Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 21

Валютын ханш

value

мэдээ

Дархад найрагчийн “Ээжийн цэнхэр нутаг”

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2025 оны 9 сарын 21

img

70

news-img

“Болор цом”-ын эзэн яруу найрагч Баттөрийн Мягмаржавын шүлгээр бүтсэн “Ээжийн цэнхэр нутаг” дууг өдгөө мэдэх хүнийг нь гэхээс илүүтэй мэддэггүйг нь тоолбол амар байх гэж хааяа бодогддог юм. Зөвхөн Хөвсгөл нутгийнхан гэлтгүй бүх монголчуудын аманд чихэр шиг хүлхэгдсэн энэ дууны түүхийг найрагчаас өөрөөс нь сонсож байсан нь нэгэн их хувь ерөөл гэж санадаг билээ.

Олон түмэндээ “Дархад” хэмээн хүндлэгдсэн яруу найрагч Б.Мягмаржав ахтайгаа нутгархаж, үеийн нөхдөөсөө арай илүү дотносдог байлаа. Харин тэр жилийн намар ах маань бие нь муудаж, Хавдрын эмнэлэгт хэвтэрт орчихсон юм. Зун нь Дархадын цэнхэр хотгорыг хөндлөн гулд туулж яваад дөнгөж Улаанбаатарт иртэл ийм мэдээ дуулсан тул үеийн нөхөдтэйгөө хамт эмнэлэгт нь эргэлтээр очлоо. Саяхан л гал цогтой шүлгээ дуудаж, хүмүүсийг цаашлуулж байсан ахыгаа хэвтэрт байхыг харах хүнд байсан. Ямар сайндаа л бид хэд юу хэлэх, яахаа мэдэхгүй хулмаганаж зогсох билээ дээ. Нэг нутгийнх, тэгээд ч саяхан төрсөн нутгаар нь яваад ирсэн болохоороо би яриа өдөж, өөрийнх нь зуслангийн байшинг харсан, Онгон буурал ээжийн 13 овоон дээр

Арсайн гол үерлэж байна

Ай саваа нэг цэвэрлэж байна… гэсэн шүлгийг нь уншсан тухайгаа хэлэхэд нүд нь сэргээд ирсэн сэн. Тэгээд манай зуслангийн байшингийн хажууд жижигхэн нуур байсныг харсан уу. Тэрийг чинь Гэсгэн нуур гэдэг юм. Намартаа хамгийн сүүлд хөлдөж, хавартаа хамгийн эхэнд гэсдэг болохоор тэгж нэрлэсэн байх. Миний “Ээжийн цэнхэр нутаг” дууг хүмүүс Хөвсгөл далайд зориулсан гэж боддог юм. Гэхдээ би ээжийгээ, зуслангаа, Гэсгэн нуураа бодож л анх шүлгийг нь бичиж байлаа. Тэгэхээр Дархадын хотгорын 300 гаруй нуурын нэг болох Гэсгэн нууртаа зориулсан дуу болж таарч байгаа биз хэмээн инээж билээ. Нээрээ ч өөрөөс нь энэ тухай сонстолоо би ч бас Хөвсгөл нуурын тухай л дуу гэж боддог байв даа. Харин нутгийнхан л мэддэг тэр жижигхээн нуур дуу, шүлэгт ингэж мөнхөрч, цаг хугацааг туулан дуулагдсаар байх учиртай байж.

Дархадын цэнхэр хотгорын их найрагч Баттөрийн Мягмаржавын “Ээжийн цэнхэр нутаг” бол Онгон буурлын 13 овооны баруун хойд бэлд байх жижигхэн дүнзэн байшин, шувуудын диваажин болсон Гэсгэн нуур билээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Саудын Арабын Хаант Улсын “Аква повер” компани сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Саудын Арабын Хаант Улсын “Аква повер” компанийн төлөөлөн Удирдах зөвлөлийн тэргүүн Мохаммад...

img

6 цагийн өмнө

Ард Аюушийн өргөн чөлөөний автозамыг шөнийн цагаар хэсэгчлэн хааж, шугам шилжүүлнэ

Баянгол дүүргийн 7-р хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хойд талын автозамыг 2025 оны 9 дүгээр са...

img

7 цагийн өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олборлолт, тээвэр, борлуулалт 1.6 дахин өсчээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосны дараа ердөө хоёрхон сарын дотор нүүрсний олборлолт, тээвэр, борлуулалт 1.6 дахин ...

img

8 цагийн өмнө

Ирэх 7 хоногт цахилгаан хязгаарлах байршлууд

Ирэх 7 хоногт буюу есдүгээр сарын 22-ны даваа гарагаас 28-ны ням гараг хүртэл цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танил...

img

9 цагийн өмнө

“Сөүл хотод суралцъя” боловсролын үзэсгэлэн болж байна

Улаанбаатар, Сөүл хотууд ах дүүгийн харилцаа тогтоосны түүхт 30 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэ хүрээнд БНСУ-ын Сөүл хоты...

img

9 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд