Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 14

Валютын ханш

value

мэдээ

“Алтан цом”-ын багийн барилдаан ирэх сард эхэлнэ

trend

Админ

img

2025 оны 9 сарын 28

news-img
Монголын үндэсний бөхийн холбооноос /МҮБХ/ “Алтан цом”-ын багийн барилдаан ирэх сард эхлэх талаар мэдээллээ. Тодруулбал, МҮБХ нь “Алтан Цом”-ын 2022, 2023 оны багийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой бөхчүүдээ харьяалалын дагуу буюу аймгийн нэрээр багийг бүрдүүлэн амжилттай зохион байгуулсан.
Улмаар өмнөх хоёр удаагийн барилдаанд дүн шинжилгээ хийн “Алтан Цом”-ын барилдааныг хоёр жилд нэг удаа зохион байгуулах, аймгуудын бөхийн тоо, салбар холбоо, дэвжээдийн бүтэц, зохион байгуулалт, бэлтгэлжилт зэргээс шалтгаалан хэсгийн барилдаануудын өрсөлдөөн бага байсныг өөрчлөн, ижил түвшиний бөхчүүдээр бүрдүүлсэн үндэсний томоохон компаниудын нэр дээр “Шилдэг 8 баг” оролцох зохион байгуулалтын ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа аж.
МҮБХ-ны 2024 оны есдүгээр сараас 2025 оны есдүгээр сар хүртэлх хугацаанд зохион байгуулсан нийт 68 удаагийн барилдаанд гаргасан бөхчүүдийн амжилтыг чансааны оноогоор дүгнэн 8 багийн гишүүдийг бүрдүүлэх юм байна.  МҮБХ нь багуудын өрсөлдөөнийг хэт ялгамжтай байлгахгүй, өрсөлдөөн сонирхол татахуйц байлгах үүднээс үндэсний компаниудад 1-3 бөхийг шууд сонгох (үүнд цалин, ивээн тэтгэлэг, харьяалал болон өндөр чансаатай байгаа бөхчүүдийг урих эрх), багийн бусад гишүүдийг чансааны үзүүлэлтийн 1-8 байр тус бүрээр сугалуулах зарчмаар багийн гишүүдийг бүрдүүлнэ гэлээ. “Алтан Цом”-ын 2022, 2023 оны барилдааны шагналын сан 650,000,000 төгрөг байсан бол энэ жилийн барилдааны шагналын сан 1,500,000,000 төгрөг байхаар шийдвэрлэжээ.
img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Токио 2025” дифлимпийн наадамд оролцох Монголын багийн тугийг гардууллаа

Япон улсын Токио хотод маргааш эхлэх Дифлимпийн наадамд Монгол Улсын баг тамирчид оролцоход бэлэн болжээ. Өнөөдөр Монгол Улсын багт ...

img

8 цагийн дараа

Холимог тулаанч Б.Энх-Оргил “ONE Championship” холбооны аваргын бүсийн төлөө тулалдана

Холимог тулаанч Б.Энх-Оргил 12 дугаар сарын 5-нд “ONE Championship” холбооны аваргын бүсийн төлөө тулалдана Netflix-ийн Physical Asi...

img

7 цагийн дараа

“Сүүлчийн бороо” мета драмын жүжгийн нээлт боллоо

PRO theatre-ийн намар цагийн нээлт ”Сүүлчийн бороо” | Александр Вампилов “Нугасны ан” амьд хөгжимт – мета драмын жүжгийн нээлт...

img

7 цагийн дараа

Улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг илрүүлж, арилгуулж байна

Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг теле камерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлж, зөр...

img

6 цагийн дараа

Ж.Галбадрах: Монгол хүний боловсролын чанар дээшилж байж л Монгол Улс хөгжинө

УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай ирэх оны батлагдсан төсөв болон боловсролын асуудлаар ярилцлаа. -Ирэх оны төсөв УИХ-аар батлагдлаа. Тан...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд