Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 21

Валютын ханш

value

мэдээ

Цаг агаар хүндэрвэл үлдсэн ургацаа хурааж авч чадахгүй байх магадлалтай гэв

trend

Админ

img

2025 оны 9 сарын 20

img

97

news-img

Шинэ ногооны үзэсгэлэн худалдаанууд хэдийнэ гарчээ. Энэ удаа Баянгол дүүрэгт байрлах “Мянган машины зогсоол”-ын талбай дээр явагдаж буй “Алтан намар 2025” хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг зорилоо. Энэхүү үзэсгэлэн худалдаа нь бөөний болон жижиглэнгийн гэсэн хоёр хэсэгтэй аж.

Төв аймгийн Жаргалант сумын тариаланч Г.Цэрэн-Очир “Энэ жил ихэнх нутгаар гантай байсан учраас өмнөх жилтэй харьцуулахад ургац муу байна. Одоо дөнгөж ургац хураалтын ажил 50 хувьтай явагдаж байгаа. Гэтэл цаг агаарын нөхцөл байдал өдрөөс өдөрт муудаад байдаг. Хэрэв энэ чигээрээ цаг агаар хүйтэрвэл газар хөлдөх ч эрсдэлтэй. Тэгвэл бид үлдсэн ургацаа хурааж авах боломжгүй болж ч магадгүй. Одоо цас л битгий ороосой. Цасанд дарагдчихвал ямар ч арга байхгүй шүү дээ. Байгалийн хүчин зүйлийг яалтай билээ” гэв.

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын тариаланч Д.Дэлгэрбат “Бид хүнсний ногоо тарихдаа бордоо ашигладаггүй. Зөвхөн хөрсөөр нь ургуулдаг гэсэн үг. Мэдээж, өмнө нь бол бордоо ашиглаж үзсэн. Хятад ногоо л хамгийн их бордоо ашигладаг шүү дээ. Угаасаа бордоо ашигласан хүнсний ногоо харахад андашгүй байдаг. Хэвийн хэмжээнээсээ хэтэрсэн жинтэй, эсвэл илүү өнгөлөг байх жишээтэй.

Байгалийнхаа дагуу хөрсөөрөө ургасан хүнсний ногоонууд бол харахад дундаж хэмжээтэй, шороо, тоос ихтэй байдаг юм. Энэ жил өмнөх жилтэй харьцуулахад ургац маш муу байгаа. Харин хураан авсан хүнсний ногоо тус бүрийн ургацын хэмжээ бүгд жигдхэн.

Мөн борлуулалт ч өмнө жилтэй харьцуулахад маш муу байна. Одоо хүмүүс ихэвчлэн төмс, лууван, сонгино гурвыг хамгийн их худалдан авч байгаа. Харин хүмүүс жижиглэнгийн гэхээсээ илүү бөөний үнээр хүнсний ногоогоо худалдан авах сонирхолтой байна” хэмээв.

Хүнсний ногооны бөөний үнийн мэдээлэл

Нэг шуудай төмс (45кг) 55000 төгрөг

Нэг шуудай шар манжин (45кг) 60000 төгрөг

Нэг шуудай байцаа (45кг) 80000 төгрөг

Нэг шуудай сонгино (45кг) 60000 төгрөг

Нэг шуудай огурцы (45кг) 80000 төгрөг

Нэг шуудай лууван (45кг) 70000 төгрөг

Хүнсний ногооны жижиглэн буюу кг тус бүрийн үнийн мэдээлэл

Лууван: 2000 төгрөг

Угаасан лууван: 2500 төгрөг

Темс: 2000 төгрөг

Байцай: 2500 төгрөг

Манжин: 2500 төгрөг

Сонгино: 3000 төгрөг

Эрдэнэшиш: 3500 төгрөг

Амтат чинжүү: 5000 төгрөг

Хулуу: 5000 төгрөг

Амтат төмс: 5000 төгрөг

Амтат гуа: 6000 төгрөг

Брокколи: 6000 төгрөг

Помидор: 6000 төгрөг

Өргөст хэмх: 7000 төгрөг

Бор мөөг: 10000 төгрөг

 

А.Даваадулам
Г.Мөнхцацрал

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Саудын Арабын Хаант Улсын “Аква повер” компани сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Саудын Арабын Хаант Улсын “Аква повер” компанийн төлөөлөн Удирдах зөвлөлийн тэргүүн Мохаммад...

img

4 цагийн өмнө

Ард Аюушийн өргөн чөлөөний автозамыг шөнийн цагаар хэсэгчлэн хааж, шугам шилжүүлнэ

Баянгол дүүргийн 7-р хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хойд талын автозамыг 2025 оны 9 дүгээр са...

img

5 цагийн өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олборлолт, тээвэр, борлуулалт 1.6 дахин өсчээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосны дараа ердөө хоёрхон сарын дотор нүүрсний олборлолт, тээвэр, борлуулалт 1.6 дахин ...

img

6 цагийн өмнө

Ирэх 7 хоногт цахилгаан хязгаарлах байршлууд

Ирэх 7 хоногт буюу есдүгээр сарын 22-ны даваа гарагаас 28-ны ням гараг хүртэл цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танил...

img

7 цагийн өмнө

“Сөүл хотод суралцъя” боловсролын үзэсгэлэн болж байна

Улаанбаатар, Сөүл хотууд ах дүүгийн харилцаа тогтоосны түүхт 30 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэ хүрээнд БНСУ-ын Сөүл хоты...

img

7 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд