Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 23

Валютын ханш

value

мэдээ

Х.Нямбаатар: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг илүү хүртээмжтэй болгох зорилгоор хоёр хаалга нэмж гаргаж, явган хүний замыг хамтад нь шийднэ

trend

Админ

img

2025 оны 9 сарын 23

img

41

news-img

Иргэд олон нийт, ялангуяа Хан-Уул дүүргийн 17, 18 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хоёр хаалга нэмж барих, мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг хоорондоо уялдаатай төлөвлөх талаар өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Хотын дарга Х.Нямбаатар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг иргэдэд илүү хүртээмжтэй болгох зорилгоор “Маршал таун” хотхон тал руу зүүн тийш нэг орц гарц буюу хаалга, мөн цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойно “И-Март” чиглэлээс орох хаалга гаргах үүргийг холбогдох албаны хүмүүст өгч байна. Надтай хамт өнөөдөр ажиллаж байгаа Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг, Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-ын дарга Р.Амартүвшин, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Ё.Нямжав, Хан-Уул, Баянзүрх дүүргээс сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч нар энэ ажилд анхаарах нь зүйтэй. Хүйтрэхээс өмнө хаалга нээх ажлыг зохион байгуулж, холбогдох зардлыг УБЗАА-ны Хот тохижилтын зардлаас гаргаж шийд. Хаалга барихдаа явган хүний замыг мөн давхар шийдэж өгөх хэрэгтэй” гэв.

Үргэлжлүүлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд хийгдсэн бүтээн байгуулалтын талаар хотын дарга Х.Нямбаатар тайлбар өглөө. Тэрбээр “2014 онд тухайн үеийн нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн захирамжаар “Хан Талст” компанид амралт зугаалга, наран шарлагын газар, усан бассейн байгуулах зориулалтаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газраас 15 га орчим газрыг өгсөн. Үүнээс 11 га талбайд тохижилт бүтээн байгуулалтын ажил хийх гэрээтэй. Гэрээний хугацаа дууссан байна. Тиймээс тус компанийн захиралтай ярилцаж, НИТХ-аар асуудлыг оруулах, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Хан Талст” компанийн бүтээн байгуулалтыг харилцан уялдуулах чиглэлээр анхаарна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дахин хөшөө, барилга байгууламж барихгүй, талбай цементлэхгүй байх тал дээр Ё.Нямжав даргатай хэлэлцэж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд батлуулна” гэдгийг онцоллоо.

Түүнчлэн дэлхийн далайн хавны хамгийн том судалгааны хүрээлэнгийн нэг ОХУ-ын Эрхүү мужийн Байгаль нуурын судлалын хүрээлэнгээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхдүүдэд зориулсан далайн хавны аквариум байгуулах, ингэхдээ зардлаа өөрсдөө 100 хувь хариуцах санал гаргажээ. “Хан Талст” компанийн хийх бүтээн байгуулалттай далайн хавны аквариумыг уялдуулах, иргэд, хүүхдүүд цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалахдаа амралт зугаалгын цогц үйлчилгээг авдаг байх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх чиглэлд анхаарч ажиллахаа хотын дарга Х.Нямбаатар уулзалтын төгсгөлд хэллээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын 2026 оны төсвийн төсөлд туссан арга хэмжээний талаар хэлэлцлээ

Төсвийн байнгын хорооноос “Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын 2026 оны төсвийн төсөл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2...

img

1 цагийн өмнө

Цас цэвэрлэгээ, давс, бодис цацах зориулалт бүхий 10 машиныг хүлээн авлаа

Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор х...

img

2 цагийн өмнө

Х.Нямбаатар: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг илүү хүртээмжтэй болгох зорилгоор хоёр хаалга нэмж гаргаж, явган хүний замыг хамтад нь шийднэ

Иргэд олон нийт, ялангуяа Хан-Уул дүүргийн 17, 18 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэ...

img

2 цагийн өмнө

Хагас коксон түлшний үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих тендерийг аравдугаар сард зарлана

Улаанбаатар хотод өмнөх буюу мидлингээр хийсэн сайжруулсан шахмал түлшний нөөцөлсөн үлдэгдэл 40 мянган тонн түлшийг есдүгээр сарын 1...

img

3 цагийн өмнө

П.Эрхэмбаяр: УИХ -ын гишүүний халдашгүй байдал түдгэлзсэн тохиолдолд өрөө, албан тасалгаанд нэгжлэг хийх эрх нээгдэх хуулийн зохицуулалттай

Төрийн ордонд АТГ-ын мөрдөгчид УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөнд нэгжлэг хийсэн. Энэ нь парламентын гишүүний бүрэн эрхэд халдсан но...

img

3 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд