мэдээ
Уул уурхай салбарын бүх мэдээлэл цахим хэлбэрт шилжлээ

2016 оны 4 сарын 20

30
Уул уурхайн салбарын бүхийл мэдээллийг багтаасан мэдээллийн нэгдсэн сан нээлээ. Энэ талаар өнөөдөр Уул уурхайн яамнаас мэдээлэл хийсэн юм.
“Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын цахим тайлагналын системийг нэвтрүүлэх” төслийг Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр, Адам Смит интернэйшнл хүрээлэнгийн техник туслалцаатайгаар “Монгол Улсын Интерактив” ХХК 2014-2015 онд гүйцэтгэж, системийг ашиглалтанд орууллаа.
Уул уурхайн салбарын тусгай зөвшөөрөл, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалт, төлсөн татвар төлбөр, хандив, дэмжлэг зэрэг өргөн цар хүрээний мэдээлэл нэг дор төвлөрчээ. Энэ мэдээллийг иргэн, байгууллагын хэн ч, хаанаас ч авах боломжтой аж.
Цахим мэдээллийн нэгдсэн сангийн талаарх дэлгэрэнгүйг www.eitimongolia.mn авах боломжтой.
Дэлхийн байгалийн баялаг арвин 50 гаруй улсад хэрэгжиж байгаа Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга нь баялгаас бий болсон орлогыг олон нийтэд ил тод болгож, түүнийг нийтийн сайн сайхны төлөө зөв зарцуулахад оролцогч талуудын хариуцлагыг нэмэгдүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн юм. Монгол Улс энэхүү санаачилгад 2006 онд нэгдсэн бөгөөд төр, компани, иргэний нийгмийн тэнцүү төлөөлөл бүхий Үндэсний зөвлөл, Ажлын хэсэг байгуулан ажиллуулж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Үндэсний зөвлөлийн даргаар, орлогч даргаар Уул уурхайн сайд ажилладаг бөгөөд 2006-2015 онд Монгол Улс ОҮИТБС-ын нийтдээ 9 жилийн тайланг хэвлэн нийтэлж олон нийтийн хүртээл болгожээ. Энэ хугацаанд тайланг давхардсан тоогоор уул уурхай, газрын тос, ураны 4701 аж ахуйн нэгж гаргаж, улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөр, хандив, дэмжлэгийн мэдээллээ ил тод болгосон бол Засгийн газар давхардсан тоогоор 6858 аж ахуйн нэгжээс хүлээн авсан орлогоо тайлагнасан байна.





Марко Рубио: АНУ энэ долоо хоногт шийдвэр гаргана
Оросын төрөөс санхүүждэг “Нэгдүгээр суваг” телевиз ОХУ-ын Хар тэнгисийн флотын 810 дугаар тэнгисийн явган цэргийн бригадын командлаг...
8 цагийн дараа
Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон
Ардчилсан намын бүлгийн хурлаар Ерөнхий сайдыг УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлалт гуй гэсэн шаардлага гаргасан. Энэ талаар Хөдөлмөр...
8 цагийн дараа
Суррон унаж зам тээврийн хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ
2025 оны 1 дүгээр улирлын байдлаар хүүхэд “Суррон” унаж зам тээврийн хөдөлгөөнд оролцсоны улмаас 11 осол гарч, 15 хүүхэд өртсөн байн...
7 цагийн дараа
Цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаяр: Нэгдсэн эргүүл ажиллаж эхэлснээс хойш өдрийн цагаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурсан
Нийслэл хотын гудамж талбай, олон нийтийн газар, үзвэр үйлчилгээний газар, хүн амын нягтаршил хөдөлгөөн ихтэй цэг болон гэмт хэрэг, ...
7 цагийн дараа
НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн данс руу шилжүүлнэ
НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог билээ. НӨАТ-ын 2025 оны нэгдүгээр улирлын буюу 1-3 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголт э...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд