Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 23

Валютын ханш

value

мэдээ

Ардын хүүхэд алга болж улс даяараа эрж байхад Ардын намынхан албан тушаалд л алалдаж байна

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2025 оны 9 сарын 23

img

69

news-img

Хөвсгөл аймгийн Тариалан суманд хоёр настай бяцхан хүү алга болоод долоо хонолоо. Хүүгийн алга болсон гэгдэх бүс нутгаар уржигдар оройноос хойш бороо орж, цаг агаарын нөхцөл байдал сэрүүсч байгаа нь эрэлд оролцогчид болон эцэг, эхэд нь ямар хүнд байгаа нь мэдээж. Үртэй хүн болгон энэ хүүг олдчихоосой гэж дор бүрнээ залбирч сууна. Хүүхэд алга болсон мэдээ сошиалаар шуугьж эхлэхтэй зэрэгцэн сайн дурын эрлийн багийнхан Улаанбаатар болон ойролцоо орон нутгаас тэр даруй хөдөлцгөөсөн. Зарим иргэд нэгдэн нийлээд нэг газар цуглаж уулзаад автобусаар ч явцгаасан. Олон түмний энэ халуун дотно, уриалгахан, нэгдмэл сэтгэлийг харахад хэн хүнгүй сайхан санагдсан нь тодорхой.

Хэдий ард түмний амьдрал, эдийн засаг сайнгүй байгаа ч хүн гэдэг мөн чанараа бид гээгээгүй юм байна гэдэг урмыг энэ үйл явдал нийгэмд түгээж байна. Нийгэм, цаг үе ч өөр болж. Арав гаруй жилийн өмнө аль нэг газрын мухарт битгий хэл төв суурин газартай ойрхон айлын хүүхэд алга боллоо гэхэд одоогийнх шиг улс даяараа мэдэж чадахгүй дээ. Хүүхэд алга болоод олдсон, эсвэл олдоогүй гэх сайн саар мэдээ бүр сүүлд хэдэн сарын дараа ам дамжсан яриа шиг сонсогдож магадгүй цаг үе байсан. Харин өнөөдөр мэдээлэл тархах, түгээх, хаанаас ч тусламж дуудах боломж нөхцөл нь эрс хөгжиж. Ор сураггүй алга болсон хүүхдийг дроноор буюу агаараас эрэн хайж байна. Дроны технологи камерын шууд бичлэг хийн дамжуулж, аль бүсэд юу байгааг нэг бүрчлэн харах боломжтой болж. Хүүг алга болсныг сонсоод эрэн хайх ажиллагаанд нэгдэн орсон 400 гаруй иргэн ой, хээрийг самнаж байна. Онцгой байдал, цагдаа, цэргийн анги нэгтгэлүүд ч үнэрч нохойнуудтайгаа сураггүй алга болсон хоёр настай хүүг хайсаар. Товчхондоо улс даяараа хүүгийн эрэлд гарч, хүүхэдтэй хүн бүрийн сэтгэл түгшин сууна. Хэн бүхэн нөгөө хүү олдсон уу гэж бие биеэсээ асууж, ажил дээрээ ч тэр хүү олдчихоосой гэж ярилцаж байгаа энэ цаг үед Монголын ард түмэн хүүгийн сургийг сонстолоо энэхүү үйл явдалд анхаарна.

Харин ард түмнийхээ төлөө гэгдэх улстөрч, эрх баригчидад ардын хүү алга болно уу, олдоно уу, эс олдоно уу хамаагүй бололтой. Ард түмэн хэдэн зуугаараа нийлээд бяцхан хүүг эрэн хайж байхад Ардын нам энэ цаг хугацаанд ганц дарга сонгох гэж хэдэн зуугаараа нийлэн Бага хурлаа хуралдуулах гэж байна. Ард түмнээсээ сонгогдсон парламентын 126 гишүүнд ч эл явдал хамаагүй бололтой. Тэдний хамгийн их анхаарч байгаа үйл явдал бол Монголын улс төрийн ууган хүчин, эрх баригч намын дарга хэн болох вэ гэдэг л байна. Хүүхэдтэй холбоотой хэрэг нийгэмд шуугихад парламентад сонгогдсон эмэгтэй гишүүд хэн хүнээс түрүүлээд дуугардаг сан. Харин энэ удаад тэд чимээгүй байна. Хаа очиж бусдад элдвээр хэлүүлж, зүхүүлдэг Х.Баттулга гишүүн л ганцаараа хүүгийн алга болсон газар очиж, нөхцөл байдалтай нь танилцаж, анхаарч байгаа бололтой харагдлаа. Бусад нь таг чимээгүй. Харин ч энэ хэрэг гарсан нь олны анхаарлыг улс төр, МАН-ын намын даргын зодооноос бага ч гэсэн холдууллаа гэж олзуурхан хүлээн авах нөхдүүд ч байна. Нөгөөтэйгүүр МАН-ын даргын төлөөх улс төр эрх баригч намын дотор ид бужигнаж байна. Төрийн эрх барих дээд байгууллагын дарга нь намын даргад нэр дэвшихээ зарласан. Харин түүний өрсөлдөгч нь Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд. Түүнчлэн УИХ-ын намрын чуулганы ээлжит хуралдаанаар ирэх оны төсвийг хэлэлцэж байгаа. Өөрөөр хэлбэл, төрийн өндөрлөгүүд ард иргэдийнхээ амьдрал, нийгмийн бухимдал, эдийн засгийн хүндрэл, гадаад, дотоодын ээдрээтэй асуудлыг хойш тавин дан ганц эрх баригч намын даргад сонгогдохын төлөө улайран тэмцэлдэж байгаа нь эмгэнэлтэй.

Тиймээс МАН-ынхан та нарт шулуухан нэг зүйл хэлье. Та нарын намын даргаа сонгох энэ улс төр чинь яг энэ цаг үед ёс зүйн хувьд огт зохицохгүй байна. Яг л намрын дунд сарын шинийн 17-ны өдөр хүүхэн буулгаж, найр наадам хийж байгаа мянгат малчных саахалт айлдаа ажил явдал тохиож, буян хурж байгааг мэдсэн атлаа үл тоон инээж, ханиаж, согтуурхан наргиж байгаатай агаар адил санагдаж байна. Өчигдөр гэхэд төрийн ородонд УИХ-ын байнгын хороод ирэх оны төсвийг хэлэлцэн хуралдаж байх үеэр УИХ-ын даргын номын нээлт болж байна гэх сургаар ихэнх гишүүд ордноос хар хурдаараа гарцгаасан. Зарим нь ч хурлаа орхиод номын нээлт рүү явж харагдсан. Үүнийг дүгнээд харвал гишүүдэд тэр дундаа эрх баригч намын гишүүдэд улс орны эдийн засгийн нөхцөл байдал, ард түмний амьжиргаа, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаатай шууд хамааралтай улсын төсөв ямар байх эсэх нь тийм ч чухал биш, харин УИХ-ын даргын номын нээлтэд хоцрохгүй очих л нэн тэргүүний тулгамдсан асуудал болсон гэж ойлгогдож байна. Нөгөө талдаа намын даргад өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн хүний номын нээлтэд очихгүй бол улс төрийн эсрэг байр суурь илэрхийлж байгаа гэсэн үг байх л даа. Тиймээс л гишүүдэд улсын төсөв битгий хэл ардын хүү алга болсон эсэх явдал түйч хамаагүй байх нь тодорхой аж.

Ард түмнээ басамжлан доромжилж, нийгмийн уур амьсгалаа мэдрэхгүй, үл тоосоор байвал хариугаа хэзээ нэг өдөр хатуухан амсана гэдгээ Ардын нам ойлгох хэрэгтэй. Намын даргынхаа сунгаа, дотоод улс төрөө ядаж ард түмний санаа сэтгэлийг өдөр, шөнөгүй түгшээж байгаа алга болсон хүүгийн сураг сонсогдсоны дараа өрнүүлэх ёс зүй Ардын намд байна уу. Та нарт ард түмэн итгэл хүлээлгэн сүүлийн арван жил үнэмлэхүй олонхоор чинь сонгон төрөө жолоодууллаа. Хуучин бол үүнийг чинь ард түмэн анзаарахгүй өнгөрөх байсан байх. Одоо нийгэм өөр болсон. Хүн бүр утастай байгаа цагт бүгдээрээ нийлээд нэг гэрт амьдарч буй юм шиг ил тод болсон. Ард түмнээ гэх сэтгэлгүй хөлдүү ааш чинь алган дээр байгаа мэт ил харагдаж байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын 2026 оны төсвийн төсөлд туссан арга хэмжээний талаар хэлэлцлээ

Төсвийн байнгын хорооноос “Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын 2026 оны төсвийн төсөл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2...

img

1 цагийн өмнө

Цас цэвэрлэгээ, давс, бодис цацах зориулалт бүхий 10 машиныг хүлээн авлаа

Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор х...

img

2 цагийн өмнө

Х.Нямбаатар: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг илүү хүртээмжтэй болгох зорилгоор хоёр хаалга нэмж гаргаж, явган хүний замыг хамтад нь шийднэ

Иргэд олон нийт, ялангуяа Хан-Уул дүүргийн 17, 18 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэ...

img

2 цагийн өмнө

Хагас коксон түлшний үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих тендерийг аравдугаар сард зарлана

Улаанбаатар хотод өмнөх буюу мидлингээр хийсэн сайжруулсан шахмал түлшний нөөцөлсөн үлдэгдэл 40 мянган тонн түлшийг есдүгээр сарын 1...

img

3 цагийн өмнө

П.Эрхэмбаяр: УИХ -ын гишүүний халдашгүй байдал түдгэлзсэн тохиолдолд өрөө, албан тасалгаанд нэгжлэг хийх эрх нээгдэх хуулийн зохицуулалттай

Төрийн ордонд АТГ-ын мөрдөгчид УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөнд нэгжлэг хийсэн. Энэ нь парламентын гишүүний бүрэн эрхэд халдсан но...

img

3 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд