мэдээ
Өнөөдөр автомашингүй өдөр

2019 оны 9 сарын 15

10
Нийслэлийн Засаг даргын “Цэвэр
агаартай-Автомашингүй өдөр” зохион байгуулах тухай захирамжийн хүрээнд
есдүгээр сарын 15-ны өдөр буюу өнөөдөр 07:00-18:00 цагийн хооронд
Улаанбаатар хотын зарим гудамж замын хөдөлгөөнийг хязгаарлана.
Дээрх үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу,
Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх
авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж,
Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх
тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж Самбуугийн гудамжны
автозамын хөдөлгөөнийг хязгаарлах тул эдгээр гудамж, замаар үйлчилгээ
үзүүлдэг нийтийн тээврийн 39 чиглэлийн 271 тээврийн хэрэгслийн чиглэл,
замналд өөрчлөлт орно.
Их тойруугаар явах чиглэлүүдэд Баянбүрд,
Үндэсний шуудан, Сансарын ШТС зогсоолуудаар, Нарны замаар явах
чиглэлүүдэд Жигүүр гранд, Замын цагдаагийн газар, Миний дэлгүүр
зогсоолуудаар, Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүдэд Ногоон
нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолуудаар, Баруун 4 замыг
дайран өнгөрөх чиглэлүүдэд МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв,
Нарны титэмийн зогсоолуудаар, Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд
Сансарын үйлчилгээний төв, Хадвар судлалын эмнэлэг зогсоолуудаар бууж,
сууж үйлчлүүлэх боломжтой.
Хотын төвийн буюу Их тойруу доторх гол
гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний
чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам,
Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш
явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчилж
18:00 цагаас хойш үндсэн замналаар үйлчилгээ үргэлжилнэ.
Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замаас
зүүн 4 зам хүртэлх хэсгийн хөдөлгөөн хаагдах тул тухайн өдөр троллейбус
үйлчилдэг Т:2 “5 шар – Ботаник”, Т:4 ” Ботаник-Вокзал”, Т:5 “3,4
хороолол-Офицеруудын ордон” чиглэлүүд зогсох болохыг иргэдэд анхааруулж
байна.
Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.





Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара-г өнөөдөр хүлээ...
8 цагийн дараа
ЭТҮГЭН ИРВЭСҮҮД баг “Asian University Basketball League 2025”-д оролцоно
2025 оны наймдугаар сарын 18-аас 24-ний өдрүүдэд БНХАУ-ын Ханжоу (Hangzhou) хотод зохион байгуулагдах Asian University Basketball Le...
8 цагийн дараа
Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд АНУ-тай хамтран ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган...
8 цагийн дараа
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний з...
7 цагийн дараа
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 46 дуудлага бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд аврах ажиллагааны 10, объектын гал түймрийн 46 дуудлага бүртгэгдлээ. Алба хаагчид 53 иргэн...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд

OLaneVew
Outstanding post however I was wanting to know if you could write a litte more on this subject? I’d be very thankful if you could elaborate a little bit further. Cheers!
prezzo cialis 5 mg originale in farmacia

PinUpMexico-fam
Pin Up Casino Mexico: Una Plataforma para Ganar y Disfrutar [url=https://www.google.tk/url?q=https://uberant.com/article/2108614-pin-up-casino-mxico/]Pin Up Casino[/url]

PinUpMexico-fam
Pin Up Casino Mexico: Una Experiencia de Juego Unica [url=https://www.google.dz/url?q=https://www.diigo.com/item/note/9br1u/w3y7?k=3aa0624d6d38ab33e0ceea2b9151225e]Pin Up[/url]

PinUpMexico-fam
Juega Seguro: La Experiencia de Pin Up Casino en Mexico [url=https://www.google.az/url?q=https://suryucatan.tecnm.mx/pages/?pinup_casino_m_xico__la_mejor_experiencia_de_juego_en_l_nea.html]Pin-Up Casino[/url]

PinUpMexico-fam
Pin Up Casino: La Mejor Experiencia de Casino en Mexico [url=https://www.google.co.ke/url?q=https://suryucatan.tecnm.mx/pages/?pinup_casino_m_xico__la_mejor_experiencia_de_juego_en_l_nea.html]Pin Up Casino[/url]