Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 05

Валютын ханш

value

мэдээ

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө бага зэргийн бороо орно

trend

Админ

img

2025 оны 8 сарын 03

img

1

news-img

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 14-16 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.

2025 оны наймдугаар сарын 04-нөөс 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

4-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6, 7-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

О.Хасбилэг: Дугуйгаа бодсоноороо сайжруулж амжвал дараа жил Алтай Таванбогд орно доо

16 настай О.Хасбилэг хүү өөрийн зохион бүтээсэн нарны эрчим хүчээр ажилладаг дугуйгаар хөдөө нутгаар аялж буй бичлэг цахим орчинд нэ...

img

7 цагийн дараа

Монголбанк эхний хагас жилд 7.0 тонн үнэт металл худалдан авчээ

Монголбанк 2025 оны 7 дугаар сард 1162.7 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 7.0 тонн үнэт металл худалдан аваад б...

img

7 цагийн дараа

Ерөнхийлөгч Дональд Трамп: Уиткофф ОХУ-д айлчилна

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа “Украинтай мөр зэрэгцэн зогсох болно” гэж албан ёсоор мэдэгдэв. Энэ тухай Эстон ул...

img

7 цагийн дараа

АТГ: Нийтийн албанд томилогдох 338 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 7 дугаар сарын 28-наас 8 дугаар сарын 1-ний өдрүүдэд ний...

img

6 цагийн дараа

Цэцэрлэгийн бүртгэлийн системд 49 мянга 294 хүүхдийн мэдээллийг баталгаажуулжээ

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс буюу наймдугаар сарын 04-ний өдрөөс авч эхэлсэн. Бүртгэлийг наймдугаар сарын 18-н...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд