валютын ханш

value

мэдээ

ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье

trend

Админ

img

2025 оны 12 сарын 04

news-img

Засаг төрөөр сонин гойд юмгүй ээ. Гэхдээ хачин хачин юм бол дуулдаж байна аа. Яг л нөгөө: Цэргийн анги дээр захирагч нь ирэхэд ангийн жижүүр “Анги дээр гарсан зүйлгүй тайвныг илтгэсэн” тухай онигоонд гардаг шиг.

Тэр онигоонд Анги салбар дээр нь гарсан зүйлгүй тайвныг дуулж санаа нь амарсан захирагч,

-Болно, сул зогс гэж жижүүрийг халамжлаад,

-Сонин юу байна хэмээн эелдгээр сонирхжээ.

Ангийн жижүүр нь,

-Аан. Сонин их их ээ. Нөгөө усны тэрэг чирдэг морь үхчихсэн.

-Тэр яагаад үхчихдэг юм бэ?

-Ядраад аа хөөрхий.

-Юундаа ядардаг юм бэ?

-Шөнөжингөө ус зөөгөөд…

-Юун ус…

-Түймэр унтраах гэж ус зөөсөн юм.

-Юун түймэр?

-Зэвсгийн агуулах шатаад аа.

-Юу? Штабын дарга мэдсэн үү?

-Мэдсээн.

-Тэр нөхөр хаана байна?

-Амиа хорлочихсоон. Өөрийгөө буудсан…гээд дуусдаг шиг хачин хачин юм дуулдаж байна аа.

-Хөдөөний аж ахуйн Яам(ХААЯ)-аа хотод нүүлгэж авчирна ч гэх шиг. Энэ их шилжилт хөдөлгөөний хажууд юу ч билээ дээ, бас. Хотын захиргаа ногоон бүсээс мал адуугаа гаргана гэж байхад “Xүүе! Хаая!” гэхийн завгүй ХААЯ нь зөрөөд орж ирж болохгүй ээ.

Угаасаа, Хөдөө аж ахуйн яам хөдөө явсныг бол би аягүй дэмждэг, нам засгийн зөв мэргэн бодлогын нэг бол мөөн гэж ярьж явдаг хүн. Ер нь ХААЯ л хөдөө байхгүй бол ХҮҮЯ нь хөдөө гаралтай биш. Хөдөөний аж ахуйн Яам чинь Хөдөөнөө л байвал таарах шүү.

Одоо түүнийг хотод авчирч хэрэггүй. Түүний оронд Отрын нутаг Хэрлэн Баян-Улаан ууланд аваачиж өвөлжүүлье. Харин цагаан сарын дараахнаас хотын ойролцоо Хүй долоо хавьд буулгаж мал төллөж дуустал байлгаад, зун тийшээ Орхоны хөвөөнөө буулгууштай. Даргатай мөртлөө өөрөө байхгүй Хархорум дэд нийслэл маань амилаад харин ч “хий хот” байхаа болиод,

-Хаая, хүүе гэх Хүнс-ХААЯ-тай амьд хот болно. ХААЯ-г хаана намаржуулах вэ, гэж үү? Уг нь тариалангийн бүс Сэлэнгэ л зүгээр л дээ. Даанч дарга, сайд нар нь Дундговьд намаржина гэх л байх даа, айраг цагаагаа бодоод.

Яам байтугай төр нь нүүж явдаг нь монгол уламжлал шүү. Ромын Папын элч Рубрук Монголын их хаантай уулзахаар Хархорумд иртэл Мөнх хаан байхгүй. Хархорины “рэсэпшн” бололтой этгээдээс асуувал,

-Хаан өвөлжөөндөө байгаа, хаваржаандаа буухаараа дайраад гарах байх гэх маягийн юм хэлдэг дээ.

Тэрэн шиг, НҮБ-ын хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас ирсэн хүн манай ХАА яамыг хаа сайгүй эрж гүйгээд л. Намаржаан дээрээ байхад нь сая нэг сайдынх нь халуун чихийг атгаад л, айн?

Цаашдаа, аймгуудын дунд уралдаан зарлаад, түрүүлсэн аймагт нь “Шилжин явах Хөдөө аж ахуйн Яам”-аа гардуулж байсан ч болно.

Сайдад нь Чингис хааных шиг Их гэр тэрэг бэлдэж өгвөл түүхэн уламжлалаа сэргээсэн сайхан үйлс болно. Улмаар түүнээ Гиннесийн номт бүртгүүлчихвэл хаданд гарлаа л гэсэн үг. Цаашлаад “Хээрийн яам”-аа ЮНЕСКО-гийн “барих биегүй өв” гэдэгт бүртгүүлчихвэл ч аллаа, аллаа! Хагасыг ч болов бүтээж гэмээнэ Хөдөөний Яамтай байсны хэрэг тэр.

За ажилтнууд бол яах вэ дээ, чирдэг богоончиг энэ тэрээр болгоно биз. Өв уламжлалаа бодвол тэмээнд чирдэг хөөрхөн чингэлэг зүгээр дээ. Говийнхонд одоо ч байгаа. Тэр их аятайхан.

Дээр нь “Хөдөө аж ахуйн Яамыг өвөл, хавар, зун, намар нүүлгэх дөрвөн багц тендер” зарлаж, дарга нараа урамшуулах талаа шийдчихнэ. Энэ бүхнээ шийдсэний дараа Гадаад Яамаа гадаадад нь гаргахаас эхлээд ажил ч байна аа, байна. Гэснээс, сайдыг тухайн салбарт төрж өссөн хүнээр тавьдаг болсон билээ. Энэ сайхан эхлэл Машины кабинд өссөн хүнээр тээврийн сайд, үнээ сааж байгаад үхрийн зэлэн дээр амаржсан эхийн хүүг Хөдөө аж ахуйн сайд болгох зэргээр амжилт олсоор ирсэн бөлгөө.

Гэтэл энэ нь яваандаа, засгийн газрыг тогтворгүй болгох юм гэж хэн мэдлээ?

Манай муу “Өндөр” Энхбаярыг маань мөргөх гээд нэг нөхөр улайм цайм хөөцөлдөж яваа дуулдах.

Тэр золиг,

-Би хүүхдийн колонид явж, хар багаасаа хууль хэрэгждэг орчинд өссөн. Хууль зүйн сайдад яг тохирно гээд өрөө өрөөгөөр ороод явна гэх.

Эрүүл мэндийн сайдад өөрийгөө дэвшүүлж байгаа гэх нэг эрхэм тор дүүрэн “истоор” чирчихсэн “Надад тусаагүй өвчин байхгүй. Эрүүлийг хамгаалахын амьд энцэглопээд л гэсэн үг. Итгэхгүй бол истоорийг минь үз” гээд багагүй амжилт олсон ч дуулдана.

Үнэмшихэд хэцүү л юм, Улаан дарга гэдэг хүн Христийн шашинд орж загалмай зүүчихээд:

-Улаан загалмайн дарга болно гэж улайм цайм шалсан ч гэх шиг. Худлаа байх аа, худлаа байх.

2025.11.27

 

НИЙТЛЭЛЧ Б.ЦЭНДДОО

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Мал, тэжээвэр амьтдын тооллого ням гарагт эхэлнэ

2025 оны Мал, тэжээвэр амьтдын тооллого 12 дугаар сарын 7-ны өдрөөс улсын хэмжээнд эхэлнэ. Малтай айл өрх, аж ахуйн нэгж, байгууллаг...

img

7 цагийн дараа

Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай 370 вагон байна

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай  370 вагон байгаагаас 261 вагон буюу 15.6 мянган тонн дизель түлш, 9...

img

7 цагийн дараа

Дизелийн хомсдол нь шахмал түлшний түгээлтийг тасалдуулж байна

Сүүлийн гурван сар үе үе шатахууны хомсдол үүсч, иргэд олон цагаар колонкуудийн гадаа оочерлож зогсдог боллоо. Ихэнх аймаг, суманд ш...

img

7 цагийн дараа

Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна

Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 1, 3 дугаар хороо, Сансарын үйлчилгээний төв орчмы...

img

6 цагийн дараа

Кремлийн уулзалт өндөрлөв

Кремльд АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стив Уиткофф болон Дональд Трампын хүргэн Жаред Кушнер нар Владимир Путинтэй уулзаж, ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд