Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 13

Валютын ханш

value

гадаад

Балбын сургамж

trend

Админ

img

2025 оны 9 сарын 11

img

163

news-img

Непалын Засгийн газар энэ сарын 4-нд Facebook, X, YouTube зэрэг 26 платформд бүх нийтийн хязгаарлалт тогтоож “Энэ нь шинэ хуулийн хүрээнд хийсэн арга хэмжээ бөгөөд хуурамч мэдээлэл, цахим гэмт хэргийг хязгаарлах зорилготой” гэж мэдэгдсэн. Харин энэ арга хэмжээг залуус “Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлалт” гэж үзэн жагсаж эхэлсэн. Эсэргүүцлийн жагсаал “Gen Z protest”, “The Final Revo­lution–We Are Punching Up” гэх нэртэйгээр өрнөн цахим орчноос гадагш шилжиж, тайван жагсаал эхэлсэн. Ялангуяа Нийслэл Катманду болон олон хот улмаар орон даяар, мянга мянган залуус жагсаж, сургууль, коллежийн сурагчид ч оролцож, “Shut down cor­ruption, not social media”, “Unban social media” зэрэг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нэхсэн, авлигыг зогсоохыг шаардсан лоозон барьсан байв. Удалгүй энэ жагсаал цахим эрх чөлөө, засгийн газрын хяналт шалгалт, хүнд суртал, системтийн авилга, ядуурал болон ажилгүйдлийн эсрэг хөдөлгөөн болон өрнөж, цагдаа нар усан буу, резинэн сум, хий ашиглаж эхэлсэн. Үр дүнд нь хорь гаран хүн амь үрэгдэж, олон зуун хүн шархадсан бөгөөд зарим хотуудад цэрэг хүртэл орж ирэв. Уурлаж бухимдсан залуус парламент, ерөнхийлөгч, засгийн газрын ордон, төр, засгийн гишүүдийн гэрт дайран орж галдан шатааж, тэдний цөөнгүй хэсгийг нь зодож, нүдэж эхлэв. Ерөнхий сайд асан Жала Натх Кханалын гэр нь галд автаж, түүний эхнэр Раджьялакшми Читракар ноцтой түлэгдэн эмнэлэгт хүргэгдсэн ч нас барав.

Засгийн газар нийгмийн сүлжээний хоригийг цуцалж, ерөнхий сайд Кхадга Прасад Шарма Оли огцорсон бөгөөд түүнийг цэргүүд Катмандугаас нүүлгэн шилжүүлсэн байна. Лалитпур хотын Накху шоронгоос 1.5 мянган хоригдол зугтжээ. Мөн Непалын ерөнхийлөгч Рам Чандра Паудел огцорсон тухай мэдээлэгдсэн боловч дараа нь “India Today” сонин “Ерөнхийлөгчийн тамгын газар энэ мэдээллийг няцаасан” гэж мэдээлэв.

Балба буюу Непалын бүх нисэх онгоцны буудлуудыг наад зах нь энэ сарын 11 хүртэл хаах бөгөөд Энэтхэгтэй хил залгаа бүх боомтууд ч бас хаагдсан байна.

Балбууд төр, засгийнхныгаа балбаж эхэлсний шалтаг нь нийгмийн сүлжээний 26 флатформыг хориглосон явдал, харин гол шалтгаан нь төрийн авлига, хүнд суртал, улстөрчдийн гэр бүл, хүүхдүүдийн хэрээс хэтэрсэн тансаглал байв. Ард түмэн ядуу байвал хэзээ нэгэн цагт удирдаж байгаа хүмүүс рүү бороохой бариад очдог. Үүнийг нь татварын мөнгөөр тансагласнаа гайхуулсан эрх баригчдын эхнэр хүүхдүүд нийгмийн сүлжээгээр гайхуулснаас эхэлж үүддэг. Атаархаж хорссон хүүхэд залуус улс орноо нураах ямар амархан болсныг эндээс харууштай. Энэ улсад сөрөг хүчин байдаггүй бололтой, байсан ч жагсаал цуглааныг удирдаад аваад явчих чадваргүй нь харагдаж байна. Хүмүүс ядуу, дээрээс нь эрх баригчид цаг үргэлж гайхуулан гангарч атаархуулах нь улс оронд ямар хор уршигтайг улс төрийн зүтгэлтнүүд харж байгаа биз ээ. “Ухаангүй ноёдод урагшгүй албат” гэгчээр дээр нь цахим сүлжээг хаасан нь бүүр морийг нь унуулчихлаа. Утсанд донтсон хүүхдийн утсыг нь булааж аваад ус руу шидчихвэл тэд яах вэ. Орилоод л тэрий хадаад унана биз дээ. Үүн шиг л явдал Балбад боллоо. Яг энэ үйл явдлын арай аядуу хувилбар манайд өнгөрсөн хавар болж өнгөрсөн. Засгийн газар солигдоод тогтсон нь их юм. Балба шиг төр засаггүй болбол яах вэ. Төр засаггүй болбол улс оронгүй л болж байгаа хэрэг шүү дээ. Хэсэг хорссон залуусын нэгдэл болж дээрэм тонуул хулгай хүчингийн л орон болно гэсэн үг. Иймд төр барьж байгаа нам хүчнүүд үүнийг сайн тунгааж ард түмнээ бодож татварын мөнгийг нь хулгай хийчихгүй шиг хэрэгтэй юманд зарж авлигаа устгаж улс орноо хөгжүүлэх хэрэгтэй. Манай авлигын идекс 117 дугаарт байдаг. Харин Балбын авлигын идекс 107 байдаг гээд бод доо. Мөн сөрөг хүчин ч сайн ажиллаж засаглалын хоосон орон зай үүсгэчихгүй шиг бодолтой ажиллаж байх нь чухал байна. Одооны эрх баригчидын гадаад орнуудыг дагаж гүйх, тэдний ажлыг өөрийн улсыг хохироон байж дэмжиж хөөрцөглөх нь ард түмэнд тийм ч таатай харагдахгүй л байгаа шүү. Нийгэм дарьтай торх шиг л болж байна. Үүнд галтай цучил хаях ямар амархан болоод хялбар байгааг Балба харууллаа. Нийгмийн эмх замбараагүй явдлаас хамгаалах ерөндөг бол ердөө л ард түмнээ сайхан амьдруулах юм. Гэхдээ манай МАН шиг халамжаар амьдруулах биш. Тэдэнд үйлдвэр үйлчилгээг нь өөрсдөө хийх, хууль шүүх нь шударга ажиллах л боломж олгох. Хүн бүр ажилтай, хүссэн болгон нь ядахдаа хуушуур хийгээд зарчихдаг, хувцас оёод хүнд өгчихдөг, дугуй нөхөөд сууж байдаг. Бүүр цаашлаад ховор элементээ ухаж чаддаг, уранаа үйлдвэрлэдэг, алтаа тунгааж чаддаг байхад л болоод явчих эд шүү дээ. Нийгмийн тэгш бус байдлыг арилгах нь улс орны оршин байхын дархлаа болоод удаж байна. Үүнийг хийхдээ манай эрх баригчид баяныг ядууруулж, хөрөнгийг нь хурааж авах маягтай харагдах юм. Тэгвэл бүүр нохойн замаар орж байгаа хэрэг. Ядуусаа баяжуулах ажил хийлгэх, хөрөнгийн эзэд болгох хэрэгтэй гэдгийг мэдмээр сэн. Энэ бүгдийг бий болгоход нөгөө ад үзээд байдаг ардчилал л аминд орно.

 

Г.Амар

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины ээж Ерөнхийлөгчид хандаж, тусламж хүсэхээр болжээ

Бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины ээж Ерөнхийлөгчид хандаж, тусламж хүсэхээр болжээ. Тэрээр энэ талаарх мэдээл...

img

2 цагийн дараа

“Тамын 50 км” авто замын засварлаж эхэллээ

Зүүн бүсийн иргэдийн нэрлэж заншсанаар тамын 50 км буюу “Монгол улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн Өндөр...

img

2 цагийн дараа

Төв талбайд эрүүл мэндийн үзлэг, спортын тэмцээн, урлагийн тоглолт болж байна

Төв талбайд эрүүл мэндийн үзлэг зөвлөгөөн, спортын тэмцээн уралдаан, урлагийн тоглолт болж байна. Тухайлбал, эрүүл мэндийн байгуулла...

img

35 минутын дараа

Өнөөдөр томоохон зах, худалдааны төвүүд амарна

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул “Автомашингүй өдөр” арг...

img

15 минутын өмнө

“Автомашингүй өдөр” арга хэмжээг цуцалж, 12:00 цагт замын хөдөлгөөнийг нээнэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул “Автомашингүй өдөр” арг...

img

1 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

trend

сонгогч

Ард түмэн ядуу байвал хэзээ нэгэн цагт удирдаж байгаа хүмүүс рүү бороохой бариад очдог. Үүнийг нь татварын мөнгөөр тансагласнаа гайхуулсан эрх баригчдын эхнэр хүүхдүүд нийгмийн сүлжээгээр гайхуулснаас эхэлж үүддэг. Атаархаж хорссон хүүхэд залуус улс орноо нураах ямар амархан болсныг эндээс харууштай.

trend

сонгогч

Ард түмэн ядуу байвал хэзээ нэгэн цагт удирдаж байгаа хүмүүс рүү бороохой бариад очдог. Үүнийг нь татварын мөнгөөр тансагласнаа гайхуулсан эрх баригчдын эхнэр хүүхдүүд нийгмийн сүлжээгээр гайхуулснаас эхэлж үүддэг. Атаархаж хорссон хүүхэд залуус улс орноо нураах ямар амархан болсныг эндээс харууштай…………

Онцлох нийтлэлүүд