мэдээ
ТЦА: Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд ослын дохио болон ослын зогсолтын тэмдгийг дүрмийн дагуу байрлуулаарай

Админ
2025 оны 8 сарын 07

52

Зам тээврийн ослын улмаас эсхүл зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд ойртон ирж яваа бусад жолооч нарт анхааруулах зорилгоор ослын гурвалжин буюу ослын зогсолтын тэмдгийг ослын дохионы гэрлийн хамт ашигладаг.
Ихэнх улсад автомашиндаа ослын гурвалжинг авч явахыг шаарддаг ба хэрэв байхгүй тохиолдолд торгууль ногдуулдаг байна.
Мөн ослын гурвалжинг автомашинаас хэдий хэр зайд байрлуулах талаарх эрх зүйн зохицуулалтууд өөр өөр байдаг.
Герман улсад 100 м-ээс багагүй, Их Британи улсад 45 м-ээс багагүй, ОХУ-д суурин газарт 15 м-ээс багагүй, суурингийн гаднах замд 30 м-ээс багагүй, Солонгос улсад ердийн замд 20 м, хурдны замд 150 м, Монгол Улсад суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй байдаг.
Жич: Манай улсад ослын гурвалжингүй жолооч нар зайлшгүй зогсолт хийх үедээ автомашиныхаа хойно чулуу, мод, запас дугуй, усны сав гэх мэт гэрэл ойлгох шинж чанаргүй эд зүйл тавьдаг нь араас ирж байгаа автомашины жолооч нарт анхааруулах биш эсрэгээрээ осол гаргах эрсдэлтэй нөхцөл байдлыг бий болгодог.
Иймд жолооч та бүхэн зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд ослын дохио болон ослын зогсолтын тэмдгийг дүрмийн дагуу байрлуулж жолооч нарт урьдчилан анхааруулж, гарч болзошгүй зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлнэ үү гэж Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.





Л.Батжав: Хууль батлагдсанаас хойш цахим мөрийтэй тоглоомын сайтууд 90 хувь, агент 84.1 хувь буурсан байна
Өмгөөлөгч, Хууль зүйн ухааны доктор, профессор Л.Батжавтай ярилцлаа. -Манай улсад сүүлийн жилүүдэд цахим мөрийтэй тоглоом, төлбөрт т...
8 цагийн дараа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 30 градус
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +13…+15 градус, өдөртөө +28…+30 гра...
7 цагийн дараа
Баянхонгор аймаг улсын жишиг амбулаторитой боллоо
Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг 41 жилийн дараа зориулалтын, стандартад нийцсэн шинэ амбулаторийн барилгатай болжээ. Ингэснээр ө...
9 цагийн өмнө
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Монгол Улсад төлбөрт таавар, бооцоот болон цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглов
Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өргөн Зөвшө...
10 цагийн өмнө
Ази тивд дэлхийн дунджаас хоёр дахин хурдан дулаарч байна
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн байгалийн гамшиг Азийн орнуудад нүүрлэж, их хэмжээний хохирол учруулж байна. Тухайлбал, Япон, Өмнөд...
11 цагийн өмнө
Сэтгэгдлүүд
