мэдээ
12-р сарын 25 бол Есүс Христ мэндэлснийг дурсах баярын өдөр

Админ
2025 оны 12 сарын 22

12-р сарын 25 бол Есүс Христ мэндэлснийг дурсах баярын өдөр бөгөөд
- Бурханы Хүү хүн төрөлхтнийг нүглээс аврахаар дэлхийд ирсэн Аврагч
- Библийн зөгнөлүүдийн биелэл зэрэг олон үйл явдал тохиосон юм.
Тиймээс энэ өдөр нь зүгээр нэг уламжлал бус, Бурхан хүн төрөлхтөнд Өөрийн Хүүг илгээснийг санан талархах өдөр юм. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм Христийн мэндэлсний баярыг ганган чамин хэрэглээнээс илүү утга учиртай тэмдэглэхийг уриалдаг. Үүнд:
- Сүмийн онцгой хурал-Есүс Христийн төрөлт, амьдрал, хайр, золиослолын талаар сургаал сонсох
- Христийн мэндэлсэн сарын сэдэвт дуулал дуулах
- Гэр бүлээрээ судраас унших, залбирах
- Сайн үйл хийх-тусламж хэрэгтэй хүмүүст анхаарал тавих
- Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх
Гацуур мод чимэглэж болох ч гол анхаарал нь Аврагч дээр төвлөрдөг.
Христ шашин яг юуг номлодог вэ?
Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмийн
сургаалын төвд дараах үнэнүүд оршдог:
- Есүс Христ бол хүн төрөлхтний Аврагч
- Тэр бидний нүглийн төлөө зовж, цовдлогдож, амилсан
- Хүн бүр итгэл, наманчлал, баптисм-аар дамжуулан Бурханд ойртож чадна
- Гэр бүл бол мөнхийн ач холбогдолтой
- Хүн бүр Бурханы хүүхэд, үнэ цэнтэй оршихуй
Энэ шашин хүмүүсийг:
- Сайн хүн байх
- Ёс суртахуунтай амьдрах
- Бусдад үйлчлэх
- Найдвар, итгэлтэй амьдрахад сургадаг
Христийн мэндэлсэн сарын жинхэнэ утга нь:
“Есүс Христийг зөвхөн төрсөн өдөр нь бус, өдөр бүр түүний сургаал, үлгэр жишээг дагаж, Түүний сургаалыг хэрэгжүүлэх” явдал юм. Хэрэв хүн бүр Христийн мэндэлсэн сарын уур амьсгалыг жилийн турш хадгалж чадвал:
- Гэр бүл илүү эвтэй
- Нийгэм илүү энэрэнгүй
- Хүн бүр илүү найдвар дүүрэн байх боломжтой
М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Максимын Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд улираа...
6 цагийн дараа
Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна
12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-...
6 цагийн дараа
Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 158 төгрөгөөр суларчээ
Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны 11 дүгээр сард 3571.66 төгрөг болж, өмнөх мөн үеий...
6 цагийн дараа
12-р сарын 25 бол Есүс Христ мэндэлснийг дурсах баярын өдөр
12-р сарын 25 бол Есүс Христ мэндэлснийг дурсах баярын өдөр бөгөөд Бурханы Хүү хүн төрөлхтнийг нүглээс аврахаар дэлхийд ирсэн Аврагч...
5 цагийн дараа
Монголын сонгодог яруу найраг
Амьтад ухаантай. Харин хүн сэтгэдэг гэдгээр тэднээс ялгардаг. Хүн сэтгэдэг болсноор урлаг бий болсон. Харин сэтгэхүй шаарддаг урлаги...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд



