мэдээ
Саудын Арабын Хаант Улсын “Аква повер” компани сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ

Админ
2025 оны 9 сарын 21

64

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Саудын Арабын Хаант Улсын “Аква повер” компанийн төлөөлөн Удирдах зөвлөлийн тэргүүн Мохаммад Абунаяан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Мохаммад Абунаяан Саудын Арабын Хаант Улсын Угсаа залгамжлах Ханхүү бөгөөд Ерөнхий сайд Мохамед Бин Салман-аас Ерөнхий сайд Г.Занданшатарт мэндчилгээ дэвшүүлснийг дамжууллаа.
Тэрбээр сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. “Аква повер” компани нь Ойрх дорнод, Африк, Төв Ази, Зүүн өмнөд Азийн 10 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг, эрчим хүчний үйлдвэрлэлээрээ дэлхийд эхний тавд багтдаг ажээ. 2030 онд БНХАУ-д 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, эрчим хүчний зах зээлд байр сууриа тэлэхээр зорьж байгаа ажээ.
Монгол Улсын Засгийн газрын эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэх бодлогын хүрээнд эрчим хүчний нөөцийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлээд сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй учраас манай компанийн сонирхлыг татаж байна. Монгол Улс дотоодын эрчим хүчээ хангаад зогсохгүй экспортлогч улс орон болох зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжиж ажиллах сонирхолтой байна. Орчин цагт AI буюу дата өгөгдлийн хэрэгцээ эрс нэмэгдэж байгаа нь эрчим хүчний хэрэглээг улам тэлж байна. Монгол Улсад хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулагчид эрчим хүчний нөөц боломжийг судалж байна. Шадар сайд Т.Доржханд болон түүний багтай хамтран сэргээгдэх эрчим хүчний үйлдвэр байгуулахаар судалгаа хийгээд байгаа талаараа Мохаммад Абунаяан танилцууллаа.
Ерөнхий сайд Г.Занданшатар, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэнд талархан дэмжиж байна. Манай улс сэргээгдэх эрчим хүч, нар, салхины эрчим хүчний арвин нөөцтэй. Тиймээс эрчим хүч дамжуулах дэд бүтцийг байгуулах, эрчим хүч экспортлох төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулагч талуудтай хамтран ажиллах боломжтой гэлээ. Улмаар Саудын Арабын Хаант Улс болон Монгол Улсын Засгийн газрын хооронд сэргээгдэх болон ногоон эрчим хүчний чиглэлд хамтран ажиллах асуудлыг харилцан зөвшилцөж, хамтын ажиллагааг дараагийн түвшинд гаргах чиглэлээр санаачилга гаргаж Санамж бичиг байгуулах ажлыг Шадар сайд Т.Доржханд хариуцан ажиллаж байгааг онцоллоо.





Саудын Арабын Хаант Улсын “Аква повер” компани сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Саудын Арабын Хаант Улсын “Аква повер” компанийн төлөөлөн Удирдах зөвлөлийн тэргүүн Мохаммад...
6 цагийн өмнө
Ард Аюушийн өргөн чөлөөний автозамыг шөнийн цагаар хэсэгчлэн хааж, шугам шилжүүлнэ
Баянгол дүүргийн 7-р хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хойд талын автозамыг 2025 оны 9 дүгээр са...
7 цагийн өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олборлолт, тээвэр, борлуулалт 1.6 дахин өсчээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосны дараа ердөө хоёрхон сарын дотор нүүрсний олборлолт, тээвэр, борлуулалт 1.6 дахин ...
8 цагийн өмнө
Ирэх 7 хоногт цахилгаан хязгаарлах байршлууд
Ирэх 7 хоногт буюу есдүгээр сарын 22-ны даваа гарагаас 28-ны ням гараг хүртэл цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танил...
9 цагийн өмнө
“Сөүл хотод суралцъя” боловсролын үзэсгэлэн болж байна
Улаанбаатар, Сөүл хотууд ах дүүгийн харилцаа тогтоосны түүхт 30 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэ хүрээнд БНСУ-ын Сөүл хоты...
9 цагийн өмнө
Сэтгэгдлүүд