Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 13

Валютын ханш

value

мэдээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг Монгол Ардын намын даргаар сонголоо

trend

Админ

img

2025 оны 9 сарын 28

news-img

Монгол Ардын намын Бага хурлын VIII хуралдаан Тусгаар тогтнолын ордонд /2025.09.28/ болж өндөрлөлөө. Энэ удаагийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар хуралдааныг даргалсан УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, дэд дарга, Бага хурлын гишүүн Г.Гангамөрөн, Тооллогын комиссын даргаар ажилласан УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, намын Хяналтын ерөнхий хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийв.
Хуралдааны эхэнд Бага хурлын 49 гишүүнийг чөлөөлж, оронд нь шинээр төлөөлөгчдийг нөхөн сонгож батламжлав. Дараа нь Монгол Ардын намын даргад нэр дэвшүүлэх тухай хэлэлцлээ. Намын даргад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар нэр дэвшин, мөрийн хөтөлбөрөө танилцуулж, бодлогын мэтгэлцээнийг өрнүүлэв. Улмаар Бага хурлын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авч, саналаа хэлсэн юм.

Хуралдааныг удирдсан УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ мэдээлэл хийхдээ “Бага хурлын нийт гишүүдээс 49 хүнийг өөрийн хүсэлтээр болон төрийн албанд томилогдсон тул чөлөөлж, дүрэмд заасны дагуу шат шатны байгууллагуудын намын дарга, дэд дарга нарыг сонгож батламжиллаа. Намын даргад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар өрсөлдөж, өрсөлдөөний явцад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нийт гишүүдийн 85.67 хувийн саналаар сонгогдлоо” гэв.
Тооллогын комиссын дарга, УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан “Намын даргын орон гарсан тохиолдолд Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар сонгоно гэж намын дүрэмд заасан. Хэдэн үе шаттай зохион байгуулахыг Тооллогын комисс журам баталж шийддэг зохицуулалттай тул энэ дагуу сонгуулийг явууллаа” гэж тодотгов.
Намын Хяналтын ерөнхий хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар мэдээлэлдээ “Намын даргыг сонгох сонгууль Улс төрийн намын тухай хууль, бусад хуулийг дагаж батлагдсан журмууд болон намын үндсэн дүрэмд нийцсэн байх ёстой гэж үздэг. 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөж буй Улс төрийн намын тухай хуульд намын даргыг Удирдах дээд байгууллага буюу Их хурал эсвэл төлөөллийн төв байгууллага буюу Бага хурал сонгох эрхтэй гэж заасан. Тухайн хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар намын даргад сонгогдсонд тооцдог. Иймд эхний санал хураалтад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар өрсөлдлөө. Нэр дэвшигчдийн дунд бодлогын нээлттэй мэтгэлцээнийг өрнүүллээ. Нэр дэвшигчдэд хандан олон гишүүн саналаа хэллээ. Ингээд санал хураалт явагдаж Д.Амарбаясгалан 56.1, Г.Занданшатар 43.9 хувийн саналыг авч, аль нэг нь гуравны хоёр хувь буюу 66 хувийн саналаа авч чадаагүй. Иймд Ж.Алдаржавхлан ахлагчтай 15 хүний бүрэлдэхүүнтэй Тооллогын комиссоос гаргасан журмаар, Улс төрийн намын тухай хуулийн зүйл заалт буюу намын үйл ажиллагаандаа баримталдаг саналыг нууцаар хураана гэсэн зарчмыг баримталсан. Хэдэн ч удаа санал хураалт явуулж болно. Улс төрийн нам өнөөдөр үйл ажиллагаандаа өрсөлдөгчгүй нэг нэр дэвшигч байсан ч гэсэн нууц санал хураалт явуулдаг хуулийн заалттай. Энэхүү хуулийн заалт болон Тооллогын комиссын журмыг баримтлан хоёр дахь санал хураалтыг явууллаа. Хуралдаан дундаа завсарлагатай явсан, эхний санал хураалтын дараа хуралд оролцсон гишүүд буюу ирцийг дахин шинэчилж гаргасан. Бага хурлын нийт 479 гишүүнээс гуравны хоёр хувийг давсан буюу нийт 321 гишүүний ирцтэй байсан. Ингээд 321 саналын хуудаснаас 46 саналын хуудас хүчингүй, 275 нь хүчинтэй саналын хуудаст тоооцогдож 85.67 хувийн саналаар УИХ-ын дарга, Бага хурлын гишүүн Д.Амарбаясгалан МАН-ын даргаар сонгогдлоо. Улс төрийн намын тухай хууль, Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар баталсан журмын дагуу 60 хоногийн дотор намын шинэ даргаа бүртгүүлэхдээ өмнөх дарга нь хүлээлгэн өгдөг. Улсын Дээд шүүх 30 хоногийн дотор нягталж бүртгэдэг тул нийтдээ 90 хоногийн хугацаанд Дээд шүүх эцсийн шийдвэрээ гаргана” хэмээн тайлбарлав.
Монгол Ардын намын Бага хурлын VIII хуралдааны төгсгөлд XXXI Их хурлыг энэ 2025 оны арваннэгдүгээр сарын 15-16-нд зохион байгуулахаар товлож, Их хуралд оролцох төлөөлөгчдийн тоо, сонгох журмыг 100 хувийн саналаар баталлаа.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Сүүлчийн бороо” мета драмын жүжиг өнөөдөр нээнэ

Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” романаас сэдэвлэсэн ижил нэрт визуал драмын жүжиг, Эрнст Теодор Амадей Гофман...

img

8 цагийн дараа

Монгол Улсын нийт хүн амын 49.4 хувь нь илүүдэл жин, таргалалттай байна

Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан ба эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын Үндэсний IV судалгаагаар: Монгол Улсын 15–69 насны хү...

img

7 цагийн дараа

Туулын хурдны замын далангийн хөрс хуулалтыг хийж, түр зам тавьж байна

Нийслэлийн зүүн зах буюу Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын ...

img

7 цагийн дараа

МҮБХ-ноос Улсын арслан Б.Орхонбаярт талархал илэрхийлжээ

Монголын үндэсний бөхийн холбоо Улсын арслан Б.Орхонбаярт талархал илэрхийлжээ Тус талархалд,  “Netflix” компанийн ̶...

img

6 цагийн дараа

Эрүүл мэндийн салбарынхан ажил хаялтыг нэг хоногоор хойшлууллаа

Эмч нар ажил хаялтаа нэг хоногоор хойшлуулав Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Сангийн сайд Б.Жавхлан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамг...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд