Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 13

Валютын ханш

value

гадаад

Израиль олон улсад шинэ дүрэм журам тогтоов

trend

Админ

img

2025 оны 9 сарын 11

img

171

news-img

Израилийн агаарын хүчин Катарын нийслэл Доха хотод байрладаг ХАМАС-ын төв байранд цохилт өгөв. ХАМАС-ын улс төрийн товчооны төлөөлөгч Сухейль аль-Хинди орой нь Al Jazeera агентлагаар дамжуулан “ХАМАС-ын гол удирдагч Халиль аль-Хайя амьд үлдсэн ч түүний хүү Хумам, ойрын туслагчдын нэг нь амиа алдаж, түүний гурван бие хамгаалагч сураггүй байна. Аль-Хайя болон бусад удирдагчдыг устгах оролдлого бүтэлгүйтсэн” гэж мэдээлжээ.

Нийгмийн сүлжээнд тарсан бичлэгүүдэд Доха хотын дээгүүр хар утаа суунаглаж буй нь харагдаж байна. Израилийн “12 дугаар суваг” телевиз “Энэ цохилтын бай нь ХАМАС-ын төв штаб байсан бөгөөд тэнд энэ байгууллагын өндөр албан тушаалтнууд хуралдаж байсан байна” гэсэн бол Al Arabiya “Урьдчилсан байдлаар ХАМАС-ын гол удирдагч Халиль аль-Хайя алагдсан байж болзошгүй байна. Мөн энэ цохилтод Баруун эрэг дэх ХАМАС-ын бүлгийн толгойлогч Захер Жабарин, тус бүлгийн өндөр албан тушаалтнууд болох Халед Машаль болон Низар Авадалла өртсөн байна” гэж мэдээлэв. Харин Катарын эрх баригчид Израилийн довтолгоог олон улсын хуулийг зөрчсөн үйлдэл гэж буруутгасан байна.

Reuters агентлаг “Израиль энэ довтолгооны тухай өмнө нь АНУ-д мэдэгдсэн бөгөөд Израиль Трампаас “ногоон гэрэл” авсан байна. АНУ-ын ЭСЯ Катар дахь байрууддаа хамгаалалтын дэглэм тогтоож, тус улсад байгаа иргэддээ гудамжинд гарахгүй байхыг зөвлөсөн байна” гэж мэдээлэв. Мөн Израилийн арми “Бид энгийн иргэдийг өртүүлэхгүй гэж ХАМАС-ын дээд удирдлагад чиглэсэн нарийн ончтой цохилт өгсөн.Энэ ажиллагааны бай нь 2023 оны аравдугаар сарын 7-нд Израильд гэнэдүүлэн халдсан үйлдлийн шууд хариуцлага хүлээх хүмүүс байсан” гэж мэдэгдэв. Ер нь 2023 оны аравдугаар сарын 7-нд болсон халдлагаас хойш ХАМАС-ын 12 гол удирдагч алагдаж, сураггүй болоод байсан юм.

Энэ цохилтын дараа Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Дохад болсон цохилт нь ХАМАС-ын толгойлогчдыг онилсон. Өнөөдрийн ХАМАС-ын террорист удирдагчдын эсрэг ажиллагаа бүрэн бие даасан Израилийн ажиллагаа байлаа. Израиль санаачилсан, Израиль хэрэгжүүлсэн, Израиль бүрэн хариуцлага хүлээнэ” гэж мэдэгдсэн юм. Харин Катарын эрх баригчид Израилийн довтолгоог олон улсын хуулийг зөрчсөн үйлдэл гэж буруутгасан байна.

Ийнхүү Израиль олон улсад “Террористуудыг орогнуулсан улсын де юри тусгаар тогтнол де факто болж бүтэн шат буурдаг. Террористууд хаана ч хоргодох боломжгүй болсон” гэсэн шинэ дүрэм, журам тогтоов. Энэ бол мэдээж шударга ёсонд нийцсэн дүрэм, журам билээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины ээж Ерөнхийлөгчид хандаж, тусламж хүсэхээр болжээ

Бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины ээж Ерөнхийлөгчид хандаж, тусламж хүсэхээр болжээ. Тэрээр энэ талаарх мэдээл...

img

2 цагийн дараа

“Тамын 50 км” авто замын засварлаж эхэллээ

Зүүн бүсийн иргэдийн нэрлэж заншсанаар тамын 50 км буюу “Монгол улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн Өндөр...

img

2 цагийн дараа

Төв талбайд эрүүл мэндийн үзлэг, спортын тэмцээн, урлагийн тоглолт болж байна

Төв талбайд эрүүл мэндийн үзлэг зөвлөгөөн, спортын тэмцээн уралдаан, урлагийн тоглолт болж байна. Тухайлбал, эрүүл мэндийн байгуулла...

img

36 минутын дараа

Өнөөдөр томоохон зах, худалдааны төвүүд амарна

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул “Автомашингүй өдөр” арг...

img

14 минутын өмнө

“Автомашингүй өдөр” арга хэмжээг цуцалж, 12:00 цагт замын хөдөлгөөнийг нээнэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул “Автомашингүй өдөр” арг...

img

1 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд