онцлох-нийтлэл
“Хурд” хамтлагийн Д.Отгонбаяр Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

2014 оны 7 сарын 09

80
Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр салбар салбарын нэр бүхий хүмүүст төрийн дээд одон медаль гардууллаа. Энэ үеэр “Хурд” хамтлагийн хөгжимчин Д.Отгонбаярыг Монгол Улсын Гавьяат жүжигчин цол, “МN-25” дугаар суваг телевикийн ерөнхий редактор, хөгжмийн зохиолч Р.Энхбазар Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртэв.
Мөн Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, ахмад дайчин, сурын харвааны гарамгай мэргэн, МУГТ А.Цэвээнийг, Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч А.Басхүү, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн зөвлөх багш Ж.Нямсүрэн нарыг Монгол Улсын Ардын багш цолоор шагнасан бол Монгол Улсын Ардын жүжигчин цолоор СУИС-ийн багш, дуучин, жүжигчин А.Дашпилжээг шагнасан юм.
Түүнчлэн Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цолоор Монголын хөлбөмбөгийн холбооны Хүүхдийн хөлбөмбөгийн дасгалжуулагч, зөвлөх багш Л.Сандагдоржийг, Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр СУИС-ын Дуулаачийн тэнхимийн дуулах ур зүйн багш Ц.Ерөөг, Гавьяат малчин цолоор Дорноговь аймгийн Баяндун сумын малчин Б.Батмөнхийг, Гавьяат нисгэгч цолоор Д.Баатарыг тус тус шагнав.
Э.Номин





О.Хасбилэг: Дугуйгаа бодсоноороо сайжруулж амжвал дараа жил Алтай Таванбогд орно доо
16 настай О.Хасбилэг хүү өөрийн зохион бүтээсэн нарны эрчим хүчээр ажилладаг дугуйгаар хөдөө нутгаар аялж буй бичлэг цахим орчинд нэ...
8 цагийн дараа
Монголбанк эхний хагас жилд 7.0 тонн үнэт металл худалдан авчээ
Монголбанк 2025 оны 7 дугаар сард 1162.7 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 7.0 тонн үнэт металл худалдан аваад б...
7 цагийн дараа
Ерөнхийлөгч Дональд Трамп: Уиткофф ОХУ-д айлчилна
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа “Украинтай мөр зэрэгцэн зогсох болно” гэж албан ёсоор мэдэгдэв. Энэ тухай Эстон ул...
7 цагийн дараа
АТГ: Нийтийн албанд томилогдох 338 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 7 дугаар сарын 28-наас 8 дугаар сарын 1-ний өдрүүдэд ний...
6 цагийн дараа
Цэцэрлэгийн бүртгэлийн системд 49 мянга 294 хүүхдийн мэдээллийг баталгаажуулжээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс буюу наймдугаар сарын 04-ний өдрөөс авч эхэлсэн. Бүртгэлийг наймдугаар сарын 18-н...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд