мэдээ
Х.Нямбаатар: Туулын хурдны замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил 90 гаруй хувьтай байна

Админ
2025 оны 11 сарын 27

Нийслэлд хийгдэж буй авто замын бүтээн байгуулалтын асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Туулын хурдны замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил 90 гаруй хувьтай байна. Карьеруудаа бэлдсэн, ажлын зураг дууссан. Мөн кемпүүдээ байгуулж, техникүүдээ оруулж ирж байна. Газар чөлөөлөлтийн ажлууд хийгдэж байна. Маргааш Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтарч Туулын хурдны замын трассд орсон 013 дугаар ангийн буудлагын полигоныг шилжүүлнэ. Ирэх гуравдугаар сараас Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг хийж эхэлнэ. Ингээд 2027 оны долоодугаар сарын 1-нд зорчих хэсгээ нээснээр Улаанбаатар хотын авто замын түгжрэл 15 хувиар буурах юм. Туулын хурдны замын холбоос буюу Тойрог хурдны замын төслийн тендерийг ирэх долоо хоногт нээнэ. Ингээд энэ ондоо багтаан гүйцэтгэгчээ шалгаруулж, гэрээ хийхээр төлөвлөж байна. Тойрог хурдны зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын түгжрэл 40 хувиар буурна. Улаанбаатар хотод 84 мянган машин л зорчих боломжтой замын дэд бүтэцтэй. Гэтэл сүүлийн үед 600 гаруй мянган машин өдөр тутам хөдөлгөөнд оролцож байна. Зуны урин дулаан цагт буюу түгжрэл багатай үед 450 орчим мянган машин хөдөлгөөнд оролцдог. Туулын хурдны зам, Тойрог хурдны замыг барьснаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөн сийрэгжинэ. Нийслэлд бүтээн байгуулалтын ажлууд тасралтгүй үргэлжилж байна” гэлээ.
Нийслэлийн зүүн зах буюу Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын хурдны зам нийт зургаан эгнээтэй байх бөгөөд 32 км үргэлжилнэ.
“Токио-2025” дифлимпийн наадмаас 36 орон алтан медаль хүртжээ
“Токио-2025” Зуны XXV дахь Дифлимпийн наадам өчигдөр хаалтаа хийлээ. 11 өдрийн турш Японы Токио хотод үргэлжлэн явагдсан тус наадамд...
8 цагийн дараа
П.Наранбаяр: 1-5 ангийн сурагчдыг даваа гарагаас цахимаар хичээллүүлнэ
Ханиад, томуу хүндэрсэн учир12 дугаар сарын 1-нээс сургуулийн 1-5 дугаар ангийн хичээлийг цахимд шилжүүлэхээр болжээ. Энэ талаар Бо...
7 цагийн дараа
2025 оны эхний арван сарын байдлаар 12410 зөрчил илрүүлжээ
Прокурорын байгууллагаас зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэ...
7 цагийн дараа
Х.Нямбаатар: Туулын хурдны замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил 90 гаруй хувьтай байна
Нийслэлд хийгдэж буй авто замын бүтээн байгуулалтын асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар м...
6 цагийн дараа
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар нарын гишүүд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улс...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



