мэдээ
Б.Итгэлсүрэн: Автомашин зээлээр худалдан авсан тохиолдолд урьдчилгаа 40 хувь төлөх шийдвэр үйлчилнэ

Админ
2025 оны 9 сарын 21

75

Суудлын автомашин зээлээр худалдан авсан тохиолдолд заавал 40 хувийн урьдчилгаа төлдөг болсон. Тэгвэл Санхүүгийн зохицуулах хорооны Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга Б.Итгэлсүрэнтэй яагаад ийм хатуу хувь тогтоосон талаар ярилцлаа.
-Иргэд өмнө нь 10, 15, 20, 25 хувь гээд дурын урьдчилгаа мөнгөө төлөөд Банк бус санхүүгийн байгууллагаар шинэ машин худалдан авдаг байсан. Гэтэл одоо заавал 40 хувийн урьдчилгаа төлсөн тохиолдолд зээл олгодог болсон. Үүнээс үүдэн иргэд шинэ машин худалдан авахад хүндрэлтэй болжээ. Нөгөө талд машины борлуулалт эрс буурсан гэх асуудлууд гарч байна. Тэгвэл хэзээнээс ийм шийдвэр үйлчилж эхэлсэн бэ?
-Санхүүгийн зохицуулах хорооноос иргэдийг өрийн дарамтаас урьдчилан сэргийлэх, иргэдийн зээл рүү чиглэсэн зээлийн эх үүсвэрийг бизнесийн зээл рүү чиглүүлэх, өр зээлээр бус ажил эрхэлсэн орлогын өсөлтөөрөө хэрэглээгээ нэмэгдүүлэх, амьжиргааны наад захын хэрэгцээгээ хангах орлогыг өөрт нь үлдээх зорилгоор уг шийдвэрийг гаргасан. Мөн макро эдийн засгийн хувьд гадагшаа урсах гадаад валютын урсгалыг бууруулах зорилгоор 2024 оны аравдугаар сард Банк бус санхүүгийн байгууллагаас иргэдэд олгох бүх хэрэглээний зээлд болон суудлын автомашин барьцаалсан хэрэглээний зээл, үнэлгээний харьцааг 70 хувиас хэтрэхгүй түвшинд зохицуулсан. Банк бус санхүүгийн байгууллагуудаас 2024 оны эхний хагаст шинээр олгосон автомашины зээлийг автомашины импортын дүнд харьцуулж үзэхэд 47.0 хувьтай тэнцэж байна. Өөрөөр хэлбэл, манай улсад орж ирж буй хоёр машин тутмын нэгийг нь Банк, санхүүгийн байгууллагын зээлээр санхүүжүүлсэн тоон мэдээлэл бий. Цаашид эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамт нэмэгдэх хандлагатай байгаа нь иргэдийн хэрэглээний зардал өсөж, өрийн дарамтад орох эрсдэлийг нэмэгдүүлэх магадлалтай байсан тул Санхүүгийн зохицуулах хорооноос өнгөрөгч гуравдугаар сард Банк бус санхүүгийн байгууллагаас олгох бүх хэрэглээний зээл болон суудлын автомашин барьцаалсан хэрэглээний зээл, үнэлгээний харьцааг 60 хувиас хэтрэхгүй байхаар шийдвэрлэсэн.
-Энэхүү шийдвэр нь машинаас гадна бүх төрлийн үл хөдлөх хөрөнгө худалдан авахад ч адилхан үйлчлэх үү?
-Үгүй. Суудлын автомашин барьцаалсан болон худалдан авах хэрэглээний зээлийн зээл, үнэлгээний харьцаа нь иргэн өөрийн хэрэглээнд зориулан зөвхөн суудлын автомашин барьцаалсан зээл болон худалдан авсан тохиолдолд хамаарах шийдвэр юм. Харин үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл болон бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, дэмжих зорилгоор суудлын автомашин барьцаалсан зээлд энэхүү зохицуулалт хамаарахгүй гэдгийг онцлон хэлье. Мөн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс баталсан “Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксономи”-ийн ангилалд хамаарах цахилгаан, хосолсон, хэмнэлттэй буюу нүүрсхүчлийн хий ялгарал багатай суудлын автомашиныг хэрэглээндээ зориулан зээлээр худалдан авч байгаа тохиолдолд дээрх зохицуулалт бас хамаарахгүй.
-Яагаад ийм шийдвэр гаргах болсон бэ. Ямар шаардлагуудыг үндэслэн ийм хатуу хувь тогтоож өгсөн юм бэ?
-Өнгөрсөн оны II улирлын байдлаар салбарын нийт зээлийн багц 5.4 их наяд төгрөгт хүрч, зээлийн үлдэгдлийн 58.7 хувийг иргэний хэрэглээний зээл, үүний 27 хувийг автомашинд зориулсан зээлийн үлдэгдэл эзэлж байсан юм. Эндээс харахад салбарын хэрэглээний зээл болон суудлын автомашин барьцаалсан зээл өндөр байгаа нь харилцагчийг өрийн дарамтад оруулах, гадагшаа урсах валютын урсгалд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Харин энэ оны эхний гурван сарын байдлаар орж ирсэн импортын суудлын автомашины 53.3 хувийг Банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан санхүүжүүлж авсан гэх мэдээлэл байна. Эдгээр хүчин зүйлсийн нөлөөллийг харгалзан дээрх бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Банк бус санхүүгийн байгууллагаас олгох суудлын автомашины хэрэглээний зээл, үнэлгээний харьцааг тогтоосноор импортын автомашины санхүүжилт буурч, тодорхой хэмжээгээр валютын гадагшлах урсгалыг бууруулж, байгаа юм. Улмаар автомашины түгжрэлийг бууруулахад ч энэхүү бодлогын арга хэмжээ тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулна гэж үзэж байна. Нөгөө талаас Банк бус санхүүгийн байгууллагуудын макро эдийн засагт үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэх боломж ч бүрдэнэ харж байна.
А.Даваадулам





Саудын Арабын Хаант Улсын “Аква повер” компани сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Саудын Арабын Хаант Улсын “Аква повер” компанийн төлөөлөн Удирдах зөвлөлийн тэргүүн Мохаммад...
6 цагийн өмнө
Ард Аюушийн өргөн чөлөөний автозамыг шөнийн цагаар хэсэгчлэн хааж, шугам шилжүүлнэ
Баянгол дүүргийн 7-р хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хойд талын автозамыг 2025 оны 9 дүгээр са...
7 цагийн өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олборлолт, тээвэр, борлуулалт 1.6 дахин өсчээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосны дараа ердөө хоёрхон сарын дотор нүүрсний олборлолт, тээвэр, борлуулалт 1.6 дахин ...
8 цагийн өмнө
Ирэх 7 хоногт цахилгаан хязгаарлах байршлууд
Ирэх 7 хоногт буюу есдүгээр сарын 22-ны даваа гарагаас 28-ны ням гараг хүртэл цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танил...
9 цагийн өмнө
“Сөүл хотод суралцъя” боловсролын үзэсгэлэн болж байна
Улаанбаатар, Сөүл хотууд ах дүүгийн харилцаа тогтоосны түүхт 30 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэ хүрээнд БНСУ-ын Сөүл хоты...
9 цагийн өмнө
Сэтгэгдлүүд