Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 13

Валютын ханш

value

гадаад

Трампын хувь заяаг шүүх шийднэ

trend

Админ

img

2025 оны 9 сарын 10

img

196

news-img

АНУ-ын Конгрессийн Ардчилсан намын бүлэг педофил буюу насанд хүрээгүй гоо охидыг баячуудын өвөрт оруулж их хэмжээний мөнгө авдаг байсан Жеффри Эпштейний 50 насны ойг тохиолдуулан баяр хүргэсэн зурвас мэндчилгээг нь олон нийтэд ил болгож “Энэ бол одоогийн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын бичсэн зурвас мэндчилгээ мөн” гэж мэдэгдэв. Эпштейний өв залгамжлалын асуудлыг хариуцаж буй хуульчид өнгөрсөн сард Төлөөлөгчдийн танхимын Хяналтын хорооны шаардлагын дагуу холбогдох баримтуудыг уг хороонд өгсөн юм. Иймээс Төлөөлөгчдийн танхимын Хяналтын хорооны Ардчилсан намын гишүүд уг мэндчилгээг олон нийтийн X сүлжээнд нийтэлжээ.

Мэдээж Цагаан ордон “Энэ бичиг дээрх гарын үсэг Трампынх биш” гэж мэдэгдэв. Өнгөрсөн долдугаар сард Wall Street Journal энэ бичгийн тухай анх мэдээлэхэд Трамп уг нийтлэлийг “хуурамч зүйл” хэмээн “Би тийм зүйл огт бичээгүй” гэж мэдэгдээд сонин, энэ нийтлэлийн зохиогчид, хэвлэлийн удирдлагуудад, мөн WSJ-ийн эзэн Руперт Мердокт гүтгэлгийн хэрэг үүсгэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Харин энэ удаа Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Ливитт “Энэ зурвасыг ерөнхийлөгч Трамп бичээгүй. Ерөнхийлөгч Трампын өмгөөлөгчдийн баг шүүхийн ажиллагааг улам идэвхтэй үргэлжлүүлэх болно” гэж мэдэгдэв. Мөн Цагаан ордны ажлын албаны орлогч дарга Тэйлор Будович олон нийтийн X сүлжээнд ерөнхийлөгчийн гарын үсгийн хэд хэдэн жишээг байршуулж, уг зурвас дээрх гарын үсэг хуурамч гэдгийг дахин онцлоод, Wall Street Journal-ийн нийтлэгчдийг гүтгэгчид гэж буруутгасан байна.

Энэхүү зурвас нь “Төрсөн өдрийн мэнд – өдөр бүр гайхамшигтай нууц байг” гэж бичсэн мэндчилгээ юм. Энэ бичиг Эпштейний төрсөн өдрөөр нь баяр хүргэсэн найз нөхдийнх мэндчилгээний  цомогт байсан аж. Уг цомгийг түүний хамсаатан Гислейн Максвелл 2003 онд бэлтгэсэн юм байна. Трамп, Эпштейн хоёр олон жил найзалсан боловч Трамп “Бид 2000-аад оны дунд үед муудалцаж, үүнээс хойш харилцаагүй болсон” гэж мэдэгдсэн юм.

Эпштейн шүүх хурлын шийдвэр хүлээж байхдаа хорих камерт 2019 онд нас барсан бөгөөд Нью-Йорк мужийн эрх баригчид түүнийг амиа хорлосон гэж үзсэн байна. Харин энэ зурвас Трампынх мөн гэж батлагдвал тэр ерөнхийлөгчийн суудлаас буухаас өөр аргагүй болно. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр энэ асуудлыг шийднэ гэсэн үг юм.

 

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины ээж Ерөнхийлөгчид хандаж, тусламж хүсэхээр болжээ

Бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины ээж Ерөнхийлөгчид хандаж, тусламж хүсэхээр болжээ. Тэрээр энэ талаарх мэдээл...

img

2 цагийн дараа

“Тамын 50 км” авто замын засварлаж эхэллээ

Зүүн бүсийн иргэдийн нэрлэж заншсанаар тамын 50 км буюу “Монгол улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн Өндөр...

img

2 цагийн дараа

Төв талбайд эрүүл мэндийн үзлэг, спортын тэмцээн, урлагийн тоглолт болж байна

Төв талбайд эрүүл мэндийн үзлэг зөвлөгөөн, спортын тэмцээн уралдаан, урлагийн тоглолт болж байна. Тухайлбал, эрүүл мэндийн байгуулла...

img

35 минутын дараа

Өнөөдөр томоохон зах, худалдааны төвүүд амарна

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул “Автомашингүй өдөр” арг...

img

15 минутын өмнө

“Автомашингүй өдөр” арга хэмжээг цуцалж, 12:00 цагт замын хөдөлгөөнийг нээнэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул “Автомашингүй өдөр” арг...

img

1 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд