мэдээ
Алтай хотхон орчимд 640 хүүхдийн суудалтай сургууль барина

Админ
2025 оны 9 сарын 27

25

ХУД-ийн 3 дугаар хороо, “Жигүүр Гранд Групп” ХХК-ийн эзэмшлийн талбайг нийслэлээс зөвшилцөж, 640 хүүхдийн суудалтай сургууль барих ажлыг төлөвлөсөн. Энэ хүрээнд тус газрыг чөлөөлж, хүлээлгэн өгөх талаар НХШГ-аас шаардах бичиг хүргүүллээ.
НХШГ-ын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Б.Хашчимэг “Тус байршил нь “Жигүүр Гранд Групп” ХХК-ийн эзэмшлийн талбай хэдий ч НЗДТГ-тай зөвшилцсөний үндсэн дээр 640 хүүхдийн сургууль барихаар тохиролцсон. Тиймээс сургууль барих газарт байгаа барилгын ажилд ашигласан кран, хог хаягдлыг шилжүүлж, газар чөлөөлөх талаар тус компанийн төлөөлөлд шаардах хуудас хүргүүлж байна. Тодруулбал, тус талбайд байгаа хоёр давхар барилгыг буулгах бөгөөд хог хаягдал, ус тогтсон байдал, нурсан хашаанаас үүдэлтэй аюулгүй байдлын зөрчлийг арилгуулах шаардлага тавилаа. Мөн барилгын дулаан зогсоол руу орох хэсэг сургуулийн газартай хил залгаа байгаа учир оршин суугчдаас гомдол ирсэн. НХШГ-аас гомдлын дагуу шалгалт хийж, угсралтын ажлыг түр хугацаанд зогсоосон. Түүнчлэн орц, гарц, сургуулийн газрын уялдаа, ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа эсэх, түшиц ханын аюулгүй байдал зэрэгт хяналт тавин ажиллаж байна” гэв.





Үндэсний цэцэрлэгт хүрээлэн илүү хүртээмжтэй болгоно
Хан-Уул дүүргийн 17, 18 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу Үндэсний цэцэр...
5 цагийн дараа
Аравдугаар сарын эхний долоо хоногт дараах хилийн боомтууд ажиллахгүй
Хилийн боомтуудын ирэх аравдугаар сарын ажиллах цагийн хуваарийг Гаалийн ерөнхий газраас гаргалаа. БНХАУ-ын намрын дунд сарын баяр а...
4 цагийн дараа
Ё.Басхүү Чиндао гран при тэмцээнээс алтан медаль хүртжээ
Чиндао гран при тэмцээний эхний өдөр 6 тамирчин медалийн төлөө шалгарч үлдсэнээс 1 алтан медаль, 3 хүрэл медаль хүртсэн амжилттайгаа...
3 цагийн дараа
Алтай хотхон орчимд 640 хүүхдийн суудалтай сургууль барина
ХУД-ийн 3 дугаар хороо, “Жигүүр Гранд Групп” ХХК-ийн эзэмшлийн талбайг нийслэлээс зөвшилцөж, 640 хүүхдийн суудалтай сург...
2 цагийн дараа
Багануур чиглэлд өөрчлөлт оруулж, Бага тэнгэр рүү үйлчлэх Ч:84 чиглэлийг шинээр нээлээ
Нийтийн тээврийн хэрэгслийн хүлээгдлийн хугацааг багасгаж иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүрт...
15 минутын дараа
Сэтгэгдлүүд