Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 27

Валютын ханш

value

мэдээ

Г.Занданшатарын Засгийн газар 100 хоногоо Гашуунсухайтын хил холболтыг зогсоож, Үндэсний баялгийн сангийн хуулийг өөрчлөх шийдэлтэй угтах нь…

trend

Админ

img

2025 оны 9 сарын 22

img

92

news-img

Монголын ард иргэдийн байж байгаа царайг онолтой нийлүүлэх нь ээ хөөрхий Монгол минь коммунист нийгмээс капиталист руу шилжих шатыг ганц ганцаар өгсөж гишгэсээр байна. Гэвчиг энэ зөвхөн таамаг төдий юм. Тэгэхлээр бид хаана явна аа. Онол ёсоор: коммунизмаас хөдөлсөн Монгол посткоммунизм, капитализм гэсэн нийгмийн хоёр байгууллаар дамжина. Тэнгэр харж байгаад таах нь ээ: Бид посткоммунист дээрээ явна. Уулаасаа: коммунизмыг нураасан бол дараагийн дараалсан хямралууд нүүрлэх нь дамжиггүй. Тэр нь бүр жагсаалтаараа байх. Төр засаг, удирдлагын хямрал, хямралыг зохицуулах дугуй ширээний уулзалт хэлэлцээ, эрх баригч коммунист нам эрх мэдлээ алдаж зайлах, сөрөг хүчний намуудыг хуульчлах, коммунист нам дахь гүнзгий эрс шинэчлэл буюу төрөл арилжих, олон намын төлөөлөл бүхий парламентын чөлөөт сонгууль, төр улсын нэрийг солих, эрс шинэчилсэн Үндсэн хууль батлах гэсэн найман давааг давдаг байна. Тэрийг туулаад л байна, туулаад л байна. Энэ наймыг давбал посткоммунист улс болдог. Янз нь Монгол посткоммунист улс болж. Эндээсээ дахиад капиталист болно гэж бараг үгүй. Посткоммунист нийгмийн үргэлжлэх хугацаанд загварчлал байхгүй. Манай мэт, манай бүс нутагт капитализм байгуулж байсан туршлага алга.

Уул нь: бүх юмаа цоо шинээр эхлүүлээд дээрх гурван үеийг 20-30 жил зарцуулаад туулж дөнгөвөл капитализмд хүрнэ гэж судлаачид айлджээ. Гэвчиг: манайх шиг эргэж хургасан, буцаж гүйсэн улсад посткомммунист нийгмийг бүтээсэн эсэх, аль шатандаа яваа нь ч тодорхой бус л харагдах…

Агуулга талаасаа алийгаа алдаад байгаа ч хэлбэрийн хувьд ардчилал, капитализм хоёрыг аль эрт олоод ирсэн дээ, бид. Ингэж хэлбэрээрээ нисээд агуулгаараа газардаж, оршин буй нийгмээ ч тодорхойлох нөхцөлгүй атал бүгдээрээ Ардчилал хэмээн саагих дуртай. Америкт ч байхгүй ардчилал… Хоржоонтой шүү нээрээ…

Гоё нь: тэгж үзээд тархи цатгалан явцгаадаг. Тэнэгийн дотор уужуу, тэр нь ч дээр байж болох юм. Хэлбэрээрээ яах аргагүй дэлхийд дээгүүр явж байгаа мэт…

Жишээ нь, манай улс аргагүй цахимжжээ. Дарга нар фэйсбүүкийн пост, иксийн жиргээ 2-оор ажлаа танилцуулаад бодлогоо зарладаг болж. Монголд юу болоод байгааг том дарга нарын пост жиргээг хараад мэдэж болно. Өнгөрөгч долоо хоногт гэхэд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар хоёрын дайралцааныг пост жиргээнээс нь харжээ өнжлөө.

Ойрын хоногуудад МАН-д дарга шинээр тодрох гээд улс төр урвалд орж, үсчиж эхлээд байгаа. Энэ намынхан эхлээд Ерөнхий сайд болж дараагаар нь намын даргаа авдаг уламжлалаа эвдэж байх шиг байна. Ерөнхий сайд Г.Занданшатарыг МАН-ын дарга болно гэхтэй УИХ-ын дарга Д.Амарбаясгалан бас нэр дэвшинэ гээд зарласан. Нам дээр нь АТГ явж очоод нарийн бичгийн даргыг нь баривчлав. Ингээд энэ намынхан хөлөө жийлцээд, жудаг, хутга хоёр яриад унасан. Өнгөрсөн бямба гаригт удирдах зөвлөл нь хуралдаж бага хурлаа тогтжээ. 7 хоногийн дараа хуралдъя гэж тохироод товложээ. Гадагш цацагдах мэдээ нь: Удирдах зөвлөлийн хурал тайван болсон гэх. Гэвчиг нарийн бичгийн даргын баривчилгаа, УИХ-ын гишүүд, МАН-ын бага хурлын гишүүдийн авч байгаа дарамтын асуудал сөхөгдөөд л унтарчээ. Бага хурлаараа задгай ярихаар болсон гэх. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ л намаа ялуулсан хүн чухал гэж удирдах зөвлөлийнхөө гишүүдэд хэлээд өнгөрч. Энийг Д.Амарбаясгалан бол МАН-ын хэдэн дараалсан ялалтын ард байсан гэдэг давхар утгатай гэж тус намынхан тусгаж авчээ. Одоо тэгэхлээр ойрын долоо хоног бас юм юм болох нь. Уул нь өнгөрөгч олон хоногийн турш энэхүү МАН-ын даргын суудалтай уягдсан улс төр явж олныг залхаасан юмсан. Тэрэнтэй холбогдолтойгоор: Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ерөнхий сайд Г.Занданшатартай, Ерөнхий сайд Г.Занданшатар Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэтэй гээд урвалжилж, гурвалжилсан уулзалт хэлэлцээ болсон. Энэхүү уулзалтуудын эцэст хоёр нь тохирч, хоёр нь тохироогүй, нэг нь шахагдаж байгаа дүр байдлын дүн гарсан байна. Тиймийн учраас л долоо хоногийн сүүл хавиас пост жиргээний мэдэгдэлдээ хүрч.

Гэх нь ээ: Төрд өндөр дээд алба хашиж байгаа энэ хүмүүс намаа яриад улсаа баллаад байх шиг. 26 оны төсөв улс төрд нь машиндуулчих вий гэхээр байна. Гэсэн ч 26 оны төсөв 25 оных шиг алдагдалтай бодогдсон учир Ерөнхийлөгчийн зүгээс хориг тавьж өөрчлөх нь дамжиггүй. Төсвийг Ерөнхийлөгч улс төрөөс холдуулах дүр харагдаж байгаа.

Харин Гашуунсухайтын хил холболт, Үндэсний баялгийн сангийн хууль хоёрт гацаа саад гарах шинжтэй.

Энэ элдэв цуу биш, Ерөнхий сайдын амаар яригдлаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн баасан гаригийн чуулган дээр:

-Үндэсний баялгийн сангийн үзэл санааг 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд санаачилж оруулсан. Ирээдүйдээ үлдээх зорилготой сангийн хуулийг нь түрүүлээд баталсан учраас одоо ба ирээдүйн иргэн бүрдээ хүртээмжтэй байхаар Үндсэн хуульд оруулсан. Гэтэл Ирээдүйн өв сан маань өөрөө 1.2 тэрбум ам.долларыг хуулиараа гадаадад байршуулна гэж заасан учраас саяны 4 их наяд төгрөг чинь бага хүүтэй байршаад байгааг илүү үр өгөөжтэй болгож, засч залруулах шаардлагатай байна. Ирэх жил 5, 6 их наяд төгрөгт хүргэнэ. Энэ асуудалд УИХ-ын гишүүд хууль санаачилж ажиллаач ээ. Ингэж байж орон сууцжуулалт, хуримтлалын сан, хөгжлийн сангууд амилна. Манай сангийн менежмент маань илүү үр дүнтэй, ил тод, шударга, хамгийн гол нь ард түмэндээ өгөөжтэй байх зарчмыг баримтлах хэрэгтэй. Үндэсний баялгийн сангийн зохицуулалт менежмент нь Үндэсний баялгийн сангаар явж байгаа. Ирээдүйн өв сангийн удирдлагыг Монголбанк хэрэгжүүлдэг. Үндэсний баялгийн сангийн хуулийг цаашид хэрэгжүүлэх зорилгоор “Эрдэнэс Монгол” компани өөрөө Үндэсний баялгийн сангийн менежмент нь болж хувирах ёстой. Хөрөнгийн менежментийг нь Монголбанкны бодлогын хүүгээс дээгүүр үр өгөөжтэй байхаар хуульчилсан. Хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагууд байна. Тэр чиглэлээр гишүүдтэйгээ хамтран ажиллая. Учир нь гурван сангийн менежмент нь тусдаа уялдаагүй, зохион байгуулалтгүй байна хэмээв.

Ерөнхий сайд мөн:

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосны дараа ердөө хоёрхон сарын дотор нүүрсний олборлолт, тээвэр, борлуулалт 1.6 дахин өсөж, экспорт сэргэлээ. Орлого, ашиг мэдэгдэхүйц нэмэгдэж, валютын нөөц 5.7 тэрбум ам.долларт хүрлээ. 7–8 дугаар сард төлбөрийн тэнцэл дараалан ашигтай гарсан. Тоо худал хэлдэггүй. Энэ бол төсвөө тодотгон, хэмнэж чадсан Та бидний хүчин чармайлтын үр дүн. Баялгийн өгөөж ард иргэддээ хүрэхэд хаана, ямар алдаа, саад бэрхшээл байгааг албан тасалгааны цонхоор бус, газар дээр нь очиж тогтоож байна. Гарааны 100 хоногтоо бэрхшээлийг бодлогоор, бодит ажлаар даван туулахыг зорьж байна. Өнөөдрийг ирээдүйтэй нь хамт тонодог авлига, баялгийн хулгайтай хатуу тэмцэж, баялгийн менежмент, засаглалыг засах шаардлага ямар чухал болохыг энэ үр дүн харуулж байна хэмээн пост хийжээ.Ерөнхий сайдын хэлсэн энэ 2 нь ард иргэдийн биш ч улс төрд дөт, эдийн засагт нэвт хүмүүсийн анхаарлыг татжээ.

Базах нь ээ: Г.Занданшатарын Засгийн газрын цагийг 2025 оны зургадугаар сарын 13-наас эхэлж тоолно. Тэр өдөр УИХ-аар томилогдсон. 100 хоног нь энэ гарч байгаа долоо хоногт таарна. Тэрийгээ Гашуунсухайтын хил холболтыг зогсоож, Үндэсний баялгийн сангийн хуулийг өөрчлөх шийдэлтэй угтах нь…

 

Ө.Билэг

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Багануур чиглэлд өөрчлөлт оруулж, Бага тэнгэр рүү үйлчлэх Ч:84 чиглэлийг шинээр нээлээ

Нийтийн тээврийн хэрэгслийн хүлээгдлийн хугацааг багасгаж иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүрт...

img

8 цагийн дараа

Дэлхийн хамгийн өндөр гүүр Хятадад нээгдэнэ

Хятадын баруун өмнөд нутгийн Гуйжоу мужид гурван жил гаруйн хугацаанд барьж буй дэлхийн хамгийн өндөр гүүр болох Хуажян гүүрэн замын...

img

8 цагийн дараа

МАН-ын Бага хурал эхэллээ

МАН-ын Бага хурал өнөөдөр /2025.09.27/ 11:00 цагаас эхэллээ МАН-ын Бага хурлаар Л.Оюун-Эрдэнийн Монгол ардын намын даргаас чөлөөлөгд...

img

7 цагийн дараа

Б.Галбадрах: Боловсролын салбарын төсвийн хэлэлцүүлэг хэлбэр төдий явагдсанд харамсаж байна

Төсвийн байнгын хорооноос “Боловсролын салбарын 2026 оны төсөв” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ үеэр бид Боловсрол, Шинж...

img

7 цагийн дараа

Т.Ганболд: Шороон ордны нөөц дууссан учраас алтны нийлүүлэлт огцом уналаа

Монголбанк энэ оны эхний найман сард 7739 тонн үнэт металл худалдан авсан байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулаад 24.1 хувиар,...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд