мэдээ
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ

Админ
2025 оны 12 сарын 05

Нийслэлийн хэмжээнд ханиад, томууны дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор бага ангийн сурагчдын хичээлийг түр хугацаанд цахим хэлбэрт шилжүүлсэн. Үүнтэй холбогдуулан сурагчдын эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор сургуулийн анги танхимд ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг үе шаттай эхлүүлээд байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн анги танхим болон сурагчдын тогтмол хүрдэг гадаргууг тусгай зориулалтын уусмалаар халдваргүйжүүлэв. Агаар болон гадаргууд жигд тархах тус ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг 182 сургуулийн нийт 700 мянган ам метр талбайд мэргэжлийн долоон байгууллагын ажилтнууд гүйцэтгэж байна. Эхний ээлжид төвийн зургаан дүүргийн сургуулийг ариутгалд хамруулж, цаашид нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт халдваргүйжүүлэлтийг бүрэн хийхээр төлөвлөж байгаа аж. Ариутгал, халдваргүйжүүлэлт энэ сарын 4-10-ны өдрүүдэд үргэлжилнэ гэдгийг УБЗАА-ны Орчны хог бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ хэллээ.
Мал өвөлжилт Баян-Өлгий, Увсын ихэнх нутгаар хүнд байна
Энэ сарын зудын урьдчилсан төлөвийг боловсруулав. Газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ болох ган, зуншлага, 2025-2026 оны ө...
8 цагийн дараа
Монголын чөлөөт бөхийн түүхэн дэх олон анхны амжилтын эзэн, олимп, дэлхийн хос медальтан Данзандаржаагийн Сэрээтэр
Угсраа, уран мэхт Улсын харцага Төв аймгийн Лүн сумын 5 дугаар багийн нутаг “Тойн хүр” гэдэг газар малчин ард Данзандаржаагийн ууган...
8 цагийн дараа
Татварын энэ бүх дарамтыг “үйлдвэрлэсэн” хүн нь УИХ-ын гишүүн Б.Заяабал
Ноднин жилийн УИХ-ын сонгуулийн дүнгийн дараа хэд хэдэн хүнийг овоо ажил хйих болов уу хэмээн ард түмэн харж, ярьж байсны нэг нь Б.З...
7 цагийн дараа
Тухайн асуудлаар мэргэжлийн биш бол инфлүүнсер хийж, контент бэлтгэж, бараа үйлчилгээг сурталчлахыг хориглох хэрэгтэй
Энэ цаг үед нийгэмд хамгийн их нөлөө үзүүлж буй хүмүүс бол инфлүүнсерүүд. Тэдний үг үйлдэл, санал бодол нь дагагчиддаа хүчтэй нөлөө ...
7 цагийн дараа
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Нийслэлийн хэмжээнд ханиад, томууны дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор бага ангийн сурагчдын хичээлийг түр хугацаанд цахим хэлбэрт ш...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд



