Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 23

Валютын ханш

value

мэдээ

 Бидний цөөхөн монголчууд бие биедээ хайртай болцгооё

trend

ЖАМБАЛЫН САНДАГДОРЖ

img

2025 оны 9 сарын 23

img

64

news-img

“Бидний цөөхөн монголчууд бие биедээ хайртай” гэж М.Цэдэндорж хэмээх аугаа найрагч асан хэлсэн байдаг. Мөн “Амьддаа бие биеэ хайрла хүмүүс ээ” гэж аугаа хүмүүн О.Дашбалбар асан шүлэглэсэн. Бие биедээ хайртай байцгаая. Бид цөөхүүлээ, биднийг гэх хүн энэ дэлхий дээр биднээс өөр хэн ч байхгүй. Пиг чигжээтэй Улаанбаатарын замаар түргэний тэргэнд ханаран зам тавьж байхыг харахад, Хөвсгөлийн төөрсөн бяцхан хүүг хаа байсан Дорнодоос өөрийн хөрөнгөөр хүрч ирэн хайлцаж байхыг сонсоход сэтгэл уярмаар.

Гэвч кабинд баалаа гэж дагавар бяцхан хүүхдийг савж алсныг сонсохоор, нууц амрагтайгаа нийлж нөхрөө алах гэж хулганы хор өгөн хэвтүүлээд, үхэж өгөхгүй болохоор нь орос цуу дусалд нь залгасан увс сэвгэрийг бодохоос сэтгэл сэртхиймээр. Бид ийм л хоёр тийш савласан ард түмэн. Бид нүгэл хилэнц гэж айдаггүй, урьд хойд нас гэж мэддэггүй, шашингүйн хүмүүжлээр бүтэн хоёр, гурван үе явчихсан, хайр гэхээр зөвхөн тачаалын хайрыг л гэж боддог хүмүүс.

Бид өнөөдрийн ашгийн төлөө юу хийж, юунаас ч урвахад бэлэн байдаг. Гадны нөлөөнд гурван зуун жил болсон, гаднаас нэг хүчирхэг ивээгч л байхгүй бол байж чадахаа бараг больчихсон ард түмэн. Биднийг удирддаг нам төр яагаад ч юм бидний эрх ашгийн төлөө биш байдаг. Өөрийн улсаа хохироон байж өрөөлийн улсын эрх ашигт үйлчилж ирсэн. Бидний гол дутагдал өөрийн эрх ашигт сайнаар нөлөөлж байвал бусад монгол яаж ч байсан огт тоодоггүй. Одоо цаг өөр болсон, бид тэсч үлдэхийн тулд энэ бүх зангаа гээх хэрэгтэй.

Өөрөөсөө өөр монголчуудаа бодож, өөрийн ашгаа бусад монголчуудыг хорлохгүйгээр хангаж сурах хэрэгтэй болсон. Гэхдээ ийм байхад заавал төлбөр төлөх болдог. Тэр төлбөрийг давах сэтгэлийн болон эдийн чөмөгтөй байх хэрэгтэй. Бидний цөөхөн монголчууд бие биедээ хайртай болцгооё.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын 2026 оны төсвийн төсөлд туссан арга хэмжээний талаар хэлэлцлээ

Төсвийн байнгын хорооноос “Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын 2026 оны төсвийн төсөл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2...

img

1 цагийн өмнө

Цас цэвэрлэгээ, давс, бодис цацах зориулалт бүхий 10 машиныг хүлээн авлаа

Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор х...

img

2 цагийн өмнө

Х.Нямбаатар: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг илүү хүртээмжтэй болгох зорилгоор хоёр хаалга нэмж гаргаж, явган хүний замыг хамтад нь шийднэ

Иргэд олон нийт, ялангуяа Хан-Уул дүүргийн 17, 18 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэ...

img

2 цагийн өмнө

Хагас коксон түлшний үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих тендерийг аравдугаар сард зарлана

Улаанбаатар хотод өмнөх буюу мидлингээр хийсэн сайжруулсан шахмал түлшний нөөцөлсөн үлдэгдэл 40 мянган тонн түлшийг есдүгээр сарын 1...

img

3 цагийн өмнө

П.Эрхэмбаяр: УИХ -ын гишүүний халдашгүй байдал түдгэлзсэн тохиолдолд өрөө, албан тасалгаанд нэгжлэг хийх эрх нээгдэх хуулийн зохицуулалттай

Төрийн ордонд АТГ-ын мөрдөгчид УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөнд нэгжлэг хийсэн. Энэ нь парламентын гишүүний бүрэн эрхэд халдсан но...

img

3 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд