Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 27

Валютын ханш

value

мэдээ

“Ардчилсан Үндсэн хуульт засаглалыг бэхжүүлэх” сэдвээр 10 улсын эрдэмтэн, судлаачид хэлэлцүүлэг өрнүүлж байна

trend

Админ

img

2025 оны 9 сарын 22

img

90

news-img

Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулж буй “Ардчилсан Үндсэн хуульт засаглалыг бэхжүүлэх нь: Үндсэн эрхийг хамгаалахад хөндлөнгийн хараат бус төрийн хяналтын байгууллагуудын үүрэг, оролцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2025.09.22/ эхэллээ.

Тус эрдэм шинжилгээний хурал есдүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд хурлыг нээн Улсын Их Хурлын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар үг хэлэв. Тэрбээр, хууль хяналтын байгууллага ялангуяа шүүх, аудит, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн Үндэсний комисс, Сонгуулийн ерөнхий хороо зэрэг хараат бус байгууллагууд ардчиллыг хадгалахад чухал ач холбогдолтой. Эдгээр байгууллагуудын бие даасан байдлыг хамгаалах нь ардчиллыг хөгжүүлэх, ардчиллын сөрөн тэсвэрлэх чадварыг бэхжүүлж буй явдал юм. Гагцхүү хяналт хэрэгжүүлэхдээ эрх мэдлээ хэтрүүлэхгүй байх, иргэдийн эрхийг хамгаалахад анхаарах ёстой. Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зөвхөн онолын төдийд ярилцаад өнгөрөх биш улс орнууд өөрсдийн туршлагаа хуваалцах нь чухал гэдгийг онцолж, амжилт хүсэв.

Үргэлжлүүлэн цахимаар Чикагогийн их сургуулийн профессор Том Гинсбург үндсэн илтгэлээ танилцуулж, салбар хэлэлцүүлгүүд эхэллээ.

Өнөөдрийн хуралд Монгол Улсын болон АНУ, ХБНГУ, Итали, Энэтхэг, Вьетнам, Серби, Япон, Их Британи, Испани, Нидерланд зэрэг 10 улсын эрдэмтэн, судлаач, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож ардчилсан Үндсэн хуульт засаглалыг бэхжүүлэх, үндсэн эрхийг хамгаалахад хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагууд болон хөндлөнгийн хараат бус төрийн хяналтын байгууллагуудын үүрэг, оролцооны талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Тухайлбал Чикагогийн их сургуулийн Хууль зүйн сургууль, Миланы их сургууль, Ноттингемийн их сургууль, Хамбургийн их сургууль, Мэйжигийн их сургуулийн профессорууд Үндсэн эрхийн хамгаалалт, эрх мэдлийн хуваарилалт, хараат бус хяналтын байгууллагуудын үүрэг, оролцоо сэдвээр олон улсын болон харьцуулсан судалгааны үр дүнгээ танилцуулан, оролцогчидтой туршлага солилцоно.

Хурлын үндсэн зохион байгуулагчаар Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, хамтран зохион байгуулагчаар Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төв, Итали Улсын Миланы их сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургууль, “Чимид” сан ажиллаж байна.

Зохион байгуулагчдын зүгээс энэхүү хурал нь Үндсэн хуульт ардчиллыг бэхжүүлэхэд чиглэсэн бодлогын зөвлөмж гаргахад чухал ач холбогдолтой гэдгийг тодотголоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Багануур чиглэлд өөрчлөлт оруулж, Бага тэнгэр рүү үйлчлэх Ч:84 чиглэлийг шинээр нээлээ

Нийтийн тээврийн хэрэгслийн хүлээгдлийн хугацааг багасгаж иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүрт...

img

8 цагийн дараа

Дэлхийн хамгийн өндөр гүүр Хятадад нээгдэнэ

Хятадын баруун өмнөд нутгийн Гуйжоу мужид гурван жил гаруйн хугацаанд барьж буй дэлхийн хамгийн өндөр гүүр болох Хуажян гүүрэн замын...

img

8 цагийн дараа

МАН-ын Бага хурал эхэллээ

МАН-ын Бага хурал өнөөдөр /2025.09.27/ 11:00 цагаас эхэллээ МАН-ын Бага хурлаар Л.Оюун-Эрдэнийн Монгол ардын намын даргаас чөлөөлөгд...

img

7 цагийн дараа

Б.Галбадрах: Боловсролын салбарын төсвийн хэлэлцүүлэг хэлбэр төдий явагдсанд харамсаж байна

Төсвийн байнгын хорооноос “Боловсролын салбарын 2026 оны төсөв” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ үеэр бид Боловсрол, Шинж...

img

7 цагийн дараа

Т.Ганболд: Шороон ордны нөөц дууссан учраас алтны нийлүүлэлт огцом уналаа

Монголбанк энэ оны эхний найман сард 7739 тонн үнэт металл худалдан авсан байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулаад 24.1 хувиар,...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд