мэдээ
О.Баасанхүү: Байнгын хороо огцруулахыг дэмжихгүй гэдэг саналаар чуулганд оруулж болохгүй

Админ
2025 оны 10 сарын 17

20

Улсын Их хурлын гишүүн асан О.Баасанхүүгээс Засгийн газрыг огцруулах асуудлын талаар тодрууллаа.
-Засгийг газрыг огцруулах асуудлаар ТББХ хуралдаж шийдвэрээ гаргасан ч өчигдөр үдээс өмнөх чуулган ирцэндээ хүрч хуралдаж чадсангүй. Саналын томьёолол нь Үндсэн хууль зөрчих гээд байна гэдэг дээр тайлбар өгнө үү?
-Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлтөөр зөвхөн огцруулахыг дэмжсэн тохиолдолд чуулганаар оруулна гэж зааж өгсөн юм. Тэр утгаараа Л.Оюун-Эрдэнийг огцруулахыг байнгын хороо дэмжсэн учраас чуулганы хуралдаанд оруулж байсан. Энэ өөрчлөлт хийгдэж байх үед би УИХ-ын гишүүн байсан учраас мэдэж байна. Тийм болохоор байнгын хороо огцруулахыг дэмжихгүй саналаар чуулганд оруулж болохгүй. Огцруулахыг дэмжихгүй гэсэн бол нийт гишүүдийн олонх дэмжсэн гэдэг үндэслэл чинь гарч ирэхгүй болчихно.
-Сайд нар саналын томьёоллоо анх өргөн барьснаараа явуулах ёстой гээд байгаа нь энэ юм уу?
-Анх өргөн барихдаа огцруулъя гэдэг саналаар л өргөн барьсан биз дээ. Энд Засгийн газрын тухай яриад байна. Зөвхөн Ерөнхий сайдыг томилно. Бусдыг нь Их хурал томилохгүй. Тэгэхээр нийт гишүүдийн олонх нь огцруулах санал оруулаад тэр саналаар нь огцрох нь зөв үү, үгүй юу гэдэг томьёоллоор санал хураах ёстой.
-Энэ асуудлыг чуулганаар хэлэлцэж чадахгүй, ямар нэгэн шийдвэр гаргахгүйгээр хуулийн хугацаа нь дуусчихвал яах юм бэ?
-Баасан гараг буюу өнөөдрийн 14:00 цаг өнгөртөл ямар нэгэн шийдвэр гаргахгүй бол түүний дараа Засгийн газрын талаарх асуудлыг ярих ямар ч боломж байхгүй. Яагаад гэхээр 10 хоног өнгөрсөн бол Үндсэн хууль зөрчсөн аливаа асуудлаар УИХ шийдвэр гаргаж болохгүй шүү дээ. Тэгэхээр шийдвэр гаргалгүйгээр хуулийн хугацаа нь дуусвал Засгийн газар нь үргэлжлүүлээд ажлаа хийгээд явна л гэсэн үг.
-Тэгэхээр хуульд дахиад хэдэн сар Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөхгүй гэж заасан байдаг вэ?
-Миний санаж байгаагаар хуульд зургаан сар гэж заасан байдаг. Нэг ёсондоо огцруулах талаар шийдвэр гаргаж чадаагүй бол дахин ийм саналыг зургаан сарын хугацаанд гаргахгүй л гэсэн үг.
Т.ХӨВСГӨЛ





“Даалгавар биелүүлж орлоготой болоорой“ зарын дагуу 5 иргэн холбогдож, 163 сая төгрөгөө залилуулжээ
Өчигдөр буюу энэ оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Телеграмм хаягаас даалгавар биелүүлж орлоготой болоорой” гэх зарын дагуу 5 иргэн ца...
3 цагийн дараа
Ц.Ариунаа: Баримтат кинондоо Монголын малчид ямар сорилттой тулгарч байгааг харуулсан
Австралийн найруулагч Габриел Брэдигийн “The Wolves Always Come at Night“ буюу “Чоно үүр шөнөөр ирдэг” баримтат кино одо...
3 цагийн дараа
Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барих түншлэлийн гэрээ байгуулах эрх олгов
НИТХ-аас “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд түншлэлийн гэрээ байгуулах эрхийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хо...
2 цагийн дараа
Төгрөгийн хадгаламж 23.5 их наяд төгрөгт хүрчээ
Банкин дахь төгрөгийн хадгаламж 2025 оны 9 дүгээр сарын эцэст 23.5 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 2.9 их ная...
1 цагийн дараа
Мансууруулах үйлчилгээтэй ургамлыг түүж бэлтгэн, хэрэглэдэг бүлэг этгээдүүдийг дайчлан баривчиллаа
Мансууруулах үйлчилгээтэй ургамлыг түүж бэлтгэн, хэрэглэдэг бүлэг этгээдүүдийг дайчлан баривчилсан байна. Тодруулбал, Сүхбаатар дүүр...
1 цагийн дараа
Сэтгэгдлүүд