Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 28

Валютын ханш

value

гадаад

TikTok-той холбоотой зарлигт гарын үсэг зуржээ

trend

Админ

img

2025 оны 9 сарын 28

img

44

news-img

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп TikTok нийгмийн сүлжээний хувьцааны хяналтын багцыг АНУ-ын хөрөнгө оруулагчдад шилжүүлэх тухай зарлигт гарын үсэг зуржээ.

“Би Ши Жиньпинийг ихэд хүндэлдэг, тэрбээр хэлцлийг зөвшөөрснийг ихэд үнэлж байна. Учир нь бүхнийг зохих ёсоор нь хийхийн тулд бидэнд Хятадын дэмжлэг, түүний зөвшөөрөл шаардлагатай байсан” гэж Д.Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд хэлжээ.

Зарлигт дурдсан шинэ урьдчилсан хэлэлцээрийн дагуу “TikTok”-ийг эзэмшдэг Хятадын “ByteDance” болон тус компанийн охин компаниуд уг нийгмийн сүлжээний нийт хувьцааны 20 хүрэхгүй хувийг эзэмшинэ. Харин 80 хувийг Америкийн хөрөнгө оруулагчид эзэмших юм.

“АНУ-д үйл ажиллагаа явуулж байгаа TikTok аппликейшн нь саяхан байгуулагдсан, АНУ-д төвтэй хамтарсан компанийн удирдлага дор ажиллах болно. Компанийн хяналтын багц хувьцааг АНУ-ын иргэд эзэмших бөгөөд гадаадын ямар нэг өрсөлдөгч байгууллагын хяналтад орохгүй. Учир нь “ByteDance” болон тус компанитай хамаарал бүхий хүмүүс 20-иос бага хувийг, үлдсэн хувийг тодорхой хөрөнгө оруулагчид эзэмшинэ” гэж Цагаан ордноос нийтэлсэн зарлигт дурджээ.

Хэлцэлд оролцогчид нь одоогоор тодорхойгүй байгаа боловч “Oracle” болон уг корпорацыг хамтран  үүсгэн байгуулагч Ларри Эллисон нар “ихээхэн” үүрэг гүйцэтгэх болно гэж  Д.Трамп зарлигт гарын үсэг зурах үеэрээ мэдэгдсэн байна. Америкийн удирдагч хэлэхдээ, “Dell Technologies” компанийг үүсгэн байгуулагч Майкл Делл, хэвлэлийн магнат Руперт Мердок нар мөн хэлцэлд оролцоно гэж нэмж дурдсан байна.

Пүрэв гарагт гаргасан Ерөнхийлөгчийн зарлиг нь “TikTok”-ийг эзэмшигч компани АНУ дахь салбараа худалдах эсвэл үйл ажиллагаагаа зогсоох хугацааг нэгдүгээр сарын 23 хүртэл сунгажээ.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ.мн

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг Монгол Ардын намын даргаар сонголоо

Монгол Ардын намын Бага хурлын VIII хуралдаан Тусгаар тогтнолын ордонд /2025.09.28/ болж өндөрлөлөө. Энэ удаагийн хуралдаанаар хэлэл...

img

20 минутын дараа

“Хан хиллс” хотхоны баруун талд 112 МВт хийн дулааны станцын барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлнэ

Улаанбаатар хотын сүлжээнд холбогдсон эрчим хүчний хэрэглээ эх үүсвэрүүдийн суурилагдсан хүчин чадлаас 1140.2 Гкал/ц-аар буюу 47 хув...

img

2 цагийн өмнө

“Алтан цом”-ын багийн барилдаан ирэх сард эхэлнэ

Монголын үндэсний бөхийн холбооноос /МҮБХ/ “Алтан цом”-ын багийн барилдаан ирэх сард эхлэх талаар мэдээллээ. Тодруулбал,...

img

3 цагийн өмнө

TikTok-той холбоотой зарлигт гарын үсэг зуржээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп TikTok нийгмийн сүлжээний хувьцааны хяналтын багцыг АНУ-ын хөрөнгө оруулагчдад шилжүүлэх тухай зарл...

img

4 цагийн өмнө

Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2025 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2025 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 29-НӨӨС 10 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ ...

img

5 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд