мэдээ
М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо

Админ
2025 оны 12 сарын 22

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Максимын Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд улираан томилов.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Улсын ерөнхий прокурорын газарт очин Ерөнхийлөгчийн зарлигийг сонордуулж, ажлын амжилт хүсэн ерөөлөө.
Адуучин сүрэг овогт Максимын Чинбат 1973 онд Сүхбаатар аймагт төрсөн. 1991 онд Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын дунд сургууль, 1995 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн. Хууль зүйн ухааны магистр. Төрийн хууль цаазын шадар зөвлөх.
- 1995-2007 онд Сүхбаатар аймгийн Прокурорын газарт хяналтын прокурор, аймгийн прокурорын орлогч, аймгийн прокурор,
- 2007 оноос Багануур дүүргийн Прокурорын газарт туслах прокурор, дүүргийн прокурорын орлогч,
- 2014 оноос Дүүргийн нэгдүгээр Прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга,
- 2015 оноос Баянгол дүүргийн Прокурорын газарт хяналтын прокурор, Тамгын хэлтсийн дарга,
- 2017 оноос Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт ахлах прокурор,
- 2019 оноос Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, ерөнхий прокурорын орлогч. Прокурорын байгууллагад 30 дахь жилдээ ажиллаж байна.



М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Максимын Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд улираа...
6 цагийн дараа
Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна
12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-...
6 цагийн дараа
Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 158 төгрөгөөр суларчээ
Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны 11 дүгээр сард 3571.66 төгрөг болж, өмнөх мөн үеий...
6 цагийн дараа
12-р сарын 25 бол Есүс Христ мэндэлснийг дурсах баярын өдөр
12-р сарын 25 бол Есүс Христ мэндэлснийг дурсах баярын өдөр бөгөөд Бурханы Хүү хүн төрөлхтнийг нүглээс аврахаар дэлхийд ирсэн Аврагч...
5 цагийн дараа
Монголын сонгодог яруу найраг
Амьтад ухаантай. Харин хүн сэтгэдэг гэдгээр тэднээс ялгардаг. Хүн сэтгэдэг болсноор урлаг бий болсон. Харин сэтгэхүй шаарддаг урлаги...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд



