Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 23

Валютын ханш

value

мэдээ

П.Эрхэмбаяр: УИХ -ын гишүүний халдашгүй байдал түдгэлзсэн тохиолдолд өрөө, албан тасалгаанд нэгжлэг хийх эрх нээгдэх хуулийн зохицуулалттай

trend

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ

img

2025 оны 9 сарын 23

img

81

news-img

Төрийн ордонд АТГ-ын мөрдөгчид УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөнд нэгжлэг хийсэн. Энэ нь парламентын гишүүний бүрэн эрхэд халдсан ноцтой үйл явдал хэмээн АН-ын бүлгийн зүгээс мэдэгдэл хийсэн. Тэгвэл хуульчийн байр суурийг хүргэх үүднээс хуульч, өмгөөлөгч П.Эрхэмбаяртай ярилцлаа.


УИХ-ын гишүүн хүний халдашгүй дархан байдал нь хуулийн ямар заалтуудаар хамгаалагдсан байдаг вэ?

-Орчин үеийн парламентын үүслийг XIII-XIV зуунд Англид том феодал, шашны дээд хэргэмтнүүд болон хот, хөдөөгийн төлөөллүүдийн хурлаас хааны эрх мэдлийг хязгаарласан үйл явдалтай холбож үздэг. Орчин үеийн парламент бол ард түмний тусгаар бүрэн эрхт байдал, хүсэл зоригийг илэрхийлж, нийгмийн харилцааны нэн чухал харилцааг гол төлөв хууль батлах замаар зохицуулах зорилготой, Засгийн газар, төрийн дээд албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавьдаг ард нийтийн төлөөллийн дээд байгууллага юм. Ийм учраас УИХ-ын гишүүд халдашгүй эрхтэй байдаг. Үүнийг ч Монгол Улсн Үндсэн хуульд УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж зохицуулсан шүү дээ. Үндсэн хуульд заасны дагуу Монгол Улсын Их хурлын тухай хуульд УИХ-ын гишүүний халдашгүй байдал бүрэн эрхийн баталгааны талаар бүлэг орсон байдаг.

-УИХ-ын гишүүний өрөөнд нэгжлэг хийхийн тулд ямар хууль журмыг мөрдөх ёстой юм бол. УИХ-аас зөвшөөрөл авах ёстой юу. Эсвэл прокурорын зөвшөөрөл байх уу?

-Хэрэв УИХ-ын гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бол зүгээр нэг прокурор биш, Улсын ерөнхий прокуророос тухайн гишүүний халдашгүй байдлыг түдгэлзүүлэх тухай санал УИХ-д оруулдаг. Түдгэлзүүлдэг учир нь нөгөө УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэх баталгааг авч байгаад шалгана гэсэн агуулга. Үүнийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байж санал оруулсан гишүүнийг түдгэлзүүлэх эсэхийг шийддэг зохицуулалттай. Эдгээр зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Их Хурлын тухай хуулиудаар зохицуулдаг.

-Тэгвэл өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөнд АТГ-ынхан гүйцэтгэх ажиллагаа явууллаа. Энэ нь УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхэд халдаж байгаа явдал мөн үү. Ямар хуулийн заалтууд зөрчсөн үйлдэл вэ?

– Хэн нэг гишүүнийг өмөөрч дуугарч байна гэхээс илүү УИХ-ын гишүүн гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогдсон тохиолдолд тогтолцооны дагуу буюу Монгол Улсын Үндсэн Хууль болон Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу явж байгаа эсэхэд анхаарах ёстой. 126 гишүүн ч ялгаагүй үүн дээр маш анхааралтай хандаж нэг өдөр л өөрийг нь шууд прокурорын зөвшөөрлөөр нэгжиж, үзлэг хийж, шалгалт явуулдаг эрх олгож болохгүй. Заавал процессын хүрээнд явах ёстойг сануулж, УЕП түдгэлзүүлэх хүсэлтийг нь шаардаж авчруулах нь зөв. Тэгээд чуулганаараа хэлэлцээд үнэхээр гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна гэж үзвэл түдгэлзүүлж байгаад шалгах ёстой. УИХ-ын гишүүн гэхээр гэмт хэрэгт холбогдохгүй, хуулийн ард орж хамгаалуулна гэсэн үг биш.

-АТГ-ын хоёр ажилтан өөр албан тушаалтны нэр дээр Төрийн ордонд нэвтэрсэн гэж байгаа. Улмаар гишүүний өрөөнд нэгжлэг хийжээ. Төрийн ордонд гүйцэтгэх ажиллагаа ингэж явуулж болдог юм уу. Энэ үйлдэл төрийн тусгай хамгаалалт сул байгааг харуулж байна уу?

-Гүйцэтгэх ажил гэдэг чинь Үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор төрийн эрх бүхий байгууллагаас ердийн болон тусгай, нууц арга хэрэгсэл ашиглан явуулж байгаа мэдээ, мэдээлэл, баримт бичиг, нотолгоо эрж олох, цуглуулах, шалгах үйл ажиллагааг хэлдэг. Үүнийг тусгай хуулиар буюу 1997 онд батлагдсан Гүйцэтгэх ажлын тухай хуулиар зохицуулж ирсэн. Гүйцэтгэх ажил явуулж болохгүй газарт Төрийн ордон байж болохгүй гэж заагаагүй учраас хуулиар хориглоогүй. Харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн Цэцийн дарга, Сонгуулийн ерөнхий хорооны дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга болон төрийн тусгай хамгаалалтын байгууллагын албан хаагч нь нууц гүйцэтгэх ажилтан, туслагч, туслах ажилтан байж болохгүй л гэж хуульчилсан. УИХ-ын гишүүний өрөө, албан тасалгаанд нэгжлэг хийх эрх дээр дурдсанчлан УИХ-ын гишүүний халдашгүй байдал түдгэлзсэн тохиолдолд нээгдэх зохицуулалттай.

-С.Ганбаатар гишүүний өрөөнд нэгжлэг хийсэн үйл явдал цаашид бусад гишүүдийн дархан эрхэд халдаж болзошгүй гэсэн үг үү?

-126 гишүүн Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан процессын хүрээнд түдгэлзүүлэн шалгах хуулийн зохицуулалтыг шаардаж хэрэгжүүлэхгүй бол дараагийн удаа өөрсдийг нь энэ маягаар шалгаж болдог гэдэг маш буруу тогтолцоог нээж өгнө. Тийм учраас үнэхээр гэмт хэргийн шинжтэй байна гэж үзвэл УИХ-ын чуулганаараа хуралдаад түдгэлзүүлэх хэрэгтэй.

-Хэрэв мөрдөгчид хууль зөрчиж нэгжлэг хийсэн бол хэн, ямар хариуцлага хүлээх ёстой вэ?

-Хяналт тавьж байгаа дээд шатны албан тушаалтан, прокурорт гомдол гаргаж шийдүүлэх эрх нь нээлттэй. Дээр нь Гүйцэтгэх албаны тухай хууль зөрчвөл Эрүүгийн хариуцлага хүлээдэг зохицуулалт манай хуульд байгаа.

-Ийм тохиолдолд УИХ-ын гишүүн эрхээ хамгаалуулахын тулд ямар алхам хийх хэрэгтэй вэ?

-Хуулийн хүрээнд гомдол гаргах эрхүүд бол нээлттэй. Үндсэн хуульд Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн учраас ард түмнээс тусгайлан халдашгүй байдлыг хамгаалж энэ эрхийг олгосон.Үүнийг харин УИХ-ын гишүүн учраас би хууль зөрчиж болно, би юу ч ярьж болно гэдэг байдлаар УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийн ард орж нуугдаж бас болохгүй. Энэ тохиолдолд УЕП хянамгай ажиллаж хуульд заасан үндэслэл журмын хүрээнд холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж үндэслэлтэйгээр чуулганд танилцуулаад түдгэлзүүлэн шалгах ёстой.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын 2026 оны төсвийн төсөлд туссан арга хэмжээний талаар хэлэлцлээ

Төсвийн байнгын хорооноос “Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын 2026 оны төсвийн төсөл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2...

img

1 цагийн өмнө

Цас цэвэрлэгээ, давс, бодис цацах зориулалт бүхий 10 машиныг хүлээн авлаа

Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор х...

img

2 цагийн өмнө

Х.Нямбаатар: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг илүү хүртээмжтэй болгох зорилгоор хоёр хаалга нэмж гаргаж, явган хүний замыг хамтад нь шийднэ

Иргэд олон нийт, ялангуяа Хан-Уул дүүргийн 17, 18 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэ...

img

2 цагийн өмнө

Хагас коксон түлшний үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих тендерийг аравдугаар сард зарлана

Улаанбаатар хотод өмнөх буюу мидлингээр хийсэн сайжруулсан шахмал түлшний нөөцөлсөн үлдэгдэл 40 мянган тонн түлшийг есдүгээр сарын 1...

img

3 цагийн өмнө

П.Эрхэмбаяр: УИХ -ын гишүүний халдашгүй байдал түдгэлзсэн тохиолдолд өрөө, албан тасалгаанд нэгжлэг хийх эрх нээгдэх хуулийн зохицуулалттай

Төрийн ордонд АТГ-ын мөрдөгчид УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөнд нэгжлэг хийсэн. Энэ нь парламентын гишүүний бүрэн эрхэд халдсан но...

img

3 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд