Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 27

Валютын ханш

value

мэдээ

Д.Өлзийбат: Бүх төрлийн шатдаг материал угаарын хий үүсгэх эрсдэлтэй

trend

Админ

img

2025 оны 9 сарын 27

img

31

news-img

“Тавантолгой түлш” ХХК-ийн ерөнхий технологич Д.Өлзийбаттай хагас кокс нүүрс болон угаарын хийнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.


-Энэ сарын 23-ны өдөр хагас кокc нүүрс тээвэрлэсэн эхний хоёр вагон хилээр орж ирсэн шүү дээ. Уг түлшний ач холбогдлын талаар  товчхон ярихгүй юу?

-Хагас кокс түлш нь өнөөдөр бидний түлж байгаа шахмал түлштэй харьцуулахад агаар бохирдуулагч бодис багатай. Хуурай нэрэх дулааны аргаар гүн боловсруулж, бүх хортой нэгдэл буюу дэгдэмхий бодис, давирхайнуудыг нь ялгаж авсан маш сайн чанарын цэвэр нүүрс гэж ойлгож болно. Тиймээс түүхий нүүрс болон мидлингийн шахмал түлшнээс асар ялгаатай. Мидлингийг бол зөвхөн баяжуулах аргаар механик хольцыг нь угааж салгаж авсан байдаг шүү дээ.

Өмнөх түлшний дэгдэмхий бодисын гарц 22 хувь байсан бол хагас кокс түлш нь 12 хувиас бага дэгдэмхий бодистой гэх дүгнэлт гарсан. Дэгдэмхий бодисын гарц гэдэг нь агаарт байгаа тоос тоосонцор, утаа униарыг хэлнэ. Энэ дэгдэмхий бодис дотор угаарын хий, азотын исэл, нарийн бүдүүн ширхэг тоосонцрууд ордог. Харин хагас кокс нь эдгээр хортой нэгдлүүдийг дулааны аргаар салгаж авсан нүүрс гэсэн үг. Тийм учраас агаарын бохирдлыг өмнөх түвшнээс нь 50-60 хувь бууруулах боломжтой гэж үзэж байгаа.

-Хэрэв энэ түлшийг хэрэглэвэл гэр хорооллын агаарын бохирдлыг 80 хувиар бууруулах боломжтой гэсэн байсан. Энэ үнэн үү?

-50-60 хувь гэдэг бол бодит тоо. Мэдээж, 80 хувь бууруулах боломжтой. Гэтэл өнөөдөр гэр хорооллын бүх айл өрх хагас кокс нүүрс хэрэглэх үү гэдэг өөрөө асуудалтай. Үүн дотор зүгээр нүүрсэн түлшээ аваад түлэх боломжгүй 10 мянга орчим айл өрх байдаг гэх тооцоолол бий. Түүнчлэн ихэнх айл өрх нүүрсээ мод, цаасаар асааж байгаа учраас тэдгээрээс ялгардаг хорт нэгдлүүд нь агаарын бохирдол үүсгээд байна. Бид маш сайн түлш түлж байгаа ч түлшээ шатаахдаа агаар бохирдуулагч давхар хэрэглэж байна гэсэн үг. Эрсдэлт хүчин зүйлээ тооцож үзээд 80 биш, 50-60 хувь гэж хэлж байгаа юм. Түүнээс гадна иргэд галаа түлэхдээ зуухны битүүмжээ аль болох сайжруулах хэрэгтэй. Зуух муу бол түлш шаталтад шууд нөлөөлдөг. Давхар яндангаа ч хөөлөх ёстой. Энэ бүх бэлтгэлээ хангасны дараа нүүрсээ хурдан асаахын тулд зөвхөн модоор асаах хэрэгтэй. Модоор асаах арга манайд бараг уламжлал болчихсон шүү дээ. Харин хар цаас, давирхай, тос хэрэглэхгүй байхыг иргэддээ анхааруулмаар байна. Яагаад гэвэл давирхай, хар цаас, тос зэрэг нь шаталтын явцдаа маш их хортой хий ялгаруулдаг. Тэгэхээр агаарын бохирдол хүссэн, хүсээгүй үүснэ гэсэн үг.

-Хагас кокс нүүрс нь 25 хувиар бага угаарын хий ялгаруулна гэж байсан. Үүнийг дагаад угаартах эрсдэл ч буурах уу?

-Лабаротарын шинжилгээгээр угаарын хийн ялгаруулалт өмнөх түвшнээсээ 25-30 хувиар буурна гэж гарсан. Энэ нь юуг илэрхийлж байна вэ гэхээр хагас кокс нүүрс бүрэн шаталт авдаг учраас угаарын хий багассан гэсэн үг. Гэхдээ ямар ч түлш түлсэн дутуу шаталтаас болж угаарын хий үүсдэг. Зөвхөн нүүрс бус бүх төрлийн шатдаг материал дутуу шатвал угаарын хий үүсч хүн эндэх эрсдэл бий. Зуухан дотор дутуу шатсан цааснаас ч угаартах боломжтой. Тиймээс иргэд үүн дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Зуухан дотор шатдаг материал бүрэн шатаж дуусаагүй байхад шатаад дуусчихсан гэж бодоод яндангаа аваад өрхөө бүтээгээд байна шүү дээ. Тиймээс иргэддээ хандаж хэлэхэд, ямар ч тохиолдолд өрхөө бүтээхгүй байх ёстой. Мөн гэрийнхээ агаар сэлгэлтийг тогтмол хийж, яндангаа хөөлж, яндангийн сойлтыг хаахгүй байх зөвлөмжүүдийг хэрэгжүүлж чадвал угаартахгүй байх бүрэн боломжтой. Үүн дээр нэмээд зуухны бүрэн бүтэн байдал маш чухал. Бид удахгүй олон улсын стандартыг хангасан түлш хэрэглэх гэж байна. Хэдийгээр түлш олон улсын шаардлагыг хангасан байсан ч түлэх зуух стандарт хангаагүй бол ямар ч үр дүн гарахгүй. Угаартах эрсдэл байсаар л байна. Нэгэнт олон улсын шаардлагад нийцсэн түлш хэрэглэх гэж байгаа бол ядаж Монгол Улсынхаа стандартад нийцсэн зуух хэрэглэе гэж уриалмаар байна.

-Саяхан угаарын хийн хордлогоор гурван иргэн нас барсан харамсалтай хэрэг гарсан. Энэ талаар тодруулбал?

-Энэ бол иргэдийн ухамсар, хариуцлагатай холбоотой. Амь насанд нь заналхийлж болзошгүй яндангаа хөөлж, маш сайн сойлт хийж, өрхөө бүтээхгүй байх гэсэн хэдхэн алхмыг мөрдөхөд л угаарын хийнээс сэргийлэх бүрэн боломжтой шүү дээ. Түлш муу байсан бол нийтээрээ хордох ёстой. Тодорхой хэмжээний цөөн тохиолдол гарсан. Тиймээс иргэд маань аль болох сонор сэрэмжтэй, хариуцлагатай байх хэрэгтэй. Хэргийн газар дээр очиж ажилласан албаны хүмүүсийн тайлбарласнаар түлшээ бүрэн шатаж дуусаагүй байхдаа яндангаа аваад өрхөө бүтээсэн нөхцөл байдалтай байсан гэж сонссон. Нүүрс, ялангуяа шахмал түлш маш удаан шатдаг. Яагаад гэвэл илчээ удаан барьдаг юм. Илчээ удаан барьдаг түлшийг гаднаас нь харахад шатаад дуусчихсан юм шиг боловч дотроо шаталт явагдсаар байдаг. Энэ нь хамгийн багадаа зургаан цаг, дээд тал нь найман цагийн дараа бүрэн шатаж дуусдаг гэсэн үг. Харин иргэд юун дээр алдаад байна вэ гэхээр дөрөв, таван цагийн дараа гаднаас нь хараад л шатаад дуусчихаж гэж боддог. Ийнхүү яндангаа аваад өрхөө бүтээгээд угаартах эрсдэлд ороод байгаа юм. Хамгийн том эрсдэл бол өрхөө бүтээх юм шүү гэдгийг дахин хэлье.

А.Даваадулам

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн илүү хүртээмжтэй болгоно

Хан-Уул дүүргийн 17, 18 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу Үндэсний цэцэр...

img

5 цагийн дараа

Аравдугаар сарын эхний долоо хоногт дараах хилийн боомтууд ажиллахгүй

Хилийн боомтуудын ирэх аравдугаар сарын ажиллах цагийн хуваарийг Гаалийн ерөнхий газраас гаргалаа. БНХАУ-ын намрын дунд сарын баяр а...

img

4 цагийн дараа

Ё.Басхүү Чиндао гран при тэмцээнээс алтан медаль хүртжээ

Чиндао гран при тэмцээний эхний өдөр 6 тамирчин медалийн төлөө шалгарч үлдсэнээс 1 алтан медаль, 3 хүрэл медаль хүртсэн амжилттайгаа...

img

3 цагийн дараа

Алтай хотхон орчимд 640 хүүхдийн суудалтай сургууль барина

ХУД-ийн 3 дугаар хороо, “Жигүүр Гранд Групп” ХХК-ийн эзэмшлийн талбайг нийслэлээс зөвшилцөж, 640 хүүхдийн суудалтай сург...

img

2 цагийн дараа

Багануур чиглэлд өөрчлөлт оруулж, Бага тэнгэр рүү үйлчлэх Ч:84 чиглэлийг шинээр нээлээ

Нийтийн тээврийн хэрэгслийн хүлээгдлийн хугацааг багасгаж иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүрт...

img

20 минутын дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд