Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 18

Валютын ханш

value

гадаад

Уинстон Черчилль: Америкчууд бүх буруу шийдвэрийг туршиж үзсэний дараа л үлдсэн ганц зөв шийдвэрийг гаргадаг

trend

Админ

img

2025 оны 10 сарын 17

img

46

news-img

Вашингтоны зуучлалаар хүчин төгөлдөр болсон Газын зурваст гал зогсоох хэлэлцээ хэрэгжиж эхэлсэн үеэр ХАМАС-ын хар өмсгөлтэй, нүүрээ нуусан дайчид иргэдийг айлгах хуучин аргаа сэргээх зорилгоор Газын зурвасын төв замын нэгэн уулзвар дээр өөрсдийнх нь эсрэг жагсаал зохион байгуулсан нэг хүний хоолойг хэрчин цаазалж, “Бид энэ бүс нутагт хууль бус явдлыг таслах болно” гэж мэдэгдсэн бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан билээ. Иймээс АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Хэрвээ ХАМАС нөхцөл байдалд ухаалгаар хандаж, тодорхой хугацаанд зэвсгээ хаяхгүй бол бид тэднийг өөрсдөө зэвсгээс нь салгана” гэж мэдэгдэв. Ерөөс АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дарангуйлагчдын эсрэг хэлэлцээ хийх санал тавьж, үүнийг нь хүлээн авахгүй, эсвэл биелүүлэхгүй бол тэдний гол зэвсэг болох “хүч хэрэглэх арга хэмжээ авна” гэж анхааруулдаг болоод байгаа билээ. Тухайлбал, Венесуэлийн удирдагч Николас Мадурод эхлээд хэлэлцээний санал тавьж, дараа нь түүнийг хар тамхины наймаагаа зогсоохыг шаардан моторт завиудыг нь устгаж, дараа нь түүний баривчлахад туслах мэдээлэл өгсөн хүнд 50 сая ам.долларын шагнал амласан. Тэгвэл өнөөдөр АНУ Карибын тэнгисийн Венесуэлийн эрэг орчимд 3500 тэнгисийн явган цэрэг, нийт найман байлдааны хөлөг, нэг атомын хөдөлгүүртэй шумбагч онгоц бүхий хүч хуралдуулаад байна. Израиль Ираны шууд дэмжлэгээр бий болсон, Ливаны Хезболла гэх зөвхөн пуужин гэхэд л 200,000-тай, нийт 100 мянган цэрэг бүхий бүхэл бүтэн армийн дунд, бага тушаалын офицеруудыг эхлээд пежер, маргааш өдөр нь гар станцыг нь дэлбэлж, дараа нь пуужингаар дээд удирдлагыг нь түүн устгах, маш амархан аргаар богинохон хугацаанд энэ том хүчийг аюулгүй болгосон. Тэгвэл АНУ-ын тэнгисийн цэргийн энэ хүчин ерөнхийлөгч Мадуро болон армийн удирдлагад нь цохилт өгвөл Венесуэлийн олон жил автобусны жолоочийн дарангуйлалд, ядуу амьдарч байгаа иргэд нь хэрхэн хүлээж авах бол?! Үүний дараа АНУ мэдээж энэ аргынхаа алдааг залруулж, оноог дүгнэн олон жил иргэд нь эсэргүүцэн жагсаж байгаа Ираны дэглэмийн эсрэг ашиглах болно. Харин “Томагавк” далавчит пуужин нийлүүлж, Украинд энэ аргыг Путины дэглэмийн эсрэг ашиглах боломж олгох гэж байна. Мэдээж дараа нь АНУ барууныхантай хамтарч Хятадын дэглэмд анхаарлаа хандуулж эхэлнэ. Учир нь “The Washington Post” сонин энэ сарын 14-ний мягмар гарагт “БНХАУ Украинд болж буй дайнд Оросын арми ашиглаж буй байлдааны дронуудын сэлбэг, эд ангиудын нийлүүлэлтээ хэд дахин нэмэгдүүлсэн байна. Энэхүү нийлүүлэлтийн өсөлт нь БНХАУ-ын Орос руу чиглэсэн нийт экспорт 50 гаруй хувиар буурч буй үед болж байна” гэж мэдээлжээ. “The Washington Post” сонин “БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын мэдээллээр 5-6 сард Орос руу нийт 190 400 км болон 208 000 км урттай оптик шилэн кабель экспортолсон нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон байв. Харин наймдугаар сард энэ тоо 524 800 км болж өсчээ” гэсэн байна. Экспортын өсөлтийг хянаж байдаг Атлантын зөвлөлийн судлаач Жозеф Уэбстер “Эдгээр нь цэргийн зориулалттай бүтээгдэхүүн байх магадлал өндөр байна. Бидний тооцоогоор зөвхөн наймдугаар сарын нийлүүлэлт л гэхэд 26.240 ширхэг дроны хэрэгцээг хангана. Хятад улс Украинд ч мөн оптик шилэн кабель экспортолдог боловч Орос руу илгээж буй хэмжээтэй харьцуулахад маш бага бөгөөд наймдугаар сард ердөө 115 км л нийлүүлжээ. Мөн зуны саруудад Хятадаас Орос руу литийн ион батерейн нийлүүлэлт огцом өссөн байна.Эдгээр батерейг гол төлөв дронуудад ашиглаж байгаа” гэж мэдээлсэн билээ.

Энэ бүхэн маш товчоор Уинстон Черчиллийн “Америкчууд үргэлж, бүх буруу шийдвэрийг туршиж үзсэний дараа үлдсэн ганц зөв шийдвэрийг гаргадаг” гэж хэлсэн нь батлагдаж байгаа явдал юм. Энэ нь Венесуэль, Иран, Оросын дарангуйллын оршин тогтнох хугацаа жилээр бус сар, хоногоор тоологдож эхэлсэн гэсэн үг. Харин Хятадын хувьд энэ сарын 20–23-ны өдрүүдэд болох ХКН-ын Төв Хорооны чуулганаар Си даргын “Өөр дээрээ гал дуудах” бодлогыг яах бол гэдэг асуудал дэлхий нийтийн анхаарлыг татаж эхлэв.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Даалгавар биелүүлж орлоготой болоорой“ зарын дагуу 5 иргэн холбогдож, 163 сая төгрөгөө залилуулжээ

Өчигдөр буюу энэ оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Телеграмм хаягаас даалгавар биелүүлж орлоготой болоорой” гэх зарын дагуу 5 иргэн ца...

img

7 цагийн өмнө

Ц.Ариунаа: Баримтат кинондоо Монголын малчид ямар сорилттой тулгарч байгааг харуулсан

Австралийн найруулагч Габриел Брэдигийн “The Wolves Always Come at Night“ буюу “Чоно үүр шөнөөр ирдэг” баримтат кино одо...

img

7 цагийн өмнө

Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барих түншлэлийн гэрээ байгуулах эрх олгов

НИТХ-аас “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд түншлэлийн гэрээ байгуулах эрхийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хо...

img

8 цагийн өмнө

Төгрөгийн хадгаламж 23.5 их наяд төгрөгт хүрчээ

Банкин дахь төгрөгийн хадгаламж 2025 оны 9 дүгээр сарын эцэст 23.5 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 2.9  их ная...

img

9 цагийн өмнө

Мансууруулах үйлчилгээтэй ургамлыг түүж бэлтгэн, хэрэглэдэг бүлэг этгээдүүдийг дайчлан баривчиллаа

Мансууруулах үйлчилгээтэй ургамлыг түүж бэлтгэн, хэрэглэдэг бүлэг этгээдүүдийг дайчлан баривчилсан байна. Тодруулбал, Сүхбаатар дүүр...

img

9 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд