мэдээ
Цас цэвэрлэгээ, давс, бодис цацах зориулалт бүхий 10 машиныг хүлээн авлаа

Админ
2025 оны 9 сарын 23

37

Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлтийн ажлыг үе шаттай хийж байна. Тодруулбал, энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ, усны барилга байгууламжийн 301 тусгай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмжийн парк шинэчлэлт хийхээр төлөвлөсөн. Ийнхүү өнөөдөр цас цэвэрлэгээ, давс, бодис цацах зориулалт бүхий Howo V7X маркийн 10 машиныг хүлээн авлаа.
Техникийн үзүүлэлтийн тухайд өвөлдөө цас шүүрдэх, давс, бодис цацах зориулалттай бол дулааны улиралд хог тээврийн зориулалтаар ашиглах боломжтой. Нэг ээлждээ тасралтгүй 8-20 цаг хүртэл ажиллан, 10 гаруй тонн давс, бодисыг тээвэрлэж, 6-15 метрийн өргөнд цацах хүчин чадалтай. Мөн шүүр болон давс, бодис цацах төхөөрөмжийг 5-15 минутад солин, ажиллах горимд шилжүүлж болно. Түүнчлэн түлшний багтаамж нь 400 литр бөгөөд Евро-5 стандартын хөдөлгүүртэй.
Хот, нийтийн аж ахуйн үйлчилгээнд шаардлагатай тусгай зориулалтын техникийг дотоод, гадаадын нийт долоон аж, ахуйн нэгж байгууллагаас хүлээж авч байна. Өнөөдрийн байдлаар 2024, 2025 онд үйлдвэрлэгдсэн 170 гаруй тусгай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмжийг гэрээнд заасан техникийн тодорхойлолтод нийцүүлэн нийлүүлж байгаа юм.
Дээрх хүлээн авсан тоног төхөөрөмжүүдийг нийслэлийн есөн дүүрэг, Геодези, усны барилга байгууламжийн газар, Хот тохижилтын газар, Ус сувгийн удирдах газар болон холбогдох чиг үүргийн байгууллагуудад хүлээлгэн өгч нийслэл хотын аж ахуйн ажилд ашиглана.
Ташрамд, 2024 оны аравдугаар сард нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар зам цэвэрлэгээний таван төрлийн 33 машин техникийг нийлүүлсэн. Тодруулбал, цас цэвэрлэгээ, түрэх, давс цацах 10 машин, найман шүүрт машин, бага оврын цас цэвэрлэгч 10 машин нийлүүлсэн. Мөн оны хавар нь модны навч зэрэг хөнгөн юмсыг соруулах зориулалттай 46 шинэ тоног төхөөрөмжийг оруулж ирсэн. Улмаар 2024 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 80 гаруй машин техникийн шинэчлэлт хийсэн билээ.





Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын 2026 оны төсвийн төсөлд туссан арга хэмжээний талаар хэлэлцлээ
Төсвийн байнгын хорооноос “Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын 2026 оны төсвийн төсөл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2...
1 цагийн өмнө
Цас цэвэрлэгээ, давс, бодис цацах зориулалт бүхий 10 машиныг хүлээн авлаа
Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор х...
2 цагийн өмнө
Х.Нямбаатар: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг илүү хүртээмжтэй болгох зорилгоор хоёр хаалга нэмж гаргаж, явган хүний замыг хамтад нь шийднэ
Иргэд олон нийт, ялангуяа Хан-Уул дүүргийн 17, 18 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэ...
2 цагийн өмнө
Хагас коксон түлшний үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих тендерийг аравдугаар сард зарлана
Улаанбаатар хотод өмнөх буюу мидлингээр хийсэн сайжруулсан шахмал түлшний нөөцөлсөн үлдэгдэл 40 мянган тонн түлшийг есдүгээр сарын 1...
3 цагийн өмнө
П.Эрхэмбаяр: УИХ -ын гишүүний халдашгүй байдал түдгэлзсэн тохиолдолд өрөө, албан тасалгаанд нэгжлэг хийх эрх нээгдэх хуулийн зохицуулалттай
Төрийн ордонд АТГ-ын мөрдөгчид УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөнд нэгжлэг хийсэн. Энэ нь парламентын гишүүний бүрэн эрхэд халдсан но...
3 цагийн өмнө
Сэтгэгдлүүд