Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 31

Валютын ханш

value

мэдээ

 Хөгжин цэцэглэж буй шижир эрдэнэ Тажикстан

trend

ЯДАМДОРЖ БАЯРБААТАР

img

2025 оны 7 сарын 30

img

1

news-img

Түрүүч нь ЭНД дарж уншина уу

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 23-26-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Тажикстан улсад тус улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны урилгаар төрийн айлчлал хийсэн билээ. Тажикстан улс нь далайд гарцгүй, уулархаг бүс нутагт оршдог, Ерөнхийлөгчийн засаглалтай. Ерөнхийлөгч Э.Рахмон 1994 оноос төрийн тэргүүний албыг тасралтгүй хашиж байгаа бөгөөд 2016 онд тус улсын парламент нь түүнийг “Үндэсний эв нэгдлийн үүсгэн байгуулагч, ард түмний аугаа эцэг” хэмээн албан ёсоор тунхаглан зарлаад онцгой эрхийг олгожээ. Арван сая гаруй хүн амтай. 1991 онд тусгаар тогтнолоо зарласан улс. Төв Азийн усны нөөцийн 60 орчим хувь, дэлхийд цэнгэг усны нөөцөөрөө наймдугаарт ордог. Нэг ёсондоо төв Азийн орнуудыг усаараа баздаг гэж болно. Харин Монгол Улстай 1992 оны дөрөвдүгээр сард дипломат харилцаа тогтоосон бөгөөд түүнээс хойш анх удаа манай Ерөнхийлөгч төрийн айлчлал хийж байгаа аж. Мөн Тажикстаны Ерөнхийлөгч Эмомали Рахмоны 2009 онд Монгол Улсад анхны төрийн айлчлал хийснээр хоёр орны харилцааны түүхэн эхлэлийг тавьжээ. Энэ улсын талаар тун товчхондоо гэвэл ийм.

Манай улсын Ерөнхийлөгчийг 23-ны өдөр “Душанбе” олон улсын нисэх онгоцны буудалд тус улсын Тэргүүн шадар сайд Холикзода Хозим болон тус улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү нар угтан авсан. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийг 24-ний өдөр Ерөнхийлөгч Эмомали Рахмон Үндэсний ордондоо албан ёсоор угтаж авсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хийж байгаа энэхүү төрийн айлчлал нь төв Азийн орнууд, тэр тусмаа Тажикстан улстай эдийн засаг, хамтын ажиллагааг өргөжүүлэх, найрсаг харилцаагаа улам бататгах, хоёр улсын ард түмний эв найрамдлыг улам бүр бэхжүүлэх чухал ач холбогдолтой байлаа. Хоёр улсын Ерөнхийлөгч нар тусгайлан ганцаарчилсан уулзалт хийж “Найрсаг харилцаа, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Тажикстан Улсын хамтарсан мэдэгдэл” гаргасан нь харилцааны ирээдүйд чухал түлхэц болох юм.

Төрийн энэхүү айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Гадаад хэргийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг“,“Хамтран ажиллах тухай Монгол Улсын Эрчим хүчний яам, Бүгд Найрамдах Тажикстан Улсын Эрчим хүч, усны нөөцийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг“,“Хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”,

“Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Бүгд Найрамдах Тажикстан Улсын Засгийн газрын харьяа Аялал жуулчлалын хөгжлийн агентлаг хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг” зэрэг нийт 11 баримт бичигт гарын үсэг зурсан.

Төрийн өндөр дээд айлчлалаас төрийн тэргүүнүүдийн мэдээлэл анхаарал татдаг. Тэгвэл хоёр тал Харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ боломжууд нээгдэж байгааг дурдаад, худалдаа, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хадгалах, ярилцсан зүйлсийг бодит ажил хэрэг болгох тал дээр онцгой анхаарахаа хэлж байв. Худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэг, бусад салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг ч онцолсон. Мөн Засгийн газар хоорондын комисс, Парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал гэдгийг мэдээлэлдээ онцолж байв. Ер нь төв Азийн орнууд дотоодын элдэв асуудлуудаа одоо л нэг цэгцлээд төрийн төгөлдөршил, гадаад харилцаа зэрэгтээ онцгойлон анхаарал хандуулж байгаа юм билээ. Энэ тухайгаа Тажикстаны Ерөнхийлөгч ч яриан дундаа дурдаад авсан. “Бид өөрсдийн асуудлаа шийдсээн. Одоо харин харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжинэ ээ” гээд. Хоёр Ерөнхийлөгчийн хэлэлцээрт худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг чухалчилж ярилцсаныг ч онцолж, Засгийн газар хоорондын комиссын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай гэдэгт талууд санал нэгдсэн. Мэдээж эдгээр ажлууд шууд маргааш гэхэд бэлэн болохгүй. Харин тодорхой хугацааны дараа ажил хэрэг болно. Ажил хэрэг болгох тал дээр ч хоёр улс шуурхай хичээж ажиллахаар тохироод байгаа. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, үр дүнг үзэх нь чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэж байсныг дурдууштай. Энэ үеэр манай Ерөнхийлөгчийн зүгээс Тажикстаны Ерөнхийлөгчийг албан ёсоор Монгол Улсад айлчлахыг урьсан бөгөөд нөгөө тал ч урилгыг тун таатай хүлээн авч ирэх жил манай улсад айлчлахаар болсныг энд дурдах хэрэгтэй. Ер нь бол хоёр улсын өндөр дээд айлчлалын давтамж ойрхон байх тусмаа л сайн. Ярьсан, хэлэлцсэн ажлууд биеллээ олох, хэн хэндээ гүн итгэж байгаагийн илэрхийлэл гээд олон талын ач холбогдолтой юм. Айлчлалын хүрээнд өөр бас нэг чухал уулзалт болсон нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Тажикстан улсын хууль тогтоох дээд байгууллага болох Мажлиси Оли-гийн доод танхим-Мажлиси Намояндогон-ы дарга Идизода Файзали бараалхсан.

Энэ өндөр дээд айлчлалын хүрээнд хоёр талын бизнесийн форум болсон нь мөн чухал арга хэмжээ болсныг заавал онцлох хэрэгтэй. Форумаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, учирдаг элдэв саад бэрхшээлийг арилгах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, авто болон агаарын тээврийн чиглэл бий болгох зэргийг хэлэлцсэн. Мөн Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг танилцуулж, эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын орчны талаар мэдээлэл солилцсон юм.

Хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимууд хамтран ажиллахаар тохирч 150 гаруй бизнес эрхлэгч, баялаг бүтээгч нар хөрөнгө оруулалт, худалдаа, хүнс, хөдөө аж ахуй зэрэг салбарт харилцан ашигтай хамтрах бүхий л боломжийг эрэлхийлэн, хамтын ажиллагааныхаа эхлэлийг тавьсан нь хоёр улсын хувьд түүхэн үйл явдал болсон нь мэдээж. Монгол Улсын хувьд Тажикстанд тодорхой хэмжээгээр ноос, ноолуур, арьс шир, савхин эдлэл, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлж, жимс, жимсгэнэ, нарийн ногоо, хөвөн, хөвөн даавуу зэргийг авдаг юм байна.

Тус улсын тун бахархалт нэгэн бүтээн байгуулалт нь Рогуны усан цахилгаан станц. Энэхүү усан цахилгаан станц нь Тажикстаны нийслэл Душанбе хотын зүүн урдханд байдаг Вахш гэдэг нэртэй мөрний дээд урсгалд баригдаж байгаа. Дэлхийн хамгийн өндөр буюу 335 метр өндөр далантай юм байна. Тус станц бүрэн ашиглалтанд орсноор 17 тэрбум килоВатт.цаг (кВт.ц) цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой нүсэр станц юм. Рогуны усан цахилгаан станц нь зөвхөн өөрсдийн дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй бүс нутгийн бусад улсад эрчим хүч экспортлох чадавхтай болно гэдгээрээ онцгой давуу талыг олгож байгаа аж. Ерөөс эрчим хүч, эрчим хүчний хараат бус байдал аль ч улс орны хөгжил дэвшлийн, цаашлаад тусгаар байдлын томоохон баталгаа болдог билээ. Энэхүү станцын анхны турбин нь 2018 онд, хоёр дахь нь 2021 онд ашиглалтад орсон бөгөөд 2029 он гэхэд нийт зургаан турбин бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлнэ. Ингэснээр нийт 3600 МВт-ын хүчин чадалтай болох бөгөөд Төв Азидаа толгой цохих хамгийн том усан цахилгаан станц болох тооцоотой. Энэхүү усан цахилгаан станц нь Тажикстаны мега бүтээн байгуулалт бөгөөд бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангахад онцгой ач холбогдол бүхий стратегийн төсөл гэж үнэлэгдэж байгаа. Манай улс ч мөн адил эрчим хүчний хараат бус байдлаа хангахын тулд энэ чиглэлээр хэд хэдэн төсөл хэрэгжүүлнэ. Тиймээс Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд Рогуны усан цахилгаан станцаар очсон нь манай улсын хувьд маш чухал туршлага судлах ажил боллоо. Монгол Улс тун ойрын ирээдүйд усан цахилгаан станцын төслөө явуулах нь тодорхой. Тэр хэрээр бидэнд энэ мэт туршлага маш их хэрэг болох нь тодорхой билээ. Манай улс ч удахгүй усан цахилгаан станцтай болчихоод бусад улсад жишиг болоод явах нь цаг хугацааны л асуудал юм. Бас айлчлалын хүрээнд Монголын соёлыг сурталчлах өдрүүд боллоо. Уг арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Үндэсний Урлагийн их театрын уран бүтээлчид “Монголын сайхан орон” нэртэй бүрэн хэмжээний тоглолтоо толилуулсан нь үзэгчдийн сэтгэлд үнэхээр хүрч чадсан билээ.

Тажикстан улсад одоо яг ид бүтээн байгуулалт өрнөж байна. Манайхаар бол гэр хорооллоо дахин төлөвлөөд барилгажуулж эхэлжээ. Ер нь уран барилгын тал дээр исламын соёлыг тэр чигээрээ илэрхийлдэг чамин ганган хийцтэй барилгууд ихтэй. Замууд нь өргөн учраас түгжрэл гэдгийг төдийлөн мэдрээд сүйд болохгүй. Цаг агаар нь чийгтэй бүгчим учраас хөргөлтөнд маш их зардал гардаг нь ойлгомжтой. Харин өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хувьд манайтай л адил үнэтэй. Заримдаа бүр илүү ч үнэтэй. Энэ сарын 1-ний өдрийн байдлаар 1 ам.доллар 9,8 сомонитой тэнцэж байлаа. Сомони гэдэг Тажикстаны үндэсний мөнгөн тэмдэгт. Энэ улс төв Азийн хөгжин цэцэглэж буй шижир эрдэнэ болох нь алхам тутамд мэдрэгдэж байлаа. Манай бизнесийнхэн энэ улсын ирээдүйг ер нь их л өөдрөгөөр харцгааж байгаагаа ярьж байсан. Ямартай ч тодорхой хугацааны дараа манай олон олон бизнесүүд энэ улсын хөгжилд хувь нэмрээ оруулах нь мадаггүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Киргиз болон Тажикстан улсад хийсэн төрийн айлчлал өндөр үр дүнтэй, талуудын хамтын харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжсэн өгөөж ихтэй боллоо. Манай улсын олон талт, тэнцвэртэй гадаад бодлогыг ч дэлхий нийт анхаараад эхэлсэн. Төв Азийн улсууд манай улстай хөгжлийн хувьд ойролцоо бөгөөд харин ч зарим талаар бид давуу байгаа нь мэдрэгдэж байлаа.

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Өргөдлийн байнгын хороо байгуулагдаж, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо хоёр дэд хороотой ажиллана

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 35 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд өдгөө 9 дэх Улсын Их Хурал бүрэ...

img

4 цагийн дараа

Улаанбаатар метро барих гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны сонгон шалгаруулалтыг энэ онд багтаан зарлана

Улаанбаатар метро төслийн зүүн талын депог Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны 26.6 га талбайд барихаар төлөвлөсөн. Уг депод Улаанба...

img

4 цагийн дараа

Уулын хүн

Гэрийн хаалга онгойхтой зэрэгцэн хөрөг зургийн өмнө асаасан ганц зул далдирсаар унтарлаа. Тооноор салхины аясаар хөвөлзөх аргалын ут...

img

4 цагийн дараа

Ипотекийн даатгалын шинэчилсэн зохицуулалт хэрэгжиж эхэлнэ

Ипотекийн даатгалын шинэчилсэн зохицуулалт энэ оны наймдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхлэхтэй холбоотойгоор иргэд, олон...

img

3 цагийн дараа

Туулын хурдны зам барих бэлтгэл ажлын хүрээнд газар чөлөөлөлт үргэлжилж байна

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 40 орчим хувиар бууруулах гол төслүүд бол Туулын хурдны зам, Шинэ тойрог зам. Эдгээр төслийг...

img

2 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

D

Нэг ёсондоо төв Азийн орнуудыг усаараа баздаг гэж болно.
Сэтгүүлч ингэж бичээд байхдаа яахав дээ. Арай ч дээ. Мэргэжлийн ур чадвар гэж ёстой доо

trend

Лондон зураач

Энэ улсыг их хоцродсон Лалын нэг л улс гэж боддог байсан чинь юу вэ? Манайхтай жиших юмгүй шиг байна. Яг амьдралынх нь гүнд орж үзэв үү? Гудамж зах зээл, бараа товарын үнэ цэн, хүн ардынх нь соёл, ёс заншил, шашин шүтлэг, хэрэг зөрчил, улс төр, хөгжил дэвшил… гэх мэтийг дурайтал сайхан бич л дээ, сэтгүүлч ээ. Албаны хуурай үг сонин биш байна. За, амжилт хүсье.

Онцлох нийтлэлүүд