мэдээ
“Сөүл хотод суралцъя” боловсролын үзэсгэлэн болж байна

Админ
2025 оны 9 сарын 21

55

Улаанбаатар, Сөүл хотууд ах дүүгийн харилцаа тогтоосны түүхт 30 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэ хүрээнд БНСУ-ын Сөүл хотын Захиргаанаас “Сөүл хотод суралцъя” боловсролын үзэсгэлэн арга хэмжээг энэ амралтын өдрүүдэд буюу есдүгээр сарын 20, 21-нд Blue Sky зочид буудлын гуравдугаар давхарт зохион байгуулж байна.
Тус үзэсгэлэн арга хэмжээнд Сөүл хотын тэргүүлэх 16 их, дээд сургууль, Технологийн тэтгэлгийн сан, Глобал центр зэрэг нийт 18 байгууллагын төлөөлөл оролцон, эрдэм шинжилгээний хөтөлбөр, сургуулийн элсэлт, тэтгэлэг, визийн талаар мэдээлэл өгч буй. Мөн гадаад оюутнуудад Сөүл хотод суралцаж, амьдрахад шаардлагатай зөвлөгөө, мэдээллийг өгч байгаа юм.
Үзэсгэлэн арга хэмжээний талаар БНСУ-ын Сөүл хотын Захиргааны Гадаад харилцаа, хотын хөгжлийн бодлогын газрын ерөнхий захирал Ким Су Деок “Сөүл хотод 54 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Дэлхийн олон орны оюутан, залуучууд манай хотын их, дээд сургуулийг сонгон суралцахаар ирдэгт сэтгэгдэл өндөр байдаг. Түүний дотроос монгол оюутнууд оюуны чадамж өндөртэйгөөс гадна хичээл зүтгэлтэй суралцдаг тул уг арга хэмжээг зохион байгуулахаар болсон” гэв.
Ташрамд, уг боловсролын үзэсгэлэн арга хэмжээний хамтран зохион байгуулагчаар “HiKorea – Боловсрол зуучлалын агентлаг” оролцон, сургууль тус бүрд орчуулагч гаргаж өгснөөр зөвлөгөө, мэдээллийг хэлний бэрхшээлгүйгээр авах боломжийг бүрдүүлжээ.





Саудын Арабын Хаант Улсын “Аква повер” компани сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Саудын Арабын Хаант Улсын “Аква повер” компанийн төлөөлөн Удирдах зөвлөлийн тэргүүн Мохаммад...
6 цагийн өмнө
Ард Аюушийн өргөн чөлөөний автозамыг шөнийн цагаар хэсэгчлэн хааж, шугам шилжүүлнэ
Баянгол дүүргийн 7-р хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хойд талын автозамыг 2025 оны 9 дүгээр са...
7 цагийн өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олборлолт, тээвэр, борлуулалт 1.6 дахин өсчээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосны дараа ердөө хоёрхон сарын дотор нүүрсний олборлолт, тээвэр, борлуулалт 1.6 дахин ...
8 цагийн өмнө
Ирэх 7 хоногт цахилгаан хязгаарлах байршлууд
Ирэх 7 хоногт буюу есдүгээр сарын 22-ны даваа гарагаас 28-ны ням гараг хүртэл цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танил...
9 цагийн өмнө
“Сөүл хотод суралцъя” боловсролын үзэсгэлэн болж байна
Улаанбаатар, Сөүл хотууд ах дүүгийн харилцаа тогтоосны түүхт 30 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэ хүрээнд БНСУ-ын Сөүл хоты...
9 цагийн өмнө
Сэтгэгдлүүд