Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 22

Валютын ханш

value

мэдээ

Монголын сонгодог яруу найраг

trend

Админ

img

2025 оны 12 сарын 22

news-img

Амьтад ухаантай. Харин хүн сэтгэдэг гэдгээр тэднээс ялгардаг. Хүн сэтгэдэг болсноор урлаг бий болсон. Харин сэтгэхүй шаарддаг урлагийг “Сонгодог урлаг” гэдэг. Монгол ардын “Арван тавны сар” дуу нь “Хорвоо дэлхийг таньж мэд. Цаг алдалгүй хөдөлмөрлөж, өөриийн гэсэн хөрөнгө, мөнгөтэй бол. Ингэснийхээ дараа буюу эр бие жагсаж байж гэр бүл зохио” гэсэн утгатай дуу юм. Харин 2024 оны Үндсэн хууль мөрдөгдөх хүртэл одоогийн хэд хэдэн сумдын нутгийг хамарсан хошуу хэмээх Засаг, захиргааны нэгж байсан. Хошууг Засаг ноён удам дамжин захирч, иргэд буюу албатаасаа алба (татвар) авч амьжиргаа болон албаа залгуулна.Иймд энгийн ард буюу албат хошуу нутгаасаа гарч явах ямар ч эрхгүй байв. Гэтэл хэд хэдэн огт өөр хошууны морьдыг сайн мэддэг бас чөлөөтэй явж байдаг хүн гэдэг мэдээж шилийн сайн эр л байж таарна. Гэтэл шилийн эр маань нутагтаа очиж, аав ээжтэйгээ уулзах гэхээр баригдан “хар гэр”-т орчих гээд байгаа учир хүн амьтнаас нуугдан төрсөн гэр, аав, ээжийнхээ барааг холоос л хааяа нэг хардаг байх нь.Тэгээд энэ тухайгаа дуу болгон дуулсан аж. Тэр нь “Эрдэнэ засгийн унага” дуу юм. Мөн “Жаахан шарга” дуу нь хайртай хоёр ямар нэгэн шалтгаанаас болж нэг гэрт орж чадахгүй байгаа тухай, харин “Хүрэн толгойн сүүдэр” нь залуу хүүхэнтэй дэр нийлүүлж, эцэст нь хаягдсан хөгшин эрийн тухай дуу юм. Гэтэл утгаа илтгэсэн ганц ч үг эдгээр дуунд байдаггүй. Иймээс хэн нэгэн заавал сэтгэн бодож байж л эдгээр дууны утгыг сая нэг юм ойлгож авдаг. Энэ нь Монгол ардын дуунууд нь сонгодог яруу найраг дээр бүтсэн гэсэн үг юм. Мөн эдгээр дуунуудад хүний биеийн 70-80 хувийг бүрдүүлдэг усны бүтцийг муутгадаг гонгинож, гомдсон эсвэл онгирч, хөөрсөн ганц ч үг байдаггүй. Усны бүтэц муудвал хүний амьдрал дэгэн догон болдог. Мөн муу энергитэй үгнээс болж хүний биеийн ихэнхийг бүрдүүлэг усны бүтэц яаж эвдэрч буйг Японы эрдэмтэд бидэнд баталж, харуулсан. Иймээс Монголын сонгодог яруу найраг нь бас шинжлэх ухаан юм.

Монголд шарын шашин орж ирснээр Монголын сонгодог яруу найрагт өгсөн эхний цохилт болов. Зөвхөн толгой холбосон “Шаштир дуу”-нууд бий болсон нь монгол яруу найрагт өгсөн эхний том цохилт болов. Шаштир гэдэг нь Шастра гэсэн дүрэм журам, судар, юмс үзэгдлийн учир начрыг олох гэсэн утгатай санскрит үг агаад энэтхэг бичигт ихэвчлэн ариун бичиг, бурхад, дээдсийн үг гэсэн утгаар хэрэглэгддэг.Харин монголоор “сургаал” хэмээн орчуулагдана. Сургаал дууны нөлөөгөөр зохиогдсон богино дууны шүлэгний жишээ нь, бид бүхний сайн мэдэх “Хулсан ташуур” юм. Харин уртын дууны жишээ нь “Олом нь үгүй далай” билээ.

Манжийн үе өнгөрч, хятад иргэд зэрэг нэмж, монголчуудтай адил тэгш эрхтэй болсны дараа хужаа (цагаач гэсэн хятад үг) дууны нөлөөнд автсан “Хүрээ дуу” гэгч бий болж, Монголын сонгодог яруу найрагт бас нэг гай тарьсан зүйл болсон ч азаар нэг их удаан үргэлжилсэнгүй.

Монголын уламжлалт сонгодог яруу найрагт өгсөн бас нэг том цохилт нь яах аргагүй, ЗХУ-ын А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд яруу найрагчдаа явуулдаг болсон явдал билээ. Горький буюу “гашуун” хэмээх үг нь хаант засгийн цагдаа, нууц албатаас нуугдаж байсан хувьгалчийн нууц нэр юм. Яг л Сталин-Ганжав, Молотов-Алхжав, Ленин/learning/ – Суралцагч гэдэгтэй адил. В.И.Ленин “Учись, учись и еще раз учись буюу Сур, сур, суралцаад бай” гэж захиж үлдээсний цаад уг учиг нь энэ. А.М. Горькийн жинхэнэ нэр нь Пешков билээ. Энэхүү нэр “Явган таваргагч”, эсвэл “Шатрын хүүжав” гэж монгол хэлэнд буух ёстой.

Өнөөдөр ч Монголын яруу найраг А.М.Гашуунжавын нэрэмжит дээд сургуулийн нөлөөллөөс гарч чадахгүй байгаа нь үнэн. Жишээ нь, манай нэрт яруу найрагч Б.Явуухулангийн “Говь” шүлэг байна. ”Говь гэмээ нь говь билээ” гэдэг бол яах аргагүй монгол шүлгийн мөр мөн. Харин тоочиж дүрсэлсэн бусад мөрүүд нь буюу нэг шат буурч Горькийжсон мөрүүд юм. Гэхдээ л Монголын сонгодог яруу найраг байсаар байна. Жишээ нь, Оросуудын гайгаар цөлөгдсөн буриад ахан дүүс эх нутгаа хэрхэн үгүйлж буй тухай “Нютаг” дуу байна. Хамгийн гол нь Монгол сонгодог шүлгийг хэрэгтэй үед нь ард иргэддээ уншиж өгчихөөд мөрөөрөө мөрөө мөшгигчид цөөнгүй байна. Тэд хагарах нь тодорхой “Болор цом”, өөрсдөө хөөцөлдөж авдаг төрийн гэгдэх социализмын цол, хэргэмээс холуур явдаг учир бусдад анзаарагдаггүй юм.

Монголын сонгодог яруу найраг бол эх хэл, ахуйгаа магтан дуулагч юм.Тухайлбал:

Өвөл

Цагаахан хун нойрсох мэт

Цав цайх алсын уулс аниргүй

Цас цоохортсон тал, хөндий өндөлзөж

Цан хүүрэг татуулсан хүлэг морьтонг ширтэнэ

Энэ хүлэг морьтон “Анчин эсвэл адуучин. Эсвэл хэл хүргэхээр яарч байгаа хэн нэгэн. Хүүхэд эсвэл бүсгүй хүн үү?”. Үүнийг л Монголын сонгодог яруу найраг гээд байгаа юм. Иймээс Монголын нэгэн сонгодог яруу найргийг та бүхэндээ хүргэж байна.

Хорвоод заяагдсан дөрвөн хөлтний дундаас

Хумсаа нуухгүй гэж төрсөн нь чи билээ, Үчимбэр

Хүч зоригоороо ааглах барсын удамтан дотроос

Хумсаа нуухгүй гэж төрсөн нь чи билээ,

Үчимбэр

Зүйрмэглэн үймэх их говийн эзэн

Зориг хүч төгөлдөр барсын овогтон

Торны гаднаас шохоорхох олныг үл тоомсорлож

Тэнгэрийн дор уусах нарыг ширтэн бодлогоширно

Балчир гэнэн насандаа бусдын гарт орсон ч

Бодлын цэнхэр мананд эх нутгаа зүүдэлнэ

Барсын удамтан тууртан шиг хүний гар тэргүүндээ хүргэхгүй

Балмад явдалтны зугаа болж бүх амьдралаа энд өнгөрөөхгүй

Эгзэг таарч, гэнэ алдсан хэн нэгэн

Эцэг,өвгөдийнхөө нүглийн золиос болон үлдэнэ

Барсын овогтон тэгэхэд торны гаднаас нарыг харна

Бодол, сэтгэл, зүрхээрээ эх нутагтайгаа дахин учирна

Эрх чөлөөг хүслээ гэж чи нүгэлтэн болно

Эх орондоо хайртай учир ялтан гэгдэнэ

Зулын дөл адил наран зүг тэмүүлсээр

Зүхэл, хараалын дунд барсын ёсоор үхнэ

Дуусашгүй шүлгийн шад бүрийн ганц үг

Дундран хоосрох алтны орд бүгдээс үнэтэй

Гэрлийн үзүүрт зуун жил сажилснаас

Гайхамшигт наран дор хормын төдий амьдрах жаргалтай

Шүлэг тэрлэж буй болгон сонгодог Монгол яруу найргаа туурвих болтугай!

 

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Максимын Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд улираа...

img

8 цагийн дараа

Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна

12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-...

img

8 цагийн дараа

Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 158 төгрөгөөр суларчээ

Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны 11 дүгээр сард 3571.66 төгрөг болж, өмнөх  мөн үеий...

img

7 цагийн дараа

12-р сарын 25 бол Есүс Христ мэндэлснийг дурсах баярын өдөр

12-р сарын 25 бол Есүс Христ мэндэлснийг дурсах баярын өдөр бөгөөд Бурханы Хүү хүн төрөлхтнийг нүглээс аврахаар дэлхийд ирсэн Аврагч...

img

7 цагийн дараа

Монголын сонгодог яруу найраг

Амьтад ухаантай. Харин хүн сэтгэдэг гэдгээр тэднээс ялгардаг. Хүн сэтгэдэг болсноор урлаг бий болсон. Харин сэтгэхүй шаарддаг урлаги...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд