Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 23

Валютын ханш

value

мэдээ

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын 2026 оны төсвийн төсөлд туссан арга хэмжээний талаар хэлэлцлээ

trend

Админ

img

2025 оны 9 сарын 23

img

45

news-img

Төсвийн байнгын хорооноос “Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын 2026 оны төсвийн төсөл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.09.23/ зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, салбарын аж ахуйн нэгжийн төсөөлөл, судлаачид оролцсон бөгөөд Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг хэлэлцүүлгийг нээв. Тэрбээр, Улсын Их Хурал холбогдох хуульдаа өөрчлөлт оруулж, ирэх оны төсвийн төслийг таван үе шаттайгаар хэлэлцэн баталдаг болсон талаар танилцуулж, энэ хүрээнд олон нийтээр төсвийн төслийг нээлттэй хэлэлцүүлж буйг онцлон дурдсан юм.

Хэлэлцүүлэгт Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам салбарын 2026 оны төсвийн төслийн хэрхэн боловсруулсан талаар болон яамнаас барьж буй бодлого, зарчмын талаар танилцуулав. Тэрбээр, соёлын зөөлөн хүчний бодлого, хамтын түншлэл, инновац, эдийн засгийн интеграцын бодлогыг баримтлан ажиллаж буйг тодотгоод, монгол хүний бахархлыг төлөвшүүлэх, залуучуудын манлайлал, энтрепренёршипыг дэмжин ажиллаж буйгаа танилцуулсан юм. Түүнчлэн соёлын өвийн менежментийг хөгжүүлэх, биеийн тамир, спорт, үндэсний, сонгодог, орчин үеийн урлагийн төрлүүдийг модернизац, технологи, инновацаар шинэчлэн хөгжүүлж, олон улсад өрсөлдөх боломжийг дэмжинэ гэлээ.

Аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн эдийн засгийн чадавх, бүтээлч байдлыг нэмэгдүүлэхэд анхаарч, салбарын хүний нөөцийн хөгжил, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, стратегийн тэргүүлэх чиглэл болгон ажиллаж байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Сайдын танилцуулснаар тус салбарт 485 байгууллагын 6994 ажилтан, албан хаагч ажилладаг бөгөөд 2026 оны цалингийн төсөвт 225.6 тэрбум төгрөг төсөвлөхөөр тусгажээ. Урсгал зардалд 331.2 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтад 169.4 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан байна. Тодруулбал, соёлын салбарт 122.0 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 35 төсөл арга хэмжээ, спортын салбарт 42.7 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 24 төсөл арга хэмжээ, аялал жуулчлалын салбарт 4.6 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 3 төсөл арга хэмжээг тус тус тусгажээ.

Улсын хэмжээнд салбарын барилга байгууламжийн насжилт өндөр тул засварын ажил хийгдэхээс гадна ариун цэврийн байгууламж байгуулах асуудлыг дурдав.

Улсын Их Хуралд өргөн барьсан урсгал төсвийн өөрчлөлтөөр СОР 17 хурал, Хөх сувд арга хэмжээний зардал нэмэгдсэн бол орон тооны бууралтаар цалингийн сан, мөн тэтгэвэрт гарахад олгох тэтгэмж, аялал жуулчлалын салбарт төрөөс олгох татаас, залуучуудын салбарын төсөв, бодлогын арга хэмжээний зардлууд буурсан байна.

Төсвийн төслийн танилцуулгын дараа хэлэлцүүлэгт оролцогчид салбарын хэмжээнд шийдвэрлэх шаардлагатай тулгамдаж буй асуудал, зарим арга хэмжээний төсвийн талаар тодруулан, байр сууриа илэрхийлж, санал солилцлоо хэмээн гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын 2026 оны төсвийн төсөлд туссан арга хэмжээний талаар хэлэлцлээ

Төсвийн байнгын хорооноос “Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын 2026 оны төсвийн төсөл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2...

img

1 цагийн өмнө

Цас цэвэрлэгээ, давс, бодис цацах зориулалт бүхий 10 машиныг хүлээн авлаа

Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор х...

img

2 цагийн өмнө

Х.Нямбаатар: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг илүү хүртээмжтэй болгох зорилгоор хоёр хаалга нэмж гаргаж, явган хүний замыг хамтад нь шийднэ

Иргэд олон нийт, ялангуяа Хан-Уул дүүргийн 17, 18 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэ...

img

2 цагийн өмнө

Хагас коксон түлшний үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих тендерийг аравдугаар сард зарлана

Улаанбаатар хотод өмнөх буюу мидлингээр хийсэн сайжруулсан шахмал түлшний нөөцөлсөн үлдэгдэл 40 мянган тонн түлшийг есдүгээр сарын 1...

img

3 цагийн өмнө

П.Эрхэмбаяр: УИХ -ын гишүүний халдашгүй байдал түдгэлзсэн тохиолдолд өрөө, албан тасалгаанд нэгжлэг хийх эрх нээгдэх хуулийн зохицуулалттай

Төрийн ордонд АТГ-ын мөрдөгчид УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөнд нэгжлэг хийсэн. Энэ нь парламентын гишүүний бүрэн эрхэд халдсан но...

img

3 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд