мэдээ
Иргэний үнэмлэх, хорооны тодорхойлолтын лавлагаа ТҮЦ машинаас энгийн цаасан дээр гардаг болно

2020 оны 4 сарын 14

38
Иргэн, хуулийн этгээдэд ТҮЦ машинаар үзүүлж буй 28 төрлийн лавлагаа, тодорхойлолт 2020 оны 4 сарын 15-ны өдрөөс эхлэн энгийн цаасан дээр гардаг болно. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2019 оны 84 дүгээр тушаалаар батлагдсан Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтын дагуу дээрх өөрчлөлт орж байгаа юм байна.
Лавлагаа, тодорхойлолтыг ТҮЦ машины зүүн доод буланд байрлах QR кодыг уншуулж үнэн зөв байдлыг шалгах боломжтой аж.
Энгийн цаасан дээр хэвлэгдэн гарах 28 төрлийн лавлагаа, тодорхойлолтын жагсаалт:
№ | үйлчилгээ |
1 | төрсний бүртгэлийн лавлагаа |
2 | иргэний үнэмлэхийн лавлагаа |
3 | оршин суугаа хаягийн лавлагаа |
4 | гэрлэлтийн бүртгэлгүй эсэх лавлагаа |
5 | гэрлэлтийн бүртгэлтэй тухай лавлагаа |
6 | гэрлэлт цуцлалтын тухай лавлагаа |
7 | эд хөрөнгөтэй эсэх лавлагаа |
8 | үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа |
9 | хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа |
10 | хуулийн этгээдгүй тухай лавлагаа |
11 | татварын лавлагаа |
12 | гаалийн байгууллагад өртэй эсэх тухай лавлагаа |
13 | валютын ханшийн лавлагаа |
14 | тээврийн хэрэгслийн жолоодох эрх сэргээх үйлчилгээ |
15 | тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэхийн лавлагааны үйлчилгээ |
16 | жолоодох эрхийн лавлагаа |
17 | мэргэшсэн жолоочийн лавлагаа |
18 | тээврийн хэрэгслийн лавлагаа /өмнө нь өмчилж байсан эсэх/ |
19 | ачааны автомашинд “ЕС” зөвшөөрөл олгох үйлчилгээ |
20 | ачааны машины зөвшөөрлийн баримт авах |
21 | нийгмийн даатгалын шимтгэл төлөлт |
22 | нийгмийн даатгалын тэтгэврийн эрх |
23 | нийгмийн даатгалын ажил олгогч |
24 | нийгмийн даатгалын нэрийн данс |
25 | Төрийн үйлчилгээний цахим системд нэвтрэх эрх |
26 | цахилгааны төлбөр төлөх |
27 | Шүүхийн шийдвэрээр төлбөргүй эсэх лавлагаа |
28 | Боловсролын бичиг баримтын лавлагаа |





Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Б: Алга болоод байгаа 17 настай хүү өмнө нь мөрийтэй тоглоомын асуудалд холбогдож байсан. Үүнд иргэд эцэг эхийг нь буруутгаж байна
Зургадугаар сарын 1-нд Ховд аймгийн Жаргалант сумын төвөөс 17 настай хүү алга болоод 10 хоног болж байна. Цагдаагийн байгууллагад ду...
8 цагийн дараа
Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ
Албадан гаргах ажиллагаанд саад учруулж, Монгол Улсын хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн Шведийн Хаант Улсын иргэн Cambaza Celeste...
8 цагийн дараа
Соёлын сайд Ч.Номин дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ мэдэгдлээ
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ өнөөдөр /2025.06.10/ цахим хуудсаар...
8 цагийн дараа
Монгол улсын нутаг дэвсгэрээс анх удаа мөнгөн гэрэгэ олдлоо
Мөнгөн гэрэгэг Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваа хэмээх газраас 2024 оны 5 дугаар сард нутгийн иргэн А.Ансаган, Х.Ам...
7 цагийн дараа
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 12 байршилд 35700 ширхэг гоёлын цэцэг тарьж байна
Жил бүрийн зургадугаар хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор нийтийн эзэмшлийн зам талбайд нэг наст мандлын цэцгийг тарьдаг. Туха...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд