Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 05

Валютын ханш

value

гадаад

Ерөнхийлөгч Дональд Трамп: Уиткофф ОХУ-д айлчилна

trend

Админ

img

2025 оны 8 сарын 05

img

63

news-img

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа “Украинтай мөр зэрэгцэн зогсох болно” гэж албан ёсоор мэдэгдэв. Энэ тухай Эстон улсын Postimees телевизийн шууд эфирт АНУ-ын Төрийн департаментын орлогч хэвлэлийн төлөөлөгч Миньон Хьюстон мэдэгдлээ.

Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Тэмми Брюс түүний хэлсэн үгийг ням гарагт буюу энэ сарын 3-нд “X” сүлжээнд байршуулж “Манай засаг захиргаа бүс нутагт урт хугацааны, бат бөх, тогтвортой энх тайвныг бий болгоход чиглэн ажиллаж байна. Бид Украинд бүрэн гал зогсоохыг уриалж буй энэ үед Украинтай мөр зэрэгцэн зогссоор байхыг хүсэж байна. Энэ нь энгийн иргэд болон чухал дэд бүтцэд чиглэсэн аливаа дайралтыг зогсоох үндэс болно гэдгийг л Хьюстон онцолсон хэрэг” гэж бичжээ. Энэхүү мэдэгдэл нь АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стивен Уиткофф ОХУ-д айлчлахаас өмнө гарч буйгаараа онцлог байв. Мөн АНУ-ын НАТО-д суугаа байнгын төлөөлөгч Мэтью Уитэкер Эстонийн WHO13 сувагт ярилцлага өгч “АНУ-ын төлөөлөгч энэ амралтын өдрүүдээр Москва хотод очих болно.

Энэ нь тодорхой үр дүн авчрах боломжтой зүйл” гэжээ. Стивен Уиткофф энэ сарын 3-нд Тель-Авивт очин Газын зурваст барьцаалагдсан хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзаж, тэднийг нутаг буцаах, мөн “Палестины ХАМАС бүлэглэлийг хариуцлагад татахын төлөө АНУ ажиллах болно” гэж амласан. Уиткофф Ойрхи Дорнодын айлчлалын дараа Москва руу нисэх юм. Трамп мөн ОХУ-ын Украинд хийсэн шинэ дайралтуудыг “зэвүүцэм зүйл” гэж нэрлээд “Москвагийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авах боломжтой” гээд “Бид хориг тавина. Харин энэ нь Путинд нөлөөлөх эсэхийг би мэдэхгүй” гэж хэлсэн билээ. Түүнчлэн өнгөрсөн сарын 29-нд АНУ-ын ерөнхийлөгч Москвад Украины асуудлыг шийдвэрлэх хэлэлцээр эхлүүлэхэд 10 хоногийн хугацаа өгсөн бөгөөд уг хугацаа энэ сарын 8-нд дуусна. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стивен Уиткофф энэ сарын 6-н юмуу 7-нд ОХУ-д айлчилж, Оросын эрх баригчидтай хэлэлцээ хийх гэж буй нь тодорхой болжээ. Энэ тухай АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 3-ны ням гаригт сэтгүүлчдэд “Уиткофф одоогоор Газын зурвастай холбоотой асуудалд төвлөрч байгаа. Тэр энэ долоо хоногийн лхагва эсвэл пүрэв гаригт Орост очих байх. Тэд түүнийг уулзалтад урьсан, түүнтэй уулзахыг хүсч байна. Тэгэхээр юу болохыг харах үлдлээ” гэж хэлжээ.

Сэтгүүлчдийн “Орос улс энх тайвнаас татгалзвал юу болох вэ” гэсэн асуултад Трамп “Хориг арга хэмжээ ногдуулна. Гэхдээ тэд овжин, хориг арга хэмжээг тойрч гарахдаа нэлээд сайн. Тэгэхээр юу болохыг харах хэрэгтэй” гэж хариулжээ. Мөн АНУ-ын ерөнхийлөгч сэтгүүлчдэд “Хориг арга хэмжээнээс зайлсхийхийн тулд Москва “хүмүүсийг үхэхийг болиулах” хэлэлцээр хийх ёстой. Бид олон улс орныг дайнаас сэргийлж чадсан” гэж хэлээд Энэтхэг ба Пакистан, Камбож ба Тайланд, Ардчилсан Конго ба Руандаг жишээ болгон дурдаад “Бид Украины дайныг ч мөн зогсоохоор зорьж байгаа. Хэн нэгэн үүнийг хийх ёстой” гэж мэдэгдэв. Трамп Уиткоффын ОХУ-д хийх айлчлалын тухай анх өнгөрсөн сарын 31-нд зарласан ч тухайн үед тодорхой огноо дурдаагүй юм. Уиткофф, Путин нар өмнө нь хоёрдугаар сарын 11, гуравдугаар сарын 13, дөрөвдүгээр сарын 11 болон ОХУ-д очин хэлэлцээ хийж байсан байна. Мөн ерөнхийлөгч Д.Трамп Энэтхэг улс ОХУ-аас эрчим хүч худалдан авч буйг шүүмжилж, тус улсын бараа бүтээгдэхүүнд 25 хувийн импортын тариф ногдуулах тухай зарлигт гарын үсэг зурсан. Уг тариф энэ сарын 7-ноос хэрэгжиж эхэлнэ. Иймээс Энэтхэгийн нефть боловсруулах улсын компаниуд ОХУ-аас түүхий нефть авахаа зогсоогоод байгаа бөгөөд харин Оросын хөрөнгө оруулалттай хувийн компаниудыг яах тухай асуудал тус улсад ид өрнөж байна.

Мөн энэ сарын 3-нд ОПЕК+ эвслийн найман гишүүн улс болох Саудын Араб, Орос, Ирак, Арабын Нэгдсэн Эмират, Кувейт, Казахстан, Алжир, Оман улсын төлөөлөгчид ердөө 16 минут үргэлжилсэн цахим уулзалтаар ирэх сард газрын тосны олборлолтын квотоо 547 мянган баррелиар нэмэгдүүлэхээр тохиролцов. Харин хэргийн гол учир нь өнөөдөр ОПЕК+ эвсэл дэлхийн нефтийн 40 хувийг л хангаж байгаа учир урьдын адил үнийг дураараа тогтоох боломжгүй болчихсон байгаа юм. Мөн саяхан Европын Холбоо болон Япон, Их Британи худалдааны гэрээ байгуулж АНУ-ын байгалийн шингэрүүлсэн хий, түүхий нефтийг зах зээлээс өндөр үнээр авч байхаар болсон. Энэ нь дэлхийн баялгийн тал хувийг бүтээж байгаа улсууд бие биеэ дэмжиж үлдсэн хэсэгт нь бусад улсууд өрсөлдөж нефтийн олборлолтоо нэмж, үнийг бууруулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өөрийн өртөг өндөр бас чанар муу Оросын нефть шахагдаж Путин модоо барих болж байгаа хэрэг. Гэтэл БНХАУ-ын тэнгисийн цэргийн хөлөг онгоцнууд ОХУ-тай хамтран энэ сарын 3-ны ням гаригт Японы тэнгист “Тэнгисийн хамтын ажиллагаа-2025” нэртэй хамтарсан цэргийн сургуулилалт эхлүүлэв.

Өөрөөр хэлбэл, Хятад улс, Оростой хамт нэг сагсанд орж, хөгжингүй улсуудын эсрэг зогсож буй нь улам тодорхой болж байна. Үнэндээ ерөнхийлөгч В.Путинээс нь өөр ямар ч дайсан байсан ОХУ-ыг нийгэм, улс төр, эдийн засгийн хувьд ингэж хорлон сүйтгэж, ийм их хэмжээний хохирол учруулж чадахгүй. Гэтэл Хятадыг улс шиг улс болгосон Дэн Сяопины гэрээслэлийг зөрчиж 10-аас дээш жил удирдагчийн суудалд заларч байгаа Си Жиньпин дарга, 25 жил Оросыг удирдаж, модыг нь бариулж буй В.Путинтэй “хамтарч” эхлэв. Иймээс Оросын ерөнхийлөгч В.Путин энэ сарын 8-нд өөрийн эхлүүлсэн дайныг зогсоохгүй бол манай хоёр хөршийн удирдагч хоёулаа шинэ он гарахаас өмнө солигдож магадгүй нөхцөл байдал үүсэв.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Долдугаар сард 43 хүн усанд осолдож амиа алдсаны 14 нь хүүхэд байжээ

Сүүлийн үед нийслэл болон орон нутгийн нуур, цөөрөм, гол мөрний эрэг орчимд бага насны хүүхэд усанд осолдож, амь насаа алдах тохиолд...

img

8 цагийн дараа

Түймрийн голомтод ажиллаж байгаа 472 хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүллээ

Сэлэнгэ аймгийн Мандал, Хүдэр, Ерөө суманд гарсан ой, хээрийн түймрийн голомтод үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа ажилтан, алба хаагчда...

img

7 цагийн дараа

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Дүгэржавт хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөллөө

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Дүгэржавт хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөллөө Ерөнхий сайд Г.Занданшат...

img

7 цагийн дараа

Улаагчийн хар нуур орчимд төвлөрсөн 35 тонн хог цэвэрлэжээ

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших Улаагчийн хар нуурыг өнөөдрийн байдлаар 8,000 хүн үзээд байгаа нь өнгөрсөн жилээс 2....

img

6 цагийн дараа

О.Хасбилэг: Дугуйгаа бодсоноороо сайжруулж амжвал дараа жил Алтай Таванбогд орно доо

16 настай О.Хасбилэг хүү өөрийн зохион бүтээсэн нарны эрчим хүчээр ажилладаг дугуйгаар хөдөө нутгаар аялж буй бичлэг цахим орчинд нэ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд