Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 23

Валютын ханш

value

мэдээ

Хотын төвийн орон сууц, үйлчилгээний ачааллыг Сэлбэ дэд төв рүү хуваарилснаар төвлөрөл 4.2 хувиар буурна

trend

Админ

img

2025 оны 9 сарын 23

img

22

news-img

Хотын иргэд нийгмийн болон төрийн үйлчилгээг гэрээсээ 20 минутын дотор хүртээмжтэй авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлд дэд төвүүдийг үе шаттайгаар хөгжүүлэхээр төлөвлөсөн. Уг ажлын хүрээнд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 158 ам.метр газарт “Сэлбэ 20 минутын хот”-ыг барина. Сэлбэ дэд төвийн нийт талбайн 62.6 ам.метр буюу 39 хувийг ногоон байгууламж эзлэх бөгөөд 8565 өрхийн 113 блок орон сууц, гурван ерөнхий боловсролын сургууль, таван цэцэрлэг, улсын болон хувийн эмнэлэг, спортын цогцолбор байгуулна. Мөн 8 км авто зам, 48.7 км явган хүний зам, 32.1 км дугуйн зам, тоглоомын болон амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх талбайг төлөвлөсөн.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр нийслэлийн 12 мянган нүхэн жорлон, 15.6 мянган утаат яндан устаж, агаар орчны бохирдол бодитоор буурна. Сэлбэ дэд төвийн газрыг чөлөөлснөөс хойш судалгаа хийхэд тухайн орчинд өнөөдрийн байдлаар тоосжилт PM2.5-ын үзүүлэлт 1.6 дахин багассан байна. Цаашид гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдол 7.7 хувь, хөрсний бохирдол зургаан хувиар буурахаар тооцоолсон. Мөн хотын төвд төвлөрсөн орон сууц үйлчилгээний ачааллыг Сэлбэ дэд төв рүү саармагжуулснаар төвлөрлийг 4.2 хувь хүртэл бууруулах судалгаа гараад байгаа юм.

Бүтээн байгуулалтын явц:

  • Багц 1: 20 блокийн 18 блокийн суурь цутгах ажил бэлэн болсон.
  • Багц 2: 26 блокоос 5 блокийн суурь цутгалт бүрэн хийгдсэн.
  • Багц 3.1, 3.2, 3.3 болон Багц 4.1, 4.2: гүйцэтгэгчдэд барилгажих талбай хүлээлгэн өгч, гэрээ байгуулагдаж байна.

Сэлбэ дэд төв нь 63 МВт-ын хүчин чадал бүхий “Дамбадаржаа” цахилгаан станцаас дулаанаа хангана. Мөн тус төслийн орон сууцнуудын хэрэглээний усыг зэс хоолойгоор угсрах бөгөөд орон сууцнуудын дээвэр дээр нарны панел байрлуулж, орцны гэрэлтүүлэг, лифт зэрэг нийтийн хэрэглээний эрчим хүчийг хэмнэлттэйгээр шийдэхээр төлөвлөсөн.

Төслийн хүрээнд иргэдийн өдөр тутмын амьдралд зайлшгүй шаардлагатай эрүүл мэнд, боловсрол, цагдаагийн хэсэг, онцгой байдлын төв зэрэг нийгмийн хамгаалал төрийн үйлчилгээг төвлөрүүлэх юм. Түүнчлэн театр, үзэсгэлэнгийн танхим, спорт цогцолбор  зэрэг хүнд шаардлагатай бүх үйлчилгээг нэг дор үзүүлнэ. Сэлбэ хотын оршин суугчид нийтийн тээвэр болох автобус, трамвайгаар саадгүй зорчихоос гадна явган хүний зам болон дугуйн замын дэд бүтцийг дэлхийн шилдэг хотуудын жишигт нийцсэнээр ая тухтай, аюулгүй ашиглах боломжтой болно.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын 2026 оны төсвийн төсөлд туссан арга хэмжээний талаар хэлэлцлээ

Төсвийн байнгын хорооноос “Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын 2026 оны төсвийн төсөл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2...

img

4 цагийн дараа

Цас цэвэрлэгээ, давс, бодис цацах зориулалт бүхий 10 машиныг хүлээн авлаа

Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор х...

img

3 цагийн дараа

Х.Нямбаатар: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг илүү хүртээмжтэй болгох зорилгоор хоёр хаалга нэмж гаргаж, явган хүний замыг хамтад нь шийднэ

Иргэд олон нийт, ялангуяа Хан-Уул дүүргийн 17, 18 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэ...

img

3 цагийн дараа

Хагас коксон түлшний үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих тендерийг аравдугаар сард зарлана

Улаанбаатар хотод өмнөх буюу мидлингээр хийсэн сайжруулсан шахмал түлшний нөөцөлсөн үлдэгдэл 40 мянган тонн түлшийг есдүгээр сарын 1...

img

2 цагийн дараа

П.Эрхэмбаяр: УИХ -ын гишүүний халдашгүй байдал түдгэлзсэн тохиолдолд өрөө, албан тасалгаанд нэгжлэг хийх эрх нээгдэх хуулийн зохицуулалттай

Төрийн ордонд АТГ-ын мөрдөгчид УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөнд нэгжлэг хийсэн. Энэ нь парламентын гишүүний бүрэн эрхэд халдсан но...

img

2 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд