МАН-ын Бага хурал өнөөдөр /2025.09.27/ 11:00 цагаас эхэллээ
МАН-ын Бага хурлаар Л.Оюун-Эрдэнийн Монгол ардын намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч, дараагийн даргыг тодруулна. МАН-ын шинэ даргад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар өрсөлдөнө.
МАН-ын Бага хурал 400 гаруй гишүүнтэй бөгөөд эдгээр нь 21 аймаг, есөн дүүргийн МАН-ын хороодны төлөөлөгчдөөс бүрддэг. Харин Бага хурлын хуралдаа оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналыг авсан нэр дэвшигч МАН-ын даргаар сонгогдсон тооцогдоно.