мэдээ
ЕБС-ийн сурагчид теле хичээлд хамрагдаж байна

Админ
2025 оны 10 сарын 17

42

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл хийж ерөнхий боловсролын сургууль /ЕБС/, сургуулийн өмнөх боловсрол /СӨБ/-ын багш нар тодорхойгүй хугацаагаар ажил хаялт зарласан. Тиймээс сурагчдын дунд хичээлийн хоцрогдол үүсгэхгүй байх зорилгоор Монголын телевизүүдийн холбооноос нийгмийн хариуцлагын хүрээнд теле хичээлийг улс, орон даяар шууд дамжуулан хүргэж байна. Тодруулбал, 2025 оны аравдугаар сарын 16, 17-ны өдрүүдэд 9.00-17.00 цагийн хооронд найман сувгаар теле хичээлийг хүлээн авч үзэх боломжийг гаргажээ.
1-2 дугаар анги – NTB суваг
3-4 дүгээр анги – TM суваг
5-6 дугаар анги -ETV
7-8 дугаар анги – EduTV суваг
9 дүгээр анги – TV5 суваг
10 дугаар анги – Tenger TV суваг
11 дүгээр анги – Star TV суваг
12 дугаар анги – 25TV суваг





“Даалгавар биелүүлж орлоготой болоорой“ зарын дагуу 5 иргэн холбогдож, 163 сая төгрөгөө залилуулжээ
Өчигдөр буюу энэ оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Телеграмм хаягаас даалгавар биелүүлж орлоготой болоорой” гэх зарын дагуу 5 иргэн ца...
7 цагийн өмнө
Ц.Ариунаа: Баримтат кинондоо Монголын малчид ямар сорилттой тулгарч байгааг харуулсан
Австралийн найруулагч Габриел Брэдигийн “The Wolves Always Come at Night“ буюу “Чоно үүр шөнөөр ирдэг” баримтат кино одо...
7 цагийн өмнө
Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барих түншлэлийн гэрээ байгуулах эрх олгов
НИТХ-аас “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд түншлэлийн гэрээ байгуулах эрхийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хо...
8 цагийн өмнө
Төгрөгийн хадгаламж 23.5 их наяд төгрөгт хүрчээ
Банкин дахь төгрөгийн хадгаламж 2025 оны 9 дүгээр сарын эцэст 23.5 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 2.9 их ная...
9 цагийн өмнө
Мансууруулах үйлчилгээтэй ургамлыг түүж бэлтгэн, хэрэглэдэг бүлэг этгээдүүдийг дайчлан баривчиллаа
Мансууруулах үйлчилгээтэй ургамлыг түүж бэлтгэн, хэрэглэдэг бүлэг этгээдүүдийг дайчлан баривчилсан байна. Тодруулбал, Сүхбаатар дүүр...
9 цагийн өмнө
Сэтгэгдлүүд