Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 23

Валютын ханш

value

мэдээ

АНУ–Хятадын мөргөлдөөнийг зогсоох түлхүүр Трампын гарт байна уу?

trend

Админ

img

2025 оны 9 сарын 23

img

48

news-img

2025.09.15

АНУ ба Хятад улс Тайванийн асуудлаар мөргөлдөөнд хүрэхэд ойртсон энэ үед Дональд Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаа энэхүү хурцадмал байдлыг намжаах боломжтой гэж нийтлэлд дүгнэжээ. Үүнд Трамп АНУ Тайванийн тусгаар тогтнолыг дэмжихгүй гэдгээ дахин нотолж, цэрэг, дипломатын оролцоогоо бууруулахын зэрэгцээ Хятадаас Тайваньд хүч хэрэглэхгүй гэсэн баталгаа авах ёстой гэж зөвлөсөн байна. Энэ нь Трампыг “энхийг сахиулагч” хэмээн түүхэнд үлдээж мэднэ гэж нийтлэл онцолжээ.


Тайванийн төлөөх дайныг хэрхэн Дональд Трамп зогсоож чадах вэ?

ХЯТАД, АМЕРИК ХОЁР ХЭЗЭЭ Ч БАЙГААГҮЙГЭЭР ДАЙНД ОЙРТООД БАЙНА. ГЭХДЭЭ ТРАМПЫН “ДҮРМИЙГ ЗӨРЧИХ” ХАНДЛАГА НЬ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ НАМЖААЖ, ЭНХ ТАЙВНЫГ ХАДГАЛАХАД ТУС БОЛЖ МЭДНЭ.

Хятад ба АНУ Тайванийн асуудлаар сүүлийн жилүүдэд хэзээ ч байгаагүйгээр хурцадмал байдалд оржээ. Сүүлийн арван жилийн турш Тайвань–Хятад–АНУ- ын харилцаанд аюултай нэгэн тойрог тогтжээ. Тайвань Бээжинг үл тоомсорлон бие даасан байдлаа илүү хүчтэй илэрхийлэх бүрд Бээжин улам түрэмгий хариу өгч, харин энэ нь Вашингтоноос илүү хүчтэй Тайванийг дэмжих дэмжлэг дагуулдаг. Энэ давталт нь дахин давтагдах бүрд Тайвань АНУ–Хятадын харилцааны төвд орж, мөргөлдөөнд хүрэх эрсдэлийг нэмэгдүүлсээр байна. Гэхдээ энэ бол цорын ганц боломжит гарц биш. Мөн өөрчлөх боломжгүй зүйл ч бас биш. Харин ч Дональд Трамп шиг тогтсон дүрмийг үл тоомсорлодог ерөнхийлөгч нөхцөл байдлыг өөрчилж чадна.

Боломжит гарц

Трампын засаг захиргааны хамгийн том боломж бол Хятадтай шинэ тохиролцоо хийж, Тайванийн хоолойд тэнцвэрийг сэргээх явдал юм. Үүний тулд АНУ бүс нутаг дахь цэргийн байршуулалтаа бууруулж, Тайваньд АНУ-ын цэргийн дэмжлэг нь хязгаартай гэдгийг анхааруулах хэрэгтэй гэж нийтлэлд дурджээ. Энэ гарц нь энгийн мэт боловч өмнө нь хэрэгжиж, тал бүрд ашиг тусаа өгч байсныг түүх харуулдаг юм.

Өмнөх тэнцвэр ба алдагдал

1949 онд Хятад улсад коммунистууд ялж, АНУ-ын дэмжлэгтэй үндсэрхэгүүд Тайвань руу шахагдсан цагаас хойш Тайвань хоёр орны харилцаанд зөрчлийн гол цэг болсоор ирсэн. Хятад Тайванийг эх газартайгаа нэгтгэх зорилгоо орхиогүй. Харин 1970-аад онд АНУ ба Хятад нэгэн тэнцвэрт байр сууринд хүрсэн. АНУ Бээжингийн засгийн газрыг цорын ганц хууль ёсны эрх баригч гэж хүлээн зөвшөөрч, Тайвань Хятадын нэг хэсэг гэсэн байр суурийг мэдэгдэн, Тайванийн тусгаар тогтнолыг дэмжихээс татгалзсан. Харин Тайваньд албан бус аргаар зэвсэг нийлүүлж, харилцаагаа хадгалж байсан удаатай билээ. Энэ бүдэг бадаг “тэнцвэр” нь Азид тогтвортой байдлыг бий болгож, бүх талд ашиг авчирсан байдаг. Хятад, Тайвань, бүс нутаг цэцэглэн хөгжиж, АНУ худалдаа болон хамтын ажиллагаанаас ихээхэн ашиг хүртсэн.

Хямралын эхлэл

Гэвч 2016 онд Тайваньд Цай Инвэнь ерөнхийлөгчөөр сонгогдсоноор энэ тэнцвэр алдагдаж эхэлсэн. Тэрээр өмнөх удирдагчдын Хятадыг “дэмжсэн” бодлогоос тэс өөр бодлого баримталсан. Үүний хариуд Бээжин Тайваньд цэргийн болон эдийн засгийн шахалт нэмэгдүүлж эхэлсэн. Тэр үед Трамп ч Бээжинг цочроосон. 2016 онд ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа тэр Цай Инвэнийн баяр хүргэсэн дуудлагад хариулж, олон жил мөрдөгдөж ирсэн протоколыг зөрчсөн нь Бээжингийн дургүйцлийг төрүүлсэн. Жо Байдены үед нөхцөл байдал бүр дордсон. Байден олонтаа АНУ Тайванийг хамгаалахад цэргээ илгээнэ гэж хэлсэн бөгөөд энэ нь “стратегийн бүдэг бадаг” байр сууринаас шууд зөрсөн хэрэг болсон. Мөн 2022 онд Нэнси Пелоси Тайваньд айлчилсан нь Хятадын цэргийн сүрдүүлгийг улам нэмэгдүүлсэн юм.

Трампын хоёр дахь бүрэн эрхийн бодлого

Харин энэ удаад Трамп худалдаа, аюулгүй байдлын асуудлаар Хятадтай тохиролцохыг эрмэлзэж байгаа тул уг асуудлаар Бээжинг өдөөхөөс болгоомжилж буй харагдана. Энэ зун Трампын засаг захиргаа Тайванийн ерөнхийлөгч Лай Чин-тэг Латин Америк руу явах замдаа АНУ-д дамжин өнгөрөх зөвшөөрөл өгөхөөс татгалзаж, мөн Тайпэй хотод хийхээр төлөвлөсөн батлан хамгаалахын яриа хэлэлцээг цуцалсан билээ. Гэвч Трамп цааш илүү алхам хийх ёстой:

  • АНУ Тайванийн тусгаар тогтнолыг дэмжихгүй гэдгээ тодорхой дахин нотлох,
  • Тайванийн олон улсын байгууллагад оролцоог өргөжүүлэх оролдлогыг зогсоох,
  • АНУ-ын цэргийн зөвлөхүүдийг болон өдөөн хатгадаг зэвсэг техникийг бүс нутгаас гаргах. Үүний хариуд Хятадаас дараах баталгаа авах шаардлагатай:
  • Тайваньтай хүчээр нэгдэх тодорхой хугацаа, хүч хэрэглэх төлөвлөгөө байхгүй гэдгээ зарлах
  • Кибер дайралт, цэргийн сүрдүүлэг, худалдааны хоригийг бууруулах.

Хятадын байр суурь ба эрсдэл

Бээжин ч мөн адил дайнаас зайлсхийхийг хүсэж байгаа. Тайванийг хүчээр эзлэх нь асар их зардалтай бөгөөд бүтэлгүйтвэл Коммунист намын нэр хүндэд том цохилт болох эрсдэлтэй. Ерөнхийлөгч Си Жиньпин Ардын Чөлөөлөх армийн доторх авлигатай тэмцэхэд хүндрэлтэй тулгарч байгаа нь цэргийн бэлэн байдалд нөлөөлж болзошгүй. Үүн дээр нэмээд эдийн засаг удааширч буй тул Хятад улс урт хугацааны мөргөлдөөн, худалдааны доголдлыг даах эсэх нь тодорхойгүй байна. Гэхдээ ийм тохиролцоо хийх нь Трампын хувьд улс төрийн эрсдэлтэй. Тайванийн төлөөх дэмжлэг Вашингтонд, ялангуяа Трампын нам дотор нэмэгдсэн. Түүнийг “Бээжингийн өмнө бууж өглөө” хэмээн буруутгаж мэднэ. Гэвч Трамп дахин сонгуулийн дарамтгүй, нам дотор нөгөөгөө баталгаажуулсан учир ийм шүүмжлэлд тэсвэртэй байж чадна. Энэ бол Тайванийг орхих тухай биш, харин АНУ– Хятадын харилцаанд хэт төвд байгаа байр суурийг нь сулруулах тухай юм. Тайвань Америкт үнэ цэнтэй; Тайвань бол ардчиллын бэлгэ тэмдэг төдийгүй дэвшилтэт хагас дамжуулагчийн гол эх үүсвэр. Гэхдээ энэ бүхэн Америкийг Хятадтай дайн хийхэд хүргэх хангалттай шалтгаан биш юм.

Дүгнэлт

2024 оны нэгдүгээр сард сонгогдсон Тайванийн ерөнхийлөгч Лай өмнөх удирдагч Цайгаас ч илүү Хятадтай сөргөлдөх байр суурьтай байна. Тиймээс Тайваньд АНУ үргэлж хамгаалалтад нь зогсохгүй байж болохыг ойлгуулах, мөн Бээжинг илүү өдөөхөөс зайлсхийх нь чухал. Энэ нь эцэстээ Тайванийн эрх чөлөөг хамгаалах хамгийн зөв гарц байж мэднэ. АНУ-Хятадын дайн аль ч талд ашиггүй. Харин үүнийг зогсоож чадвал Трамп хүсээд байдаг “энхийг сахиулагч” хэмээх түүхэн нэр хүндийг авах боломжтой болох юм.

Энэхүү нийтлэл нь “The New York Times” сонинд анх нийтлэгдсэнийг албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэв.

 

Орчуулсан: М.Мядагбадам

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын 2026 оны төсвийн төсөлд туссан арга хэмжээний талаар хэлэлцлээ

Төсвийн байнгын хорооноос “Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын 2026 оны төсвийн төсөл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2...

img

1 цагийн өмнө

Цас цэвэрлэгээ, давс, бодис цацах зориулалт бүхий 10 машиныг хүлээн авлаа

Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор х...

img

2 цагийн өмнө

Х.Нямбаатар: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг илүү хүртээмжтэй болгох зорилгоор хоёр хаалга нэмж гаргаж, явган хүний замыг хамтад нь шийднэ

Иргэд олон нийт, ялангуяа Хан-Уул дүүргийн 17, 18 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэ...

img

2 цагийн өмнө

Хагас коксон түлшний үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих тендерийг аравдугаар сард зарлана

Улаанбаатар хотод өмнөх буюу мидлингээр хийсэн сайжруулсан шахмал түлшний нөөцөлсөн үлдэгдэл 40 мянган тонн түлшийг есдүгээр сарын 1...

img

3 цагийн өмнө

П.Эрхэмбаяр: УИХ -ын гишүүний халдашгүй байдал түдгэлзсэн тохиолдолд өрөө, албан тасалгаанд нэгжлэг хийх эрх нээгдэх хуулийн зохицуулалттай

Төрийн ордонд АТГ-ын мөрдөгчид УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөнд нэгжлэг хийсэн. Энэ нь парламентын гишүүний бүрэн эрхэд халдсан но...

img

3 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд