Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 05

Валютын ханш

value

мэдээ

Татварын энэ бүх дарамтыг “үйлдвэрлэсэн” хүн нь УИХ-ын гишүүн Б.Заяабал

trend

Админ

img

2025 оны 12 сарын 05

news-img

Ноднин жилийн УИХ-ын сонгуулийн дүнгийн дараа хэд хэдэн хүнийг овоо ажил хйих болов уу хэмээн ард түмэн харж, ярьж байсны нэг нь Б.Заяабал гишүүн юм. Тэр дундаа Татварын ерөнхий газрыг удирдаж байсан болохоор нь татвартай холбоотой хуулиудыг өөрчилж, ард түмнийг сөхрүүлж байгаа татварыг бууруулах тал дээр манлайлж ажиллах байх гэж байсан. Гэвч тэгсэнгүй, одоогоор зөвхөн намынхаа даргад, намынхаа төлөө л ажиллаж байна. Ямар сайндаа МАН-ын сандал суудлын төлөөх хэрүүлд оройлон оролцож, бүр сүүлдээ П.Сайнзориг гишүүний биед халдсан тухай мэдээлэл ч тухайн үед хэвлэлээр гарч байлаа.

Уг нь тэрбээр 2016 оноос хойш өнөөдрйиг хүртэл ямар төрлийн татвар хэдэн хувиар нэмэгдсэн, татвар нэмэгдсэн нь олон нийт, аж ахуйн нэгжүүдийг хэрхэн сөхрүүлж байгааг хамгийн сайн мэдэх хүн. Учир нь Б.Заяабал гишүүн 2016-2019 онд Татварын ерөнхий газрын дэд дарга, 2019-2024 онд даргаар нь ажиллаж, ёстой л энэ байгууллагад хадаастай байсан нэгэн. Харамсалтай нь өнөөдрийн байдлаар 2016 оноос хойш татвар 80 хувиар өссөн гэсэн судалгаа гарсан байна лээ. Мөн 320 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгж нийтдээ 6.5 их наяд төгрөгийн татварын өртэй байгаа гэх мэдээлэл ч бий. Тийм учраас арга ядаад Ардчилсан намын зүгээс нэг удаагийн өршөөлийн хууль буюу Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсруулж байгаа гэдгээ мэдэгдсэн. Энэ тухай УИХ-ын гишүүн Б.Жаргалан “МАН удаа дараалан Нийгмийн даатгалын шимтгэл, газрын төлбөр гээд бүх татварыг нэмснээр сүүлийн зургаан жилийн дотор иргэдийн төлсөн татвар гурав дахин нэмэгдсэн” хэмээн хэлсэн. Тэгэхээр энэ бүх татварын дарамт, өр төлбөрийн хуримтлал үүсч, аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж байгаа нь Б.Заяабал гишүүнтэй шууд холбоотой гэж үзэж болохоор санагдана. Учир тэр дээр хэлсэнчлэн татварын байгууллагыг найман жил удирдсан. Энэ салбарын сайн муу, сайхан муухайг бүгдийг нь мэднэ. Юуг засаж залруулбал иргэд, аж ахуйн нэгжид ээлтэй байхыг ч мэдэж байгаа гэсэн үг. Харамсалтай нь Их хурлын гишүүний зөөлөн сэнтийд тухалснаасаа хойш юу ч хийсэнгүй өнөөдрийг хүрлээ.

М.Зул
img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Мал өвөлжилт Баян-Өлгий, Увсын ихэнх нутгаар хүнд байна

Энэ сарын зудын урьдчилсан төлөвийг боловсруулав. Газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ болох ган, зуншлага, 2025-2026 оны ө...

img

8 цагийн дараа

Монголын чөлөөт бөхийн түүхэн дэх олон анхны амжилтын эзэн, олимп, дэлхийн хос медальтан Данзандаржаагийн Сэрээтэр

Угсраа, уран мэхт Улсын харцага Төв аймгийн Лүн сумын 5 дугаар багийн нутаг “Тойн хүр” гэдэг газар малчин ард Данзандаржаагийн ууган...

img

7 цагийн дараа

Татварын энэ бүх дарамтыг “үйлдвэрлэсэн” хүн нь УИХ-ын гишүүн Б.Заяабал

Ноднин жилийн УИХ-ын сонгуулийн дүнгийн дараа хэд хэдэн хүнийг овоо ажил хйих болов уу хэмээн ард түмэн харж, ярьж байсны нэг нь Б.З...

img

7 цагийн дараа

Тухайн асуудлаар мэргэжлийн биш бол инфлүүнсер хийж, контент бэлтгэж, бараа үйлчилгээг сурталчлахыг хориглох хэрэгтэй

Энэ цаг үед нийгэмд хамгийн их нөлөө үзүүлж буй хүмүүс бол инфлүүнсерүүд. Тэдний үг үйлдэл, санал бодол нь дагагчиддаа хүчтэй нөлөө ...

img

7 цагийн дараа

Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ

Нийслэлийн хэмжээнд ханиад, томууны дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор бага ангийн сурагчдын хичээлийг түр хугацаанд цахим хэлбэрт ш...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд