Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 23

Валютын ханш

value

гадаад

Хамгийн аймшигт шорон

trend

Админ

img

2025 оны 9 сарын 23

img

29

news-img

ВВС-ийн Эрэн сурвалжлах хэлтсийн сэтгүүлч Жанна Безпятчук, Сергей Горяшко нарын “Хамгийн аймшигтай шорон: Украины дайны олзны хүмүүс Мордовын ИК-10-ын тухай ярьж байна” нэртэй том нийтлэлийг товчлон орчуулав.

Бид ОХУ-ын Мордовын Бүгд Найрамдах Улсын Зубово-Полянск дүүргийн Ударный тосгонд байрлах №10 засан хүмүүжүүлэх шоронд байсан Украины олзны хүмүүстэй ярилцлаа. Тэд энэ газрыг “там”, эсвэл “аажмаар үхүүлдэг газар” гэж нэрлэж байна. Тэдний хэлснээр, хоригдлуудыг өдөр бүр зодож, цахилгаанаар тарчилган, доромжлон, олон цагаар хөдөлгөөнгүй зогсохыг албадаж, эмнэлгийн тусламж үзүүлэхээс татгалздаг байжээ. Олзлогдогсдын хэлснээр, цонхоор харах, ус гуйх зэрэг аливаа үйлдэл зөвшөөрөл шаардах ба өчүүхэн зөрчил ч хатуу шийтгэл дагуулдаг байсан байна. Мордовын ИК-10-д тарчлал, доромжлол, айдас хэвийн үзэгдэл болсон тухай тэд өгүүлж байна.

Азовсталийг хамгаалан тулалдаж байсан “Архитектор” дуудлагын нэртэй 23 настай нэгэн цэрэг 2022 оны тавдугаар сарын 20-нд Оросуудад олзлогджээ. Тэр цагаас хойш чөлөөлөгдөх өдрийг тоолж байсан бөгөөд мянган хоног хүрэхээс өмнө нутаг буцахыг мөрөөдөж байсан бөгөөд 992 дахь хоног дээрээ солилцоогоор эх орондоо эргэн иржээ. Тэрээр хамт хоригдогсод нь Орос харгалзагчдын зодуураас болж өрөөндөө арайхийн орж ирэх, бүр мөлхөж орж ирэх үе байсан ч 991 хоногийн турш өөрөө сэтгэлээр унахаас зайлсхийж, бусдыг ч хошигнолоороо дэмждэг байсан аж. Тэнд тэр хамгийн залуу олзлогдогсдын нэг байжээ. Бид Мордовт олзлогдсон зургаан цэрэг, мөн тэнд амиа алдсан тэнгисийн явган цэргийн эгчтэй нь ярилцсан. Тэдний гэрчлэл зөвхөн харгалзагч, эмч нарын садист аргыг илчлээд зогсохгүй, системтэй, зориудын тахир дутуу болгож байсныг нотолж байна. Эдгээр мэдүүлэг хоорондоо таарч, бие биенээ баталж байв. Мөн энэхүү шоронд байсан Украины цэргийн олзлогдогсод энд олон арван энгийн украины иргэдийг харсан байна. Оросын тусгай хүчнийхэн тэднийг Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрээс хулгайлан авчирсан бөгөөд тэдний олонх нь шүүхийн шийдвэргүй, ямар нэгэн албан ёсны статусгүй, гэр бүлтэйгээ холбоогүйгээр хоригдож байдаг аж.

ОХУ-ын онцгой дэглэмийн колониудад хөнгөлөлттэй, энгийн болон хатуу гэсэн гурван төрлийн нөхцөл байдаг. Энд хоригдож байсан Владимир Качаев “Оросын ИК-10 бол бага хэмжээтэй Гуантанамо гэсэн үг. Ялгаа нь энэ бол сүрьеэгийн голомт. Эмийг зөвхөн эмчийн заалтаар өгнө. Харин эмчид үзүүлэх боломж олох боломжгүй. Тэнд одоо ч тэр хэвээрээ, бүр дордсон. Бетон камерууд нэмэгдэж чийгшил улам ихэссэн. Энд сүрьеэтэй хүмүүс эрүүл хүмүүстэйгээ 24 цаг хамт байдаг. ИК-10-ын тухай 2024 онд хүний эрхийг хамгаалагч Сергей Марьин олон нийтэд бичсэн. Тэр олон жил Мордовын хоригдлуудын эрхийн зөрчлийн эсрэг тэмцсэн бөгөөд одоо өөрөө дайны эсрэг пост бичиж, эсэргүүцэлд оролцсон гэж Оросын шоронд ял эдэлж байгаа. Одоо ИК-10-д эрүүл хүн хайгаад ч олохгүй” гэж ярив.

Мордовын энэ колони Москвагаас 500 км, Украинаас 1600 км зайд байрладаг. 2025 оны тавдугаар сард Украины олзлогдогсдын асуудлаарх зохицуулах штаб 300 газарт Украины цэргүүд болон иргэдийг хорьж байгааг мэдэж байгаагаа зарласан. Энэ шоронгийн камерт цахилгаан болон өдрийн гэрэл хангалтгүй, чийг ихтэй, шалны банз ялзарсан, хүйтэн ус ч байхгүй, агааржуулалтгүйн улмаас амьсгалахад хүндрэлтэй байв. Ариун цэврийн дорой нөхцөлөөс болж хулгана, харх, жоом дүүрсэн, мөн шалны суултуур нь хүний өтгөнөөр бүрхэгдсэн байсан. Ус, цэвэрлэгээний хэрэгсэл байхгүйгээс болж тасралтгүй өмхий, шивтрийн үнэр ханхалдаг байжээ.

Оросын шоронд олзлогдогсдыг зовоох нэг онцгой арга бол олон цагаар явган суулгах, хөдөлгөөнгүй зогсоодог явдал. Энэ аргыг Мордовийн колонид тогтмол хэрэглэж, өдөрт 16 цаг хүртэл зогсоодог байжээ. Хэдэн сар дамнан ингэж зогссоноос хөлийн булчин хавдаж, идээтэй шарх үүсдэг. Эмчлүүлэхгүй бол тайруулах, хүндэрсэн тохиолдолд үхэлд хүргэдэг. Мөн Украины олзлогдогсдыг өдөрт арван удаа Оросын төрийн дуулал дуулуулдаг байв. Муухан дуулбал зоддог аж. Энд хоригдож байсан Олександр Тетерятников залуу хүн учир бие нь тэсэж чадсан ч хөл дээр нь том шарх үүсэж, суллагдсаны дараа хэд хэдэн удаа мэс засал хийлгэх шаардлагатай болжээ. Суухыг зөвшөөрсөн өдөр бол бараг баярын өдөр. “Суу!” гэхэд орныхоо ирмэг дээр шулуун суугаад, нүд анихгүй, ярихгүй сууна. Тэгэхгүй бол дахиад бүгдийг босгоод зогсоодог байна. Ийм тарчлал нь хүнийг бүрэн хамааралтай болгож, тушаал биелүүлэхгүй бол илүү хүнд тамлал хүлээж байгааг мэдрүүлдэг аж. Мөн ВВС-гийн ярилцсан бүх олзлогдогсод Мордовийн колонид цахилгаан бороохой тогтмол хэрэглэгддэг байсныг баталсан. Зургаан олзлогдогсдын хоёр нь бэлгэ эрхтнээ цахилгаан бороохойгоор цохиулж байсан тухай ярьжээ. Мөн бүгдээрээ энэ колонид олзлогдогсод руу немц овчарк нохой тавьж хазуулдаг байсан гэдгийг баталсан байна. Кировоград нутгийн тэнгисийн явган цэрэг Денис Черемисовын биед нохойн хазалтаас том сорвитой үлджээ. Мордовийн шоронд украин олзлогдогч 25–30 кг хасдаг, зарим нь бүр илүүг алддаг. Өглөөний цайнд 150 грамм усанд найман ширхэг гоймон, нэг хагас зүсэм талх л өгдөг байжээ. Олзлогдогсдыг долоо хоногт нэг эсвэл хоёр удаа, гурваас дөрвөн минут гадаа салхинд алхуулдаг байв. Заримдаа бүр сард нэг л удаа гаргадаг байсан аж. Тэд бүгдээрээ хамуугаар өвчилсөн ч эмчилгээ авдаггүй байв. Хамгийн их цочролд оруулсан зүйл нь эмч тусламж гуйсан олзлогдогсдыг цахилгаан бороохойгоор цохиод “За яав, тус болов уу?” гэдэг. “Үгүй, дарга аа, нэг эм өгөөч” гэхэд “Ёстой тэвчээртэй юм” гээд дахин цохиулаад “Өнөөдрийн эм дууслаа” гэдэг байжээ. Өөр нэгэн аймшиг бол эмч өөрөө тамлалд оролцдог явдал байв. Хоригдол болгон 50 гаруй дүрэм үг үсэггүй цээжлэх ёстой. Нэг нь алдахад “доктор аймшиг” ирж “Юу гэсэн үг вэ, цээжилсэнгүй юу?” гээд цахилгаанаар цохиж орхино. Хэрэв шөнө шүд өвдөж өглөө нь эмч дээр очиход “Шүд өвдөж байна уу? Наашаа ир” гээд цахилгаан бороохойгоор шүдийг нь цохиулна. Хэнд юу өвдөнө, түүнийг нь цахилгаанаар цохиулдаг байна. ВВС-ийн сурвалжлагчид эрэн сурвалжлах мөрдлөгөөр нүүрээ халхалж байдаг шоронгийн харгалзагч, эмч нарыг хэн болохыг тогтоосон байна. Харин энэ үеэр ОХУ-ын Төрийн Дум энэ сарын 17-нд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины өргөн мэдүүлсэн Европын “Эрүүдэн шүүх, хүнлэг бус, нэр төрийг доромжлон харьцахаас урьдчилан сэргийлэх тухай конвенц”-ийг мөрдөхгүй байх хуулийн төслийг 100 хувийн саналаар дэмжин баталжээ.

 

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын 2026 оны төсвийн төсөлд туссан арга хэмжээний талаар хэлэлцлээ

Төсвийн байнгын хорооноос “Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын 2026 оны төсвийн төсөл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2...

img

1 цагийн өмнө

Цас цэвэрлэгээ, давс, бодис цацах зориулалт бүхий 10 машиныг хүлээн авлаа

Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор х...

img

2 цагийн өмнө

Х.Нямбаатар: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг илүү хүртээмжтэй болгох зорилгоор хоёр хаалга нэмж гаргаж, явган хүний замыг хамтад нь шийднэ

Иргэд олон нийт, ялангуяа Хан-Уул дүүргийн 17, 18 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэ...

img

2 цагийн өмнө

Хагас коксон түлшний үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих тендерийг аравдугаар сард зарлана

Улаанбаатар хотод өмнөх буюу мидлингээр хийсэн сайжруулсан шахмал түлшний нөөцөлсөн үлдэгдэл 40 мянган тонн түлшийг есдүгээр сарын 1...

img

3 цагийн өмнө

П.Эрхэмбаяр: УИХ -ын гишүүний халдашгүй байдал түдгэлзсэн тохиолдолд өрөө, албан тасалгаанд нэгжлэг хийх эрх нээгдэх хуулийн зохицуулалттай

Төрийн ордонд АТГ-ын мөрдөгчид УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөнд нэгжлэг хийсэн. Энэ нь парламентын гишүүний бүрэн эрхэд халдсан но...

img

3 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд